BRIEF 2017.8.16

Монгол Улсад зохиогдох хэлэлцүүлгийн төлөвлөгөө

Image

ЗОРИЛГО:

Дэлхийн Банк Групп (ДБГ)-ын Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн хөгжлийн дүн шинжилгээ (НЭЗХДШ) ба Монгол Улстай байгуулах Түншлэлийн стратеги (ТС)-ийг боловсруулах явцын нэг чухал алхам бол олон талын оролцогч талуудыг хамруулсан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны стратегид оролцогч талуудын санал, зөвлөмжийг авах, тэдгээрийг  нэн тэргүүний ач холбогдлоор нь эрэмбэлж тусгах явдал юм.

Монгол Улсын НЭЗХДШ-ний баримт бичигт санал авах уулзалтын үндсэн зорилго нь хөгжлийн гол боломж, сорилтуудыг тодорхойлж, ядуурлыг эцэслэх, хамтын хөгжил цэцэглэлтийг тогтвортой дэмжих үйл явцыг хурдасгахад хамгийн их шаардлагатай арга хэмжээг тогтооход оршино. 

ТСХ-ийн хүрээнд хийгдэх уулзалтын гол зорилго нь ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банк Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал салбаруудыг тодорхойлж тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал юм.

ГОЛ ОРОЛЦОГЧ ТАЛУУД:

Уулзалтанд олон талын оролцогч талууд өргөн цар хүрээтэй оролцоно. Тухайлбал:

  • Засгийн газар: Cалбарын яамд, орон нутгийн түвшний албан хаагчид
  • Улсын Их Хурал
  • Хөгжлийн түншүүд: НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид, олон талт болон хоёр талт хөгжлийн түншүүд
  • Иргэний нийгмийн байгууллагууд: Улаанбаатар хот болон дөрвөн бүсэд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд, ашгийн бус байгууллагууд, холбоод, үйлдвэрчний эвлэлийн бүлгүүд, эрдэмтэн судлаачид
  • Хувийн хэвшил: Бизнесийн салбарын төлөөлөгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниуд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, худалдааны танхимууд, бизнесийн зөвлөлүүд

БАЙРШИЛ БА ОРОЛЦОГЧИД:

НЭЗХДШ ба ТС-д санал авах уулзалтуудыг Улаанбаатар хот, Монгол Улсын баруун, зүүн, төв, хангайн бүсийн аймгуудад зохион байгуулна.

  • Ховд: Баруун бүсийн оролцогчид 
  • Орхон: Хангайн бүсийн оролцогчид
  • Өмнөговь, Дархан-Уул: Төвийн бүсийн оролцогчид
  • Хэнтий: Зүүн бүсийн оролцогчид

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ:

Санал авах үйл ажиллагаанд олон талын өргөн цар хүрээтэй оролцогч талуудыг хамруулахын тулд нүүр тулсан уулзалтууд болон онлайн/вэбсайтад  суурилсан платформын аль алиныг ашиглах юм. Нүүр тулсан уулзалтыг нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг, шаардлагатай тохиолдолд бүлгийн ярилцлага хийж улмаар хөндлөнгийн төвийг сахисан чиглүүлэгчтэйгээр нэгтгэн тайлагнах замаар зохион байгуулах боломжтой. Онлайн уулзалтын хувьд уулзалтанд уригдаагүй боловч саналаа илэрхийлэхийг хүссэн хүмүүст нээлттэй байх зорилгоор онлайн санал асуулга явуулна.

Түүнчлэн Монгол Улсын ирээдүйн талаарх өөрийн алсын хараа, санал бодлыг хуваалцахыг хүссэн иргэд Дүнжингаравт байрлах төрийн үйлчилгээний төв болон МУИС-д байршуулсан самбараас ил захидал аван бөглөж, бидэнтэй саналаа хуваалцах боломжтой. 

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХЭЛ:

НҮБ, хөгжлийн түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг англи хэлээр явуулах бөгөөд монгол хэлнээ хөрвүүлэх синхрон орчуулгатай байна. Засгийн газар, УИХ, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн бусад бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг монгол хэлээр явуулах бөгөөд англи хэлнээ хөрвүүлэх синхрон орчуулгатай байна. 

УРИЛГА БА ТАНИЛЦУУЛГА МАТЕРИАЛ:

Урилга болон холбогдох танилцуулга материалыг Англи, Монгол хэлээр бэлтгэж хуваарьт уулзалтаас өмнө оролцогчдод хүргэнэ.

ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН САНАЛ:

Монгол Улсад зохион байгуулах хэлэлцүүлгийн цахим хуудсанд оролцогч талуудын санал зөвлөмжийн хураангуйг монгол, англи хэлээр бэлтгэж байршуулна. НЭЗХДШ ба ТС-ийн батлагдсан эцсийн хувилбарыг Дэлхийн Банкны Монгол Улсын цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна. 


Api
Api