ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

АНУ-ЫН ӨСӨЛТИЙН ХУРДАЦ СААРЧ БАЙГАА Ч ЗҮҮН АЗИ ХҮЧТЭЙ ХЭВЭЭР БАЙНА

2007.11.14



Дэлхийн банкнаас Зүүн Азийн орнуудын эдийн засагт хийсэн хагас жилийн шилжилгээний дүнгээр АНУ-д нүүрлэсэн ипотекийн чанаргүй зээлийн хямралын Зүүн Азийн эдийн засагт үзүүлэх нөлөө багавтар байна гэжээ.

 

Вашингтон, 2007 оны 11-р сарын 14 – Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тойм болох Уналтаас сэргэх чадвар эрсдэлийг давж гарах уу? нэртэй тайланд өгүүлснээр АНУ-ын чанаргүй зээлийн хямрал, газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсч байгааг үл харгалзан Зүүн Азийн эдийн засгууд 2008 онд хүч тэнхээтэй хэвээр байхаар байна. Үүнийг онцлохын хажуугаар өдөрт 2 ам. долл-аас бага орлогоор амь зууж буй ядуу хүмүүсийн тоо Зүүн Азид анх удаа 500 саяаас буурсан болохыг тайланд дурьдсан бөгөөд энэ тоо 1990 онд 1 тэрбум байжээ.

Тус бүсийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар зургаан сард нэг удаа гаргадаг уг тоймд дурдсанаар эрчимтэй хөгжиж байгаа Зүүн Азийн[1] өсөлт 2007 онд хоёр дахь жилдээ 8 хувийг давж 2008 онд маш багаар буурах төлөвтэй байна. Хэдийгээр Зүүн Азийн АНУ уруу хийж буй экспорт аль хэдийнээ багассан ч Хятад болон бусад орнуудын хөрөнгө оруулалт, хэрэглээ илүү эрчимтэй байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байх, тэр бүү хэл энэ онд нэмэгдэх боломж олгожээ.

2007 онд Хятадын эдийн засгийн өсөлт 11,3 хувь, 2008 онд 10,8 хувь болж бага зэрэг саарах төлөвтэй байна. Эдийн засгийн хурдацтай өсөлтийн эрч хүч Зүүн Өмнөд Азийн дунд орлоготой эдийн засгуудыг хамарч тус бүсийн бага орлоготой эдийн засгууд, тэр дундаа Камбож, Лаос, Монгол, Вьетнам улсуудад 7-10 хувийн өндөр түвшинд хадгалагдсаар байна. Дотоодын сөргөлдөөн, улс төрийн тогтвортой бус байдлын улмаас Номхон далайн жижиг арлын зарим улсуудын эдийн засгийн өсөлт төдийлөн сайн байж чадахгүй байгаа ч бараа түүхий эдийн үнэ ханш өндөр байгаатай холбоотойгоор зарим улсуудын эдийн засгийн өсөлт өмнөх үеүүдийнхээс өндөр байна.

Газрын тосны шнээр бий болсон үнийн өсөлт нь Зүү Ази, дэлхийн эдийн засгийн өргөжилтийн бат бөх байдлыг 2008 онд шалгах болохыг мөн уг тоймоор сэрэмжлүүлжээ.  Эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлийн улмаас 11-р сарын эхээр түүхийн газрын тосны зах зээлийн үнэ 90 ам. долл-аас хол давлаа. Үнэ өссөнтэй холбоотойгоор хөгжингүй улсуудын эрэлт хумигдсан хэдий ч хөгжиж буй улсуудын хэрэгцээ жилд 3-4 хувиар нэмэгдсэн хэвээр байна. 2008 онд газрын тосны зах зээлийн дундаж үнэ 90 ам. долл байх тохиолдолд Зүүн Азийн орнууд ДНБ-ний 1 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлого алдахад хүрнэ гэсэн тооцоог тайланг тусгажээ. Сүүлийн 3-4 жилд газрын тосны зах зээлийн үнэ өссөнтэй холбоотойгоор энэ бүс тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн бөгөөд дээрх орлогын алдагдал нь нэмж гарах юм байна.

“АНУ-ын чанаргүй зээлийн хямрал, газрын тосны зах зээлийн үнийн өсөлт дахин бий болсон нь өсөлтийг сааруулах эрсдэл агуулж байгаа нь тодорхой байнй” гэж тайлангийн тэргүүн зохиогч Милан Бранбат хэлсэн.Ямар ч байсан бүсийн хурдацтай өсөлтийн эрч 2008 онд үргэлжлэнэ гэж бодож байна.

