ӨГҮҮЛЭЛ

Ногоон Улаанбаатарын төлөө код бичих: Монгол дахь иргэдийн хувиараа бизнес эрхлэлт болон Ногоон хөгжлийн шинэчлэлийг дэмжих

2015.4.28


Image

Story Highlights
  • "Ногоон УБ-н төлөө код бичих" төсөл нь ногоон хөгжлийн асуудлуудыг Мэдээллийн Харилцааны Технологид суурилсан шинэ санаа, шинэлэг арга замаар шийдвэрлэх зорилгоор оюутан, програм зохиогч, салбарын мэргэжилтэн болон Засгийн Газрыг нэг дор цуглуулна
  • 100 гаруй оюутан, програм зохиогч болон салбарын мэргэжилтнүүд цуглан, дэлхийн хамгийн өндөр бохирдолтой хотуудын нэг болох Улаанбаатар хотын ногоон хөгжлийн салбарын асуудлуудыг шийдэхэд чиглэсэн 30 гаруй МХТ-д суурилсан шинэ санаа, шинэлэг арга замуудыг гаргаж ирэв
  • Шалгарсан зургаан баг зургаан долоо хоногийн турш үргэлжлэх шинэ бизнес эхлэх, хувиараа бизнес эрхлэх ур чадвар олгох эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдана

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нэг бэрхшээлтэй байнга тулгарч байна:  Улаанбаатар хот дэлхийн хамгийн өндөр бохирдолтой хотуудын жагсаалтыг тогтмол тэргүүлж байна. Нөгөө талаар, Улаанбаатар хот харьцангуй залуу бөгөөд техник технологийн ойлголт мэдлэгийн түвшин өндөр хүн амтайгаас гадна ухаалаг гар утас болон интернетийн хэрэглээ маш их нэвтэрсэн байна. Үүнд маш онцгой боломж агуулагдаж байгаа юм.

2015 оны 3-р сарын 26-29 өдрүүдэд Улаанбаатар хотын Мэдээлэл Технологийн Үндэсний Паркд зохион байгуулагдсан ногоон хөгжлийн шинэчлэлийн өдөрлөгөөр 100 гаруй оролцогчид цуглав. Энэ өдөрлөг нь Улаанбаатар хотыг тогтвортой хөгжилтэй ногоон хот болгон өөрчлөхөд бид хэрхэн туслах вэ гэсэн энгийн асуултыг хариулахад чиглэсэн цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан юм.

Тус өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан шинэ санаа санаачлага боловсруулах марафон буюу Ideathon [eg1] нь Code for Green UB төслийн хэсэг байсан бөгөөд оюутан, програм зохиогч, салбарын мэргэжилтэн болон Засгийн Газрын төлөөлөгчид болон бусад сонирхлын бүлэг ба оролцогч талуудыг хамруулсан эрчим хүч, тээвэр, цэвэр ус болон агаарын чанар зэрэг ногоон хөгжлийн асуудлыг шийдэхэд чиглэсэн шинэлэг санаа санаачлага дээр тулгуурласан шинэ бизнес эхлүүлэх уралдаан юм. Хөтөлбөрийг Дэлхийн Банкны МХТ-н газар, Стартап Монголия болон Интэрньюс  ТББ-тай хамтран Солонгосын Ногоон Хөгжлийн Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Үйл явдлыг дагана уу »

Улаанбаатар хотын иргэдийг хотын байгаль орчны асуудлыг шийдэхэд чиглэсэн МХТ-н хэрэгслүүдийг хамтран зохион бүтээх хөтөлбөр нь интернэт орчинд холбогдсон орчин үеийн залуу үед их тохиромжтой юм.

"Дэлхийн Банкны хос зорилго нь оролцоог дэмжсэн, иргэнд төвлөрсөн, бүтээлч хандлага дээр тулгуурлан хотын үйлчилгээний хүргэлтэнд тулгарах асуудлыг шийдэхийг шаардаж байна" хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон хэллээ. Мөн "Code for Green UB төсөл нь хэвийн бус сонирхлын бүлэг болон оролцогч талуудаас бүрдсэн нийгэмлэгээс гарах шинэлэг санаа, туршилт, санаачлагууд бидэнд эдгээр зорилгуудад хүрэхэд туслах боломжтой гэдгийг сануулж байна" гэсэн байна.

 Code for Green UB төслийн үйл явц

Найман сарын турш үргэлжлэх үйл ажиллагаа болон арга хэмжээний цуврал нь загвар зохион бүтээх үйл явц (Design Thinking approach), асуудлыг бүрэн гүйцэд ойлгоход өндөр ач холбогдол өгсөн асуудлыг шийдэх бүтээлч аргачлал, үйл явцын төвд байрлах хэрэглэгч хүнд  онцгой анхаарал хандуулахын зэрэгцээ шинэ санаа санаачлагыг түргэн шуурхай туршин нэвтрүүлэх замаар батлана.

