ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захиралууд болон Ерөнхийлөгч П. Волфовичийн хийсэн мэдэгдэлүүд

2007.5.18



2007 оны 5 дугаар сарын 18, Вашингтон - Сүүлийн гурван өдрүүдэд бид манай тусгай группийн гаргасан тайлан, холбогдох бичиг баримтууд болон П.Волфовичийн танилцуулгыг их нарийн судалж авч үзсэн. П. Волфовичтэй хийсэн бидний ярилцлага асуудлыг олон   талаас авч үзэхэд их тус боллоо. Тэрбээр асуудалд байгууллагын эрх ашигт хамгийн сайн зохицоно гэсэн өөрийн үнэмшлээр ёс зүйтэй, үнэнч шударгаар хандсан гэдгээ баталсан бөгөөд үүнийг нь бид хүлээн зөвшөөрч байна. Бид бусад хүмүүсийг ч энэ асуудалд ёс зүйтэй, үнэнч шударгаар ажилласан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 

Олон хүн энэхүү асуудлыг авч үзэхдээ алдаа гаргаж байсан нь материалуудаас харагдаж байгаа бөгөөд Банкны систем ч энэ асуудалд хандахад хангалттай боловсронгуй бус байна. Энэ бүгдээс бид Дэлхийн Банкны Группийн засаглалын хүрээ мөн Ёс зүйн хорооны үүрэг роль, журам болон бусад асуудлыг дахин нэг эргэж авч үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийж байна. 

Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлууд бид П. Волфовичийн Дэлхийн Банкны Группийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас энэ санхүүгийн жилийн эцэс (2007 оны 6 дугаар сарын 30) хүртэл ажиллаад огцрох шийдвэр гаргасныг хүлээн авч байна. Захирлуудын зөвлөл шинэ Ерөнхийлөгчийн нэрийг яаралтай дэвшүүлэх ажилд удахгүй орно. 

П. Волфович Дэлхийн банкинд ажилласанд бид талархлаа илэрхийлж байна. Өнгөрсөн хоёр жилд их олон зүйлийг хийж амжуулсан бөгөөд үүнд Олон Талт Өрөөс Чөлөөлөх Санаачлага, Цэвэр Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Хүрээ, Африкийн Ажлын Төлөвлөгөө, Шувууны Ханиадны санаачлага орно. 2006 он бол Дэлхийн Банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА)-ийн зээллэгийн хувьд, ялангуяа Африкт олгосон зээлийн хувьд рекорд амжилтын жил байсан. Дэлхийн Банк нь Либери, Ардчилсан БН Конго Улс, Төв Африкийн БНУ-д онцгой байдлын үед ажиллах хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд Ливан, Афганистанд болсон хандивлагчдын уулзалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн гуравдугаар сард дэлхий нийтээр зөвлөлдсөний дараа бид Дэлхийн Банкны Засаглал болон Авилгалын эсрэг баримтлах шинэ стратегийг боловсруулсан. Мөн хөгжил сул дорой (эмзэг) мужуудад Түргэн хариу үзүүлэх, Эрүүл мэндийн болон Санхүүгийн салбарын шинэ стратегиудыг гаргасан.

Дэлхийн Банкны олон салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсанд бид П.Волфовичид талархлаа илэрхийлж байна. 

Эдгээр ололт амжилтуудыг саяхан болсон үйл явдал сүүдэрлүүлсэнд харамсалтай байна. П. Волфович Дэлхийн банкны ерөнхийлөгчийнхээ хувьд тус байгууллагын эрх ашгийн үүднээс бүх шатанд гүн туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг онцлон хэлсэн. Энэхүү хүлээсэн үүрэг хариуцлага нь түүнийг өнөөдөр энэхүү мэдэгдлийг хийхэд хүргэлээ. Бид түүнд энэ алхам хийсэнд талархаж байгаа бөгөөд хөгжлийн төлөө, мөн Дэлхийн банкад, энэ байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд цаашид үргэлжлүүлэн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажиллах болсонд баярласнаа илэрхийлж байна. 

ДЭЛХИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П. ВОЛФОВИЧИЙН МЭДЭГДЭЛ

Бүх баримтуудыг хянаж үзсэний дараа Дэлхийн Банкны Группийн Захирлуудын зөвлөл намайг байгууллагын эрх ашиг мөн үнэ цэнэтэй ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалан ёс зүйтэй, үнэнч шударгаар ажиллаж байсныг хүлээн зөвшөөрснийг сонсоход таатай байна.

Дэлхийн нэн ядуу хүмүүс, ялангуяа дэд-Сахарын Африкчууд бидний хүргэх үйлчилгээг хүртэх нь зүй ёсны хэрэг билээ. Одоо бид энэхүү үйл хэргийг цаашид урагшлуулах    замыг олох хэрэгтэй цаг болсон байна. 

Энэхүү цаашид урагшлах зам, үйл ажиллагаа нь шинэ удирдлагын дор явагдах нь энэ байгууллагын эрхэм зорилго, үйлчилгээ хүртдэг ядуу хүмүүсийн сонирхол, онцгой эрх ашигт хамгийн их нийцнэ гэсэн дүгнэлтэд би хүрсэн юм. Тиймээс би өнөөдөр Дэлхийн Банкны Группийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас энэ санхүүгийн жилийн эцэс (2007 оны 6 дугаар сарын 30) хүртэл ажиллаад огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна. 

Дэлхийн Банкны Групп нь дэлхийн ядуу зүдүү хүмүүс, ялангуяа өдөрт нэг доллараас ч бага орлогоор амьдрах гэж ядаж байгаа тэрбумаас хол давсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг ядуурлын хүлээснээс гаргахад туслалцаа үзүүлдэг өгөөмөр байгууллага юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би хөгжиж буй 25 оронд Дэлхийн Банкны хэрэгжүүлж байгаа хөтөлбөр болон түүний ажилтнуудтай газар дээр нь очиж танилцах завшаан тохиож, очсон билээ. Хэрэв хүнд сайн ажил олдвол хүн хэрхэн шаргуу ажилладаг, хүүхдүүд анх сургуульд орохдоо хэрхэн догдолдог, эцэг эхчүүд хүүхдээ сайн сайхан ирээдүйтэй байлгахын тулд өөрсдийгөө хэрхэн золиослодог болохыг би өөрийн нүдээр харж, чихээр сонссон. 

Тэдэнд зорилгодоо хүрэхэд нь туслахад хичнээн урамтай байсан төдийгүй Дэлхийн Банкны Группэд ажилладаг бид бүхэн өдөр бүр ажилдаа ирж, тэдгээр ядуу хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулах боломж олдож байгаа нь бидэнд үнэхээр урам зориг өгч байдаг юм. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд би ийм эрхэм сайхан ажил хийсэндээ баяртай байгаа төдийгүй бид бүгд нэг баг болж ажиллаж байсанд ихэд бахархаж байна. 

Өнгөрсөн жил бид дэлхийн нэн ядуу улс орнуудад ОУХА-ийн тусламжтайгаар 9.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн нь рекорд амжилт болж байсан бол энэ жил бид шинэ амжилт тогтоохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү тусламж дэмжлэгийн тал хувь нь дэд Сахарын Африкийн улс орнуудад зориулагдах ба дараахь салбаруудад рекорд амжилт тогтоохоор зорьж байна. Үүнд: 

Их Өртэй ядуу улс орнуудаас ОУХА-д төлөх ёстой 38 тэрбум ам.долларын өрийг өнгөрсөн онд олон талт өрөөс чөлөөлөх санаачлагын хүрээнд чөлөөлсөн бөгөөд энэхүү дэмжлэгийг цаашид нэн ядуу улс орнуудад үргэлжлүүлэн үзүүлэх ба долларын оронд доллар зарчимд үндэслэсэн ОУХА-ийн алдсан хөрөнгийг хандивлагчдаас нэмэлт дэмжлэг авах маягаар нөхөн олж авах ажилтай уялдуулж хийх;
 
