ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын Санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана

2007.4.30



Улаанбаатар, 2007 оны 4 сарын 30: Монгол Улсын Засгийн газар ("МУЗГ") болон Олон Улсын Санхүүгийн Байгууллагууд (“ОУСБ”) хамтран Монголын уул уурхайн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийн нэг тал ОУСБ-ыг Дэлхийн Банкны Бүлгийн байгууллагууд болох Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (“ОУСБХБ”)  ба Олон Улсын Санхүүгийн Корпораци (“ОУСК”) болон Азийн Хөгжлийн Банк (“АХБ”), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (“ЕСБХБ”)  бүрдүүлж байна. 

Тус санамж бичгийн хүрээнд (а) уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хөхүүлэн дэмжих болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор тус салбарын эрх зүй, зохицуулалтын, ба татварын орчинг өөрчлөн шинэчлэх мөн уг шинэчлэлийг хэрэгжүүлэхэд МУЗГ-т туслах; (б) хувийн хэвшлээс уул уурхайн салбарыг дунд ба урт хугацаанд хөгжүүлэх хувилбаруудыг тодорхойлж үнэлгээ өгөхөд МУЗГ-т туслах; (в) ашигт малтмалын тухай шинэчлэн батлагдсан хуулийн дагуу “Стратегийн ордууд” дахь МУЗГ-ын оролцоог хангахад туслах; үнэлгээний ил тод журам, түүнчлэн эдгээр Төслүүдийн тогтвортой хөгжлийг хангах санхүүжилтийн бүтцийн хувилбаруудыг тогтоох; ордуудыг ашиглах талаархи эхний хэлцлүүдийг байгуулахад МУЗГ-т дэмжлэг үзүүлэх; ба (г) нийт салбарын хөгжлийн стратеги, түүний дотор Монгол Улсын нүүрсний салбарын тогтвортой хөгжлийн Мастер төлөвлөгөөг бэлтгэхэд МУЗГ-т туслалцаа үзүүлнэ. 

ОУСБ-ууд нь МУЗГ-ыг уул уурхайн салбар дахь стратегийн зорилтуудаа хэрэгжүүлэх болон  гол түлхүүр асуудлуудыг Техникийн туслалцаа, Зөвлөх болон санхүүгийн үйлчилгээний хүрээнд шийдэн ажиллахад туслах болно.  ОУСБ-уудаас үзүүлэх техникийн туслалцаа нь доорх хүрээг хамарна. Үүнд: 

  • Бодлогын хүрээ, салбарын шинэтгэл, чадавхийг сайжруулах. ОУСБ-ууд эрх зүй, зохицуулалтын ба татварын орчинг бэхжүүлэх, стратегийн ба бусад ашигт малтмалын ордуудыг үр ашигтай ашиглах зохистой хөшүүргийг бүрдүүлэхийн зэрэгцээ төслүүдийн эрсдэл ба  үр өгөөжийг зохистой байдлаар хуваалцах  явдлыг хангах зорилгоор МУЗГ-аас хувь эзэмших хувилбаруудад үнэлгээ хийнэ.
  • Стратегийн ордуудын үнэлгээний үндсийг тодорхойлоход техникийн туслалцаа үзүүлнэ.
  • ОУСБ-ууд нь уул уурхайн салбарт төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх холдинг компанид техникийн туслалцаа үзүүлнэ.
  • Уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн  оролцоог хөхүүлэн дэмжихэд туслалцаа үзүүлнэ.
  • Уул уурхай болон түүнтэй холбоотой дэд бүтцийг хөгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд туслалцаа үзүүлнэ.
  • Байгаль орчны ба бүс нутгийн хөгжлийн аль болох өндөр стандартыг хангах зорилгоор олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлнэ. 

Энэхүү баримт бичгийн хүрээнд ОУСБ-ууд нь Засгийн Газар болон хувийн хөрөнгө оруулагчидын хооронд “төвийг сахисан, шударга зуучлагчийн” өвөрмөц үүрэг гүйцэтгэх  бөгөөд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг хөгжүүлэхийн өмнөх болон дараах шатанд оролцож туслалцаа үзүүлэх юм. 

Талууд санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 2 долоо хоногт багтаан МУЗГ ба ОУСБ-уудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Туслалцааны төслийн ажлын нарийвчилсан даалгаврыг боловсруулна. Хамтарсан ажлын хэсэг нь ажлын даалгаврыг 2 долоо хоногийн дотор багтаан боловсруулж, нэн яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/04/30

Api
Api

Welcome