САНАЛ БОДОЛ

Монгол улсын баялгийг илүү тогтвортой, бүтэцтэй, шударга хуваарилах хандлага

2013.10.10


Axel van Trotsenburg news.mn



Аксел ван Троценбург1990 оноос хойш Монгол улс гайхамшигтай өөрчлөгдөж, үүнийг би өөрийн биеэр мэдрэх боломж саяхан гарч ирсэн юм. Тухайлбал, хүний хөгжлийн хувьд ядуурлын түвшин тогтвортой буурч, ялангуяа сүүлийн 3 жилд эрс багассан үзүүлэлт нь сайшаалтай санагдав.

Байгалийн нөөц нь улсад хэрхэн баялаг бүрдүүлж, үргэлжилсэн сорилтыг бий болгодгийг  өнөөгийн эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт харуулж байна. Засгийн газрын албан тушаалтнууд, хувийн хэвшил, иргэний нийгэмтэй уулзах үед тэдний урт-хугацааны хөгжлийн чадавхын талаарх өөдрөг үзэл нь миний сэтгэлийг хөдөлгөлөө. Дэлхийн банкны урт хугацааны төсөөлөл нь томоохон стратегийн сорилт, боломж болон бодлогын  саналыг тодорхойлох хүчтэй хэрэгсэл нь юм.

Олон улсын туршлагаас харахад байгалийн баялгийн нөөцийг ашиглах оновчтой бүрдэл, төрөлжсөн эдийн засгийн үрчлэл, эдийн засгийн өсөлт нь хүн ам, байгаль орчны тогтвортой байдалд үр ашгаа өгч байгаа эсэхийг тодорхойлох нь Монгол улсын сорилт байх болно.

Монгол улсын байгалийн баялгийн нөөц нь орлогыг эрчимтэй өсгөх найдвар юм. Үүнийг ажил болгоход гол барааны зах зээлийн хэлбэлзлийг зохицуулж, байгалийн нөөцийн үр шимийг ирээдүйн үе удамдаа хуваарилдаг орчинг бий болгох шаардлагатай.

Монгол улс нь төсвийн алдагдлын шалтгааныг урьдчилан тооцоолон, тэнцвэртэй бүтцийн аргачлалыг нэвтрүүлж, бизнесийн мөчлөгийн давлагааг тооцдог, хэтэрсэн өрөөс сэргийлэн ДНБ-ний зорилтот жишигт өрийн хязгаарыг тогтоодог “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийг баталснаар том алхмыг давсан бөгөөд үүнийг Дэлхийн банк өндрөөр үнэлж байна. Үүнтэй төстэй хуулийн заалтыг Чили улс (том зэс үйлдвэрлэгч) үрчилж авсан бөгөөд энэ нь тус улсад макро эдийн засгийн тогтвортой байдал, зах зээлийн хэлбэлзлийн үр дүнтэй удирдлага, гадаад, дотоодын динамик хөрөнгө оруулалтад тохирсон эдийн засгийн орчинг бий болгосон бөгөөд Чили улсын амжилтын гол түлхүүр нь үр дүнтэй санхүүгийн тогтвортой орчинг баримталж, хэрэгжүүлсэн явдал юм.

Мөн, эдийн засгийг төрөлжүүлэх нь бас нэгэн сорилт байх болно. Монгол улс нь бүтээгдэхүүн, үйлчилгээ болон худалдааны түншийн хувьд өөрийн байгалийн баялгийн нөөц дээр үндэслэн хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд хамгийн зохистой хэрэгсэл бол уян, өрсөлдөх чадвартай валют юм. Мөн хөрөнгө оруулалтын нөхөрсөг бизнесийн орчинг бий болгох нь төрөлжүүлэлтийн үйл явцыг түргэсгэж, гүнзгийрүүлэхэд ихээхэн нөлөөлнө. Иймд Улсын Их Хурлын хэлэлцэж буй хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нь чухал ач холбогдолтой.

Эрчимтэй хөгжлийг зөвхөн номинал нөхцөлөөр хэмжих биш, харин үүнийг нийгэм бүхлээрээ мэдэрч, хөгжлийн үр шим нь шударга хуваарилагдах ёстой – энэ бол удаа дараа Монгол улсын Засгийн газраас барьж буй хөгжлийн талаарх үзэл бодол юм. Бид хөгжил цэцэглэлтийг шударгаар бий болгож, Монгол улсын хүн амын ядуу хэсгийг дунд ангилалд шилжүүлэх энэ үзэл санааг хүчтэй дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улсын байгалийн баялгийн нөөцийн үр шимийг ирээдүйн хойч үедээ хүртээх улсын баялгийн санг байгуулж, байгалийн нөөцийн экспортын орлогоос тодорхой хэмжээг санд бүрдүүлэн ард иргэддээ эргүүлэн хөрөнгө оруулалт хийх юм.

Монгол улсын хүн амыг бүхлээр нь дунд ангилалд нэвтрүүлэх хамгийн сайн боломж бол бүх насныхныг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлээд дээд боловсрол хүртэлх боловсролын системээр хангах юм. Мөн Монгол оюутнуудад ур чадвараа эзэмшихэд нь боловсролын чанарт анхаарлаа хандуулж, стандартыг бий болгох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд боловсролын хөтөлбөрийг нийгэм тэр чигээрээ шаардах үүрэгтэй юм.

Эцэст нь Монгол улс нь бусад улсын адил өөрийн динамик эдийн засгийн хөгжлийг орчинтойгоо нийцүүлэх шаардлагатай юм. Агаарын бохирдол, байгаль орчны доройтол, байгалийн гамшиг нь “ердийн бизнес”-ийн хандлага болон Монгол иргэдийн амьжиргааг сайжруулах хөрөнгө оруулалтаас илүү арга хэмжээг шаардана.

Дэлхийн банк нь Монгол улстай түншлэл бий болгож залуучуудад боловсрол олгож, малчин иргэдэд үйлдвэрлэлийн төслийн грант олгож, үндсэн дэд бүтцэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Дэлхийн банк нь дэд бүтэц, байгалийн нөөц, хүний капиталын хөрөнгө оруулалтын бодит үр шимийг Монголын иргэдэд хүргэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж, цаашид урт хугацааны түнш байх болно.


Api
Api

Welcome