Зүүн Азийн хувьд Хятад улс томоохон экспортын зах зээл болсон. Гэхдээ Хятадын зах зээл байнга өөрчлөгдөж маш их өрсөлдөөнтэй байдаг тул Хятадын эрэлтийг хангах шинэ арга сүвэгчилэхэд байнга чиглэх ёстойг уг тайланд мөн анхааруулжээ. “Хятадын Зүүн Азийн хөршүүдэд тулгараад буй нэг сорилт нь Хятадын экспортод зориулж түүхий эд нийлүүлдэг байсан тогтолцооноос өөрийн дотоодын зах зээлийг давхар хангах тогтолцоо уруу чиглэх шилжилтийг хийх явдал юм. Үүний тулд нилээд өөр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, барааны тэмдэг, маркетингийн ур чадвар, суваг шаардлагатай болно,” гэж Бранбат  хэлсэн.

Тайлангийн материалаас харахад эрчимтэй хөгжиж буй Зүүн Азийн улсуудын гадаад валютын нөөц 2007 түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгджээ. 2007 оны эхний есөн сарын байдлаар хамгийн том есөн эдийн засгийн нийт гадаад валютын нөөц 451 тэрбум ам. долл-аар нэмэгдэж 2,5 их наяад ам. долл-т хүрчээ. Энэхүү нийт өсөлтийн 4/5 нь Хятадад ногдож байна.

Дэлхийн банкны тус бүсийн хариуцсан ахлах эдийн засагч Викрам Неру хэлснээр “Тус бүс нутаг дэлхийн хэмжээнд гарч буй богино хугацааны өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай учраас бүсийн улс орнууд урт хугацааны хөгжлийн зорилтуудаа үргэлжлүүлэн хангах боломжтой байдаг.Зүүн Азийн эдийн засгийн хурдацтай өсөлтөд хүрсэн гол нөхцөл нь ядуурлыг бууруулахад гаргасан томоохон амжилт юм.  Энэхүү өсөлтийг үргэлжлүүлэх хадгалах нь чухал бөгөөд үүний тулд хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн систем, төрийн үйлчилгээ, боловсрол, шинэ технологийн тогтолцоог цаашид улам сайжруулах нь тус бүсийн ихэнх хэсэгт тэргүүлэх чиглэл байсаар байна.”

Өдөрт 2 ам.долл-аар тооцсон ядуурлын түвшин 1990 онд 69 хувь, 2006 онд 29,5 хувь байсан бол одоо 27 хувь болтол буурсан байна. Тайлангаар хөндсөн тусгай сэдэв “Зүүн Азид хөгжил бий болгох хөдөө аж ахуй” хэсэгт тайлбарласнаар одоо ядуурал нь илүүтэйгээр хөдөөгийн асуудал болсон байна. Үндэсний хэмжээнд тэгш бус байдал даамжирч байгаагийн гол шалтгаануудын нэг нь олон оронд хот хөдөөгийн орлогын ялгаа нэмэгдэж байгаа явдал байна. Иймд бүсийн улсуудын засгийн газрууд бодлогоо хөдөөгийн болон хөдөө аж ахуйн хөгжил уруу чиглүүлэхийн зэрэгцээ хүний капиталын хөгжлийн бэхжүүлэх арга замыг хайх замаар хот хөдөөгийн орлогын ялгааг нэмэгдэж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна.

Хүснэгт 1. Зүүн Азийн эдийн засгийн өсөлт

 

2005

2006

2007

2008

Эрчимтэй хөгжиж байгаа Зүүн Ази

7.7

8.3

8.4

8.2

  Хөгжингүй Зүүн Ази

9.2

9.8

10.1

9.7

     Зүүн Өмнөд Ази

5.1

5.4

5.7

5.8

       Индонези

5.7

5.5

6.3

6.4

       Малайз

5.0

5.9

5.7

5.9

       Филиппин

4.9

5.4

6.7

6.2

       Тайланд

4.5

5.0

4.3

4.6

     Шилжилтийн эдийн засаг

 

 

 

 

       Хятад

10.4

11.1

11.3

10.8

       Вьетнам

8.4

8.2

8.3

8.2

     Жижиг эдийн засгууд

7.8

7.2

6.4

6.2

  Шинээр аж үйлдвэржсэн эдийн засаг

4.9

5.5

5.1

5.1

       Солонгос

4.2

5.0

4.8

5.1

       Бусад гурван ШАҮЭЗ

5.5

5.9

5.4

5.1

Япон

1.9

2.2

2.0

1.8

Дэлхийн банк Зүүн Азийн бүс; 2007 оны 10-р сар.  ШАҮЭЗ-ийн хувьд зөвшилцсөн таамаглал.



[1]Эрчимтэй хөгжиж буй Зүүн Ази гэдэг нь хөгжиж буй Зүүн Ази (Хятад, Индонези, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам болон зарим жижиг улсууд) болон шинээр аж үйлдвэржсэн дөрвөн улс (Хонг Конг, Солонгос, Сингапур, ба Хятадын Тайвань) юм.

 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/11/14

Api
Api

Welcome