Жэймс Андерсон (Жим) нь Дэлхийн Банкны Засаглалын газарт Засаглалын салбар хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр Монгол Улсад 1993-с 1997 оны хооронд хөгжлийн эдийн засагчаар ажиллахдаа институцийн шинэчлэл, албан бус сектор, томоохон өмч хувьчлалын үр нөлөөг судлан ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. 1997 онд тэрээр засаглалын институцууд, судалгааны арга хэрэгслүүдийн талаарх өөрийн сонирхолдоо хөтлөгдөн тэдгээрийг Төв болон Зүүн Европ, хуучин ЗХУ-ын харьяанд байсан шилжилтийн орнууд дахь авилга, шүүхийн шинэчлэл зэрэг засаглалын асуудлуудад хэрэглэж эхэлсэн байна. Жим Вьетнам улс руу 2008 онд шилжин, мэдээллийн ил тод байдал, авилга болон хүний эрхийн сэдвүүдээр түлхүү ажиллах болсон. Хамгийн сүүлд тэрээр Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгчөөр 2014-с 2018 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан ба энэ хүрээнд Монгол Улс дахь Дэлхийн Банкны бүхий л салбарын үйл ажиллагааг удирдан, дэмжлэг үзүүлж ажиллав. Жим гэрэл зураг авах, нийтлэл бичих дуртайгаас гадна засаглалын чиглэлээр мэдээ мэдээлэл цуглуулж, судалгаа хийх хоббигоо цааш тавьдаггүй онцлогтой. Тэрээр Мэриландын их сургуулиас Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж, Балтимор дахь Мэриландын их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан.
2016 оны 10 сарын 17
2016 оны 7 сарын 4
2016 оны 3 сарын 25
2016 оны 3 сарын 24
2016 оны 3 сарын 23
2016 оны 3 сарын 21
2016 оны 3 сарын 19
2016 оны 3 сарын 17
2016 оны 3 сарын 16
2016 оны 3 сарын 15
2016 оны 3 сарын 12
2016 оны 3 сарын 11
2016 оны 3 сарын 10
2016 оны 3 сарын 9
2016 оны 3 сарын 8
2016 оны 3 сарын 7
2016 оны 3 сарын 4
2016 оны 3 сарын 1
2016 оны 2 сарын 29
2016 оны 2 сарын 27
2016 оны 2 сарын 25
2016 оны 2 сарын 24
2016 оны 2 сарын 23
2015 оны 4 сарын 6