Өнгөрсөн жил бид рекорд амжилт тогтоохуйц хэмжээний мөнгө буюу 950 сая ам.доларыг Дэлхийн Банкны Группийн орлогоос шилжүүлсэн. Үүнд Олон улсын санхүүгийн корпорацаас ОУХА-д анх удаа хийгдсэн шилжүүлэг мөн хамрагдаж байгаа.

Бид нэн ядуу улс орнуудад ОУХА-аас өгөх нөөцийн хэмжээг ихэсгээд зогсохгүй тэдгээр нөөцийг үр дүнтэй байлгаж, улмаар тэдгээрийг үр дүнтэй ашиглаж байгаа баталгааг хандивлагчдад өгч байгаа билээ. Үүнд чиглэсэн үйл ажиллагаанууд нь

  • Хөгжиж буй орнуудад засаглалын системийг бэхжүүлж, авлигатай тэмцэхэд болон алдагдсан хөрөнгийг сэргээхэд туслах;
  • Үзүүлж байгаа тусламж, дэмжлэгийн үр дүнг хэмжихэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Цаашдаа энэ хүрээнд хийх ажил их байгаа.
  • Хандивлагчид, ялангуяа Олон Талт Хөгжлийн Банкуудын хамтын ажиллагааг авлигатай тэмцэх, тогтворгүй зээлийн дарамтаас сэргийлэх тал дээр бэхжүүлэх;

Бид олон чухал салбаруудад өөрсдийн ажлаа ихээхэн бэхжүүлсэн, ялангуяа:

  • Дэд бүтэц-Африкийн улс орнуудын сангийн сайдуудтай 2 жилийн өмнө анх уулзаж байхад тэдний гол тулгамдсан асуудал байсан;
  • Малари өвчний эсрэг тэмцэх- Өдөрт 3,000 хүн (тэдний ихэнх нь хүүхдүүд болон дэд Сахарын Африкийн хүмүүс) малари өвчнөөс болж нас бардаг. Өнгөрсөн 10 жилийн эхний таван жилд бид маларийн эсрэг хөтөлбөрт туслалцаа үзүүлж 50 сая ам.доллар өгч байсан бол зөвхөн сүүлийн 18 сард бид даруй 360 сая ам.долларыг баталж өгсөн.
  • Чанар, тоог илүү онцолж байгаагийн учир нь маларийн үнэлгээний картыг бий болгож үр дүнг хянах, хандивлагчдын ажлыг үр дүнтэй зохицуулах, тэгснээр аливаа дутуу, мөн хийгдээгүй зүйлсийг илрүүлж, хэрэгжүүлэх боломжтой болж байгаа гэдгийг бас онцлон энд дурдах гэсэн юм.

Зарим нэг урам өгч байсан ажлууд бол улс орнууд дахь зөрчил, энх тайвныг нэгтгэх, нэмэлт хүчин чадлаар сэргээн босгох үйл ажлыг эхлүүлэхэд туслалцаа нэн тэргүүнд шаардлагатай байгаа шинэ удирдлагатай улс орнуудад Дэлхийн Банкны Группийн өгч байгаа хариу үйлдэл/ажлууд байсан:

  • Либери, Төв Африкийн БНУ, Ардчилсан БН Конго улс гэх мэт шинэ удирдлагатай, сул эдийн засагтай улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлсэн;
  • “Хурдан хариу үзүүлэх” болон “Сул дорой хөгжилтэй улс орнуудын бодлого”-ыг шинээр батлан гаргасан. Ингэснээр шинэ боломж байгаа нөхцөлд хурдан хөдлөх, илүү олон ажилчдаа тэдгээр сул дорой эдийн засагтай улс орнуудад ажиллах явдлыг нэмэгдүүлэх боломжтой болсон.
  • Афганистан, Ливан, Либери гэх мэт улс орнуудад зөрчлийн дараах хандивлагчдын уулзалтыг амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн.

