Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2022.6.06

Монгол Улс: Шинэ төсөл нь Засгийн газар дижитал шилжилт хийж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхэд тусална

ВАШИГНТОН ХОТ, 2022 оны 6-р сарын 6-ны өдөр – Дэлхийн банкны Захирлуудын Зөвлөл  өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадвар зэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор Олон улсын хөгжлийн ассоциациас (ОУХА) Монгол Улсад олгох 40.7 сая ам.долларын зээлийг баталлаа.

Ухаалаг засаг II төсөл -ийн зорилго нь дижитал технологийг ашиглахад итгэлцэл бий болгох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулахад оршино. Мөн, төслийн хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн салбарт үүлэн тооцоолол, кибер аюулгүй байдлыг хангах үйлчилгээг хамтран ашиглах боломж бүрдүүлнэ.

Түүнчлэн, энэхүү төсөл нь дэлхийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг авчирч буй шинэлэг технологийг нэвтрүүлэх замаар Монгол Улсын дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд туслах, Монгол Улсын хөгжилд шинэ боломж олгох зорилготой юм. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд, уг төсөл нь 13,000 төрийн албан хаагч, иргэдэд дижитал ур чадвар, дижитал боловсрол олгох, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан 3,000 дижитал суурьтай шинэ ажлын байр бий болгох, 2,000 жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийг цахимжуулж, тэдгээрийн дэлхийн зах зээлд өрсөлдөх болон болзошгүй хямралыг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд тусална.  

Энэхүү төсөл нь 2022 оны 8-р сарын 31-нд хаагдах анхны УХААЛАГ засаг төсөл-ийн хүрээнд хэрэгжсэн ололт дэвшилттэй үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Хаагдаж буй төслийн хүрээнд улсын хэмжээний гамшгаас хамгаалах төв зэрэг байгууллагын үйлчилгээнд цахим үйлчилгээг нэвтрүүлэх, Үндэсний интерпрайз архитектур, Цахим-Монгол (e-Mongolia),  нээлттэй мэдээллийн портал бий болгох, хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах зэрэг төрийн нээлттэй мэдээлэл, үйлчилгээг өөрчлөн сайжруулахад шаардагдах нэн чухал боломж, чадавхийг бэхжүүлэх ажлууд хийгдээд байна. 

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев “Монголын нийт иргэд, аж ахуйн нэгжүүд дэлхийн дижитал өөрчлөлт, улс орныхоо дижитал хөгжлийн хүчин чармайлтын үр шимийг хүртэх нь чухал” хэмээв. “Энэхүү төсөл нь Монголын эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн болон алслагдсан нутагт оршин суугаа иргэдэд хэрэглэхэд хялбар, үр ашигтай дижитал төрийн үйлчилгээг үзүүлэх, мөн залуучуудад дижитал ур чадвараа хөгжүүлж, илүү өргөн хүрээний ажилд орох боломжийг олгоно. Энэ нь ЖДҮ-үүдэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн өмчлөл дөх эсвэл удирддаг компаниудад дэлхийн дижитал зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, ирээдүйн хямралыг даван туулах чадварыг бий болгоход тусална."

Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж чадсан. Энэхүү туршлага нь дижитал өөрчлөлтийг эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болгож ашиглах, үр ашигтай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэх, ойрын таван жилд “Дижитал үндэстэн” болох Засгийн газрын олон жил дамжсан зорилтыг хэрэгжүүлэхэд эрч хүч нэмж буй хэрэг юм.  

Шинэ төсөл нь төрийн цахим үйлчилгээ болон дижитал хөрөнгө оруулалтад төрийн нэгдсэн, нэг бүхэл Засгийн газар хандлагыг нэвтрүүлэхэд нь Засгийн газарт туслах болно.  

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2022/090/EAP

Холбоо барих

Вашингтон хотод:
Ник Кэйес
+1-202-758-5079
Бээжин хотод:
Ин Юү
+86-5861 7852

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image