Эхний улирлын удаашрал нь өмнөх өсөлтийг дэмжсэн арга хэмжээ, сул гадаад орчин, хатуу зээлийн бодлого тухайлбал үл хөдлөх хөрөнгийн хосолсон нөлөөллийн үр дүн юм. Гэвч, сүүлийн долоо хоногуудад аж үйлдвэрлэл буюу эдийн засгийн арга хэмжээнд өсөлт мэдрэгдэж эхэлсэн байна. Сүүлийн үеийн хурдацтай өсөлт нь эрүүл хэрэглээ, гадаад эрэлтийн өсөлт, өсөлтийг дэмжих шинэ арга хэмжээнүүд буюу жижиг, дунд үйлдвэрлэлд зорилусан татварын урамшуулал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгасан бөгөөд энэ нь ирэх 2 сард үргэлжлэх хандлагатай байна.
Хятад улсын эдийн засагт тогтмол үнэлгээ хийдэг Хятадын Эдийн засгийн тойм нь энэхүү зохицуулалтад хэд хэдэн эрсдэл байгааг тэмдэглэн гаргаж ирж байна. Нэгт, орон нутгийн засаг захиргааны өрийг эмх замбараагүй хөшүүрэг болгон ашиглах нь хөрөнгө оруулалтын өсөлтийг хурдацтай бууруулах магадлалтай. Хоёрт, хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгийн өртөг, зардалд гэнэтийн өөрчлөлт оруулах нь эдийн засгийн арга хэмжээг эрс бууруулах магадлалтай. Эцэст нь, хэрэв хөгжингүй улс орнуудын өсөлт суларч буй тохиолдолд экспортыг сэргээх арга хэмжээ нь бодит ажил болохгүй байх магадлалтай.
Энэхүү дунд хугацааны эрсдлийн хариу бодлогууд нь 2013 оны 11 дүгээр сард засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөрт багтсан төсөв, санхүүгийн салбарын шинэчлэлд төвлөрсөн байх ёстойг Тоймын зүгээс анхааруулж байна. Үүнд зээлийн эрс өсөлтийг буюу ялангуяа сүүдрийн банкны тогтолцоог үр ашигтай удирдаж, хянах, төсвийн гадуур болон хагас төсвийн арга хэмжээнүүдээс хуримтлагдсан орон нутгийн засаг захиргааны өрийг аажмаар бууруулах үйл явц багтаж байна.
“Санал болгож буй шинэчлэлийн арга хэмжээнүүд нь ерөнхийдөө бүтцийн шинжтэй,” гэж Ахлах Эдийн засагч, Тоймын гол зохиогч Карлис Смитс таамгалаж байна. “Дунд хугацаанд эдгээр бодлогын арга хэмжээнүүд нь Хятад улсын өсөлтийн чанарыг сайжруулна – илүү тэнцвэртэй, хамруулсан, тогтвортой бөгөөд эрүүл эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь болж өгнө.”
Хэдийгээр эдгээр шинэчлэлүүд нь богино хугацаанд өсөлтийг бууруулах боловч өрсөлдөөнийг дэмжсэн бодлого, хамгаалагдсан салбарт нэвтрэх саад бэрхшээлийг буууруулж, бизнесийн захиргааны дарамтыг бууруулах нь нөлөөллийг багасгаж зах зээлд суурилсан эдийн засгийг бий болгоно.