Бидний ажил бол их чухал, тэгэхэдээ, нэн ядуу улс орнуудаар хязгаарлагдахгүй. Үнэндээ дэлхийн ядуучуудын ихэнх нь амжилттай хөгжиж буй орнуудад буюу манай түншүүд болох Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн банкнаас зээл авдаг дунд зэргийн орлоготой улс орнуудад амьдардаг.

  • Эдгээр улс орнууд нь ядууралтай тэмцэх болон байгаль орчныг хэвээр хадгалах зэрэг томоохон тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд тусламж хүссээр байгаа.  Эдгээр орнууд нь нилээд хөгжиж, боловсорсон бөгөөд бусад санхүүжилтийн эх үүсвэрүүдийг авах боломжтой.  Иймд Дэлхийн банк эдгээр   улс орнуудад хэрэгтэй зүйл хийхийн тулд нэлээд шинэлэг бөгөөд уян хатан байх хэрэгтэй байна.   Бид өнгөрсөн жил “Дунд зэргийн орлоготой улс орны стратеги” –ийг шинээр боловсруулан гаргасан бөгөөд одоо үүнийг хэрэгжүүлэхээр шургуу ажиллаж байна.

Бидний чухал ажлын нэгээхэн хэсэг нь хувийн хэвшлийг бэхжүүлэхэд оршдог бөгөөд энэхүү хувийн хэвшил нь ядуурлаас гарахад тус болох ажлын байрыг бий болгодог өсөлтийн чухал эх үүсвэр юм.

  • Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь хувийн салбартай хамтарч ажилладаг бөгөөд зөвхөн энэ жил гэхэд 8 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн нь ихээхэн амжилт тогтоож байна.
  • Тооноос илүү бидэнд юу их итгэл төрүүлж байна вэ гэвэл ОУСК нь ажлынхаа хөгжлийн үр нөлөө болон хөгжөөгүй зах зээлийг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа явдал юм. Үнэндээ ОУСК-ийн хувьд Африк нь хурдан хөгжиж байгаа бүс нутаг бөгөөд сүүлийн таван жилд тав дахин өссөн-ОУСК Африкт ажиллах ажиллагсдынхаа тоог ихээхэн нэмэгдүүлсэн. 
  • Тэр дундаа, би ОУСК-ийн шинэлэг үйл ажиллагаа болох “Бизнес хийх” тайлангаар дамжуулан хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшлийн хөгжилд саад болж байгаа зүйлийг олж илрүүлэхэд туслалцаа үзүүлж байгаагаар ихэд бахархаж байгаа. Саад тотгорыг илрүүлсний дараагаар улс орнуудын засгийн газар тэдгээрийг арилгахад ихээхэн идэвх санаачлагатай байгаад ихэд сэтгэл ханамжтай байна.

Би Дэлхийн Банкны Группийн ажлуудыг бүхэлд нь тоочихыг хүссэнгүй-эсвэл өөрийн гар бие оролцсон ажлуудыг нэг бүрчлэн дурдахыг хүссэнгүй-гэхдээ би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад дэлхийн хөгжлийн тогтвортой байдлыг дэмжихэд Дэлхийн Банкны хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэх гэсэн юм:

