ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 20-21-НИЙ ӨДРҮҮДЭД ҮР ДҮНТЭЙ БАЯЛАГИЙН САНГИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2013.3.20



УЛААНБААТАР ХОТ, 2013 ОНЫ 3 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР –Сангийн яам, Дэлхийн банкны хамтран 2013 оны 3 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үр ашигтай баялгийн сангийн удирдлага” сэдэвт олон улсын хуралд 100 гаруй бодлого боловсруулагчид, шийдвэр гаргачид, Улсын Их Хурлын гишүүд оролцож Монгол Улс байгалийн баялгийн орлогоо хэрхэн удирдах талаар хэлэлцэхээр цугларч байна. Хурлаар байгалийн баялаг ихтэй бусад орнуудын албаны хүмүүсийг цугларч Баялгийн сангийн талаарх өөрсдийн туршлагаасаа хуваалцах бөгөөд ингэснээр Монгол Улсын бодлого боловсруулагч нар байгалийн баялгийн орлогоо тус улсын бүх иргэдийг хамарсан хөгжилд хэрхэн үр дүнтэй удирдах талаар шийдвэр гаргахад нэмэр болох юм.

Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг нээж үг хэлэх бөгөөд Сангийн сайд Ч.Улаан, Норвеги Улсын Сангийн дэд сайд Рожер Шиерва нарүндсэн илтгэлийг тавьж, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Корали Геверс үг хэлэх болно. Заагдсан сэдвээр хийх ярилцлагад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Л.Золжаргал, түүнчлэн Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодын дарга, гишүүд оролцох юм.

Норвегийн Сангийн дэд сайд Рожер Шиерва илтгэл тавихдаа тус улсын байгалийн баялгийн удирдлагын талаарх сүүлийн дөчин жилийн туршлага болон тус улсын дэлхий дахинд танигдсан Баялгийн сангийн талаар дурьдах юм. Олон улсын валютын сангийн Төсвийн асуудлын газрын орлогч дарга асан Роландо Оссовкси Монгол Улс зэрэг байгалийн баялаг ихтэй орны төсвийн удирдлагын хүрээ, баялгийн сангийн удирдлагын талаар танилцуулах болно. Дэлхийн банкны үндэсний баялгийн сангийн чиглэлээр тэргүүлэгч зэрэглэлийн шинжээч болох Роберто Дэ Беэфорт Сармаго нь засаглал, үйл ажиллагааны зарчим зэрэг баялагийн сангийн голлох механизмуудын талаар танилцуулна. Монголын талын оролцогчид болонбайгалийн баялгаа амжилттай удирдаж чадсан Норвеги Улс, Чили Улс, Ботсвана Улс, Тринидад ба Тобаго, Абу Даби болон Зүүн Тимор зэрэг орнуудын төлөөлөгчид санал, бодлоо солилцох болно. Хурлыг өндөр түвшний бодлого боловсруулагчид болон Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсад тохирох хувилбарын талаар хэлэлцүүлэг өрнүүлж хаах юм.

Байгалийн баялгийн асар их нөөцийнхөө ачаар Монгол Улс нь эдийн засгийн томоохон өөрчлөлтийг туулж байна. Тус улс нь дэлхийн хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй орнуудын нэг бөгөөд 2011 онд 17.5%, 2012 онд 12.3%-ийн өсөлттэй байсан. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлэх Оюу Толгойн зэс, алтны уурхай болон бусад ашигт малтмалын ордуудыг нээсэн нь бөгөөд Монгол Улсын эдийн засгийг өөрчлөхөөр байгаа юм. Тиймээс байгалийн баялгийн орлого нь үндэсний баялагийг ихээхэн нэмэгдүүлэх, нийт Монголчууд, ирээдүй хойч үед хөгжлийг тэгш хуваарилах боломжийг олгох билээ.

Ирээдүйд эдийн засгийн тулхтай, тогтвортой хөгжлийг хангах, ашигт малтмалын орлогын урсгалыг ирээдүй хойч үеийн хөгжлийн суурь болгохын тулдМонгол Улсын хувьд төсвийн зүй зохистой бодлого, ашигт малтмалын орлогын зөв удирдлага онцгой ач холбогдолтой юм. Энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар баялгийн сангийн удирдлагын цогц хүрээг бий болгохоор ажиллаж байна. Сангийн дэд сайд С.Пүрэв “Монгол Улсын Засгийн газрын зүгээс ашигт малтмалын орлогын удирдлагыг зохицуулах шинэ хууль боловсруулж байгаа энэ үед  энэхүү олон улсын хурал нь гол асуудлууд дээр зөвшилцөлд хүрэхэд чухал ач холбогдолтой” гэж энэхүү хурлын ач холбогдлыг онцоллоо.

Ашигт малтмалын гэнэтийн орлого нь томоохон хэмжээний сорилтыг байнга дагуулдаг. Байгалийн баялгийн орлогоос хамаарах хамаарлыг нэмэгдүүлэх нь  Монгол Улсын эдийн засгийг ашигт малтмалын зах зээлийн хэлбэлзэлд улам эмзэг болно. Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Корали Геверс “Энэхүү олон улсын хурал нь байгалийн баялаг ихтэй бусад орнууд эдгээр сорилтуудыг хэрхэн даван туулсан тухай суралцах Монгол Улсын хувьд хэлбэлзэл ихтэй ашигт малтмалын орлогыг хэрхэн ирээдүйн хөгжлийн тогтвортой эх үүсвэр болгох тухай хэлэлцэх хурал болно” гэжээ.

Энэхүү хоёр өдрийн олон улсын хурлынүргэлжлэл болгож Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд авч явах их сургуулийн оюутнуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Байгалийн баялгийн орлогыг удирдах олон улсын туршлага” сэдэвтэй 100 гаруй оюутан, багш нарыг хамарсан хэлэлцүүлэг 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Их сургуульд зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгтолон улсад нэр хүнд бүхий гурван зочин илтгэгч нар оролцож байгалийн баялгийн зүй зохистой удирдлагын зарчим, олон улсын сайн туршлага хэмээн тооцогддог Чилиболон Ботсвана Улсын туршлагын талаар хэлэлцэх юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Тина Пунцаг
Утас: +976-11-312-647
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/03/20

Api
Api

Welcome