  • Дэлхийн Банк нь баян улс, орнуудыг дэлхийн ядууст туслалцаа үзүүлэх сонирхлыг дэмжих, үүргээ биелүүлэхэд тусладаг.
  • Бид дэлхийн нөөцийг нэгдсэн зорилгоор ашиглах гэсэн өндөр хөгжилтэй улс орнуудын сонирхлыг дэмждэг. Шувууны ханиадны тархалтыг зогсооход Дэлхийн Банк тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн-Амазоны ай сав (Бразил), Конго Голын ай савын санаачлага (Ардчилсан БНКонго улс) гэх хөтөлбөрүүдийг дэмжих замаар дэлхийн байгалийн өв баялгийг хэвээр хадгалахад туслалцаа дэмжлэг үзүүлж байна.
  • Тэдгээрээс хамгийн чухал нь 2005 оны 7 сард болсон ГлинИйглийн Их наймын дээд хэмжээний уулзалтын үеэр анх санал тавьж хэрэгжүүлсэн “Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын хүрээг” бий болгосон. Дэлхий нийтээр эрчим хүчний эх үүсвэрийг олшруулах, хорт утааг багасгах, ойгүйжилтээс сэргийлэх, улс орнуудын цаг агаарын өөрчлөлтийн үр дүнтэй тэмцэхийн тулд их хэмжээний нөөцийг ашиглаж байгаа бөгөөд тэдгээр нөөцийн ихэнх хэсэг нь өндөр хөгжсөн орнуудаас гарах ёстой билээ. Тэдэнд хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх газар нь хөгжиж буй улс орнууд байдаг. Дэлхийн Банкны Групп цаашид ч тэдгээр хөрөнгө оруулалтын урсгалыг зохицуулах өвөрмөц байр суурийг хэвээр хадгалах бөгөөд Даян дэлхийн байгаль орчны сан, Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын хүрээ нь санг бүрдүүлж цаашид үйл ажиллагаагаа бэхжүүлэх юм

Эдгээр ажлуудыг зөвхөн хөдөлмөрч ажилтнуудынхаа хүчээр хийх боломжтой юм. Ядуу хүмүүст туслалцаа үзүүлэхээр өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үл хайхран өдөр тутам эрсдэлтэй тулгаран ажиллаж байгаа улс орнуудын суурин төлөөлөгчийн газрын    ажилтнууд ялангуяа орон нутгийг ажилтнуудын хийж байгаа ажлыг хараад би үнэхээр сэтгэл хөдөлж, бахархаж байна.   Сүүлийн хэдэн долоо хоногийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллээс болж тэдэнтэй шударга бусаар харьцсан явдлууд гарсан ч тэд илүү их хүндлэл хүлээх ёстой хүмүүс юм. Энэхүү хүндлэл одоо илүү болно гэдэгт итгэж байна.

Би Дэлхийн Банканд гаднаас болон дотоодоосоо олон сайн томилгоог хийсэн бөгөөд үүгээрээ ч бахархдаг. Миний удирдах баг бол их онцгой бүлэг юм. Энэхүү багийн гишүүд чадварлаг менежерүүд, олон улсын байгууллагын албан хаагчид бөгөөд бахархахаар найз нөхөд, хамтран ажиллагчид юм.

Ялангуяа, Африкийн хоёр эмэгтэйг гол албан тушаал болох Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилсондоо сэтгэл ихээхэн хангалуун байгаа. Тэр хоёр эмэгтэй өмнө нь дэд Сахарын ардчилсан байдлаар сонгогдсон засгийн газрын асуудлыг бодитойгоор шийдвэрлэх дадлага, туршлагатай засгийн газрын гишүүн байсан юм.    Дэлхийн Банкинд Африкийн дуу хоолойг Африкийн туршлагатай хослуулж чадсанаараа Дэлхийн Банк нь дэлхийн нэгээхэн хэсгийн асуудлыг шийдэх төв болж харагдаж байна гэсэн үг юм. Бидэнд ядуу орны хэцүү тулгамдсан асуудлыг шийдэх чадвартай амьдралын бодит туршлагатай удирдагчид хэрэгтэй байна.

Би сүүлийн үед гарсан маргааны үеэр ажлаа үргэлжлүүлэн хийж байсан Дэлхийн Банк Группийн    ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадвар, ажлаа гэсэн чин сэтгэлтэй байгаад талархаснаа илэрхийлье. Зөвхөн 4 дүгээр сард л гэхэд тэд маань Африкт нэг тэрбум орчим ам.долларын дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн салбарын шинэлэг стратеги, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн Банкны баримтлах стратеги гэх  мэт олон зүйлийг хийж амжуулсан байна. Өнгөрсөн хоёр жилийн туршид, ялангуяа сүүлийн сарын хугацаанд мэргэжлийн өндөр дэмжлэг туслалцаа үзүүлж байсан Ерөнхийлөгчийн ажлын албаны бүх ажилтнуудад талархсанаа онцлон илэрхийлмээр байна.

Эдгээр хүмүүстэй ажиллахад урамтай байсан бөгөөд би тэдгээр хүмүүсийг санаж байх болно.

Эцэст нь, надад тусалж, намайг дэмжиж, мөн үлдэхийг хувиасаа болон нээлттэйгээр ил хэлж, хүсэж байсан Дэлхийн Банкны болон гадны ажилтнуудад    талархаснаа онцлон илэрхийлмээр байна. Дэд Сахарын Африкийн нэг улсын ардчилсан байдлаар сонгогдсон Ерөнхийлөгчөөс утсаар дуудлага хүлээн авсныг онцолж дурдмаар байна. Энэ бол хувийн яриа байсан учраас би нэрийг нь цохож хэлмээргүй байна. Гэхдээ тэрбээр намайг Дэлхийн банкыг “сонсдог, анхаарал тавьдаг, ойлгодог, ажил хийдэг” байгууллага болгоход их зүйл хийсэн гэж хэлээд талархлаа илэрхийлсэн. Хэрэв энэ үнэн бол, хэрэв би түүний хэлсэнчлэн Африкчуудын зүрхэнд хүрч чадсан бол, сүүлийн 2 жилийн хөдөлмөр утга учиртай болсон юм байна.

Надад урам зориг өгч байсан тэр хүн, албаны болон албаны бус олон Африкчуудтай би үргэлжлүүлэн хамтран ажиллана (-хэдийгээр би өөр арга зам олох ч) гэдэгт итгэж байна. Тэд бол сүүлийн хэдэн арван жилд хөгжиж буй орнуудын ихэнх хэсэгт гарч буй ахиц дэвшилд нэгдэх, өөрчлөлт хийх боломж олгох газар бол Африк юм гэдэгт миний итгэл үнэмшлийг бий болгосон хүмүүс билээ. Африкчууд бол итгэл найдвартаа хөтлөгдөн улс орондоо энх тайван, сайн засаглал, оновчтой бодлогыг бий болгохын тулд хувийн амьдралаа золиослож, эрсдэлийг даан эрчтэй тэмцэж байгаа хүмүүс юм. Тэд бол Дэлхийн Банкны Группийн бүх дэмжлэгийг авах ёстой хүмүүс бөгөөд тэдгээр тусламж, дэмжлэгийг авах байх гэдэгт би найдаж итгэж байна.

Дараагийн сонгогдох Ерөнхийлөгчид би бүх талаар тусламж дэмжлэг үзүүлнэ. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш бий болсон асуудлууд нь Дэлхийн Банкны тодорхой хэсэгүүд буюу засаглал, хүний нөөцийн удирдлага гэх мэт тал дээр шинэчлэл хийх хэрэгтэй болохыг харуулсан бөгөөд ингэснээр Дэлхийн Банкийг улам бэхжүүлэхэд тус болно гэдэгт итгэж байна.

Өөрчлөлт хийхээс айх хэрэггүй, харин ч үүнийг дуртайяа хийх хэрэгтэй. Энэ нь энэхүү чухал байгууллагыг цаашид хэрэгтэй, үр дүнтэй байлгах, дэлхийн ядуу хүмүүс болон хүн төрөлхтний хэрэгцээг хангах байгууллага байлгахад гол үүрэг гүйцэтгэнэ. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/05/18

Api
Api

Welcome