 [eg1]Mun Ideathon geed English eer uldeej boloh bolov uu?


Image

Загвар зохион бүтээх үйл явц нь асуудлыг шийдэгчдийг шийдэл боловсруулах явцад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад онцгой ач холбогдол өгөхийн зэрэгцээ бүх төрлийн туршилт хийхийг дэмжиж байна.



Ногоон хөгжилтэй холбоотой асуудлуудыг бүрэн гүйцэд ойлголттой болохын тулд Code for Green UB төслийн эхний шатанд ногоон хөгжилтэй холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийсэн. Асуудлын тодорхойлолтуудыг асуудлын эзэд (засгийн газрын албан хаагч болон ТББ гэх мэт) хийсэн уулзалтын үеэр танилцуулж, шинийг санаачлагч шийдэл боловсруулагч нарт зориулан хэсэгчлэн задалж хэрэглэгчийн түүх болгосоны дараагаар цэвэр ус, эрчим хүч, тээвэр болон агаарын чанар гэсэн ангилалтай онлайн мэдээллийн санд байрлуулсан байна.  Эдгээр богино хэмжээний семинаруудын дараагаар загвар зохион бүтээх, шинэ бизнесийн стратеги боловсруулах, түншүүдийн хандах нэгдсэн мэдээллийн сан бий болгох, ногоон хөгжлийн шинэчлэл санаачлагын олон улсын жишээтэй танилцах зорилготой уулзалтуудыг зохион байгуулсан байна.

Ideathon  буюу шинэ санааны марафон

Төслийн дараагийн шатанд мэдээллийн технологийн нийгэмлэгийн гишүүд болох оюутан сурагч, хувиараа бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, шийдэл боловсруулагч нарыг програм хангамж болон техник хангамж ашиглан эдгээр асуудлыг шийдэх арга зам олох өдөрлөг зохион байгуулсан. Шинийг санаачлагч нар үндсэн асуудал дээр төвлөрж буйг тухайн салбар, тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд хариуцаж харин бизнесийн зөвлөхүүд багуудад шинэ бизнесийн санаа танилцуулах, бизнесийн үндэс суурийг боловсруулах талаар сургалт, зөвлөгөө өгсөн байна.

Арга хэмжээний төгсгөлд багууд өөрсдийн шинэ бизнесийн санааг танилцуулж, салбарын мэргэжилтэн, засгийн газар, донор байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн комисс долоон ялагчдын сонгон шалгаруулсан байна.

Шүүгчдийн комиссын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын дарга З. Энхболдын нийгмийн бодлогын зөвлөх Ноён Ц. Буянцогтоо хаалтын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгтээ өдөрлөгийн үеэр танилцсан тодорхой санаачлагыг хэрэгжүүлэхэд засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

Ноён Буянцогтоо "энэхүү арга хэмжээнд оролцогчдын идэвх зүтгэл болон бүтээлч санаа маш өндөр сэтгэгдэл төрүүллээ" гэсэн байна. Мөн "Code for Green UBтөсөл шиг арга хэмжээнүүд үйлчилгээний хүргэлтийг шинэчлэхэд чиглэсэн  засгийн газар болон иргэдийн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна" гэсэн юм.

Багуудын дэвшүүлсэн санааг бодит амьдралд хэрэгжүүлэх боломж, ногоон хөгжлийн асуудлын шийдэлд оруулах хувь нэмэр болон боломжит нөлөөлөл дээр үндэслэн үнэлгээ өгсөн байна. Сонгон шалгарсан санаануудын заримыг нь дурьдвал:

  • Counter Punch - цэвэр болон бохир усныг хэрэглээг мэдээллэх, хянан шалгах болон иргэд хоорондоо өрсөлдөх гар утасны програм хангамж
  •  Grey Diamond - ариун цэврийн өрөөнөөс бусад ахуйн хэрэглээнээс гарсан усны дахин ашиглалтыг хэмжих зориулалттай мэдрэгч бүхий усны шүүлтүүр
  • Green Nomads - замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, бөглөрөл багасгахад чиглэсэн ирээдүйн жолооч нар зориулсан танин мэдэхүйн тоглоом

Хувиараа бизнес эрхлэлтийг дэмжсэн Ideathon дараах арга хэмжээнүүд

Шүүгчдийн саналыг авсан шинэ санаанууд дангаараа ногоон хөгжлийн асуудлыг шийдэж хувиараа бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэхгүй. Багуудын дэвшүүлсэн санааг сайжруулан боловсронгүй болгож, шинэ бизнесийн санаачлагыг дэмжих зорилгоор таван долоо хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулна. Стартап Монголия зохион байгуулж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд багуудад цаашид сайжруулан хөгжүүлэх боломжтой туршилтын хувилбар боловсруулахад туслахаас гадна шинэ бизнесийн санааг хэрэгжүүлэх чиглэсэн заавар зөвлөгөө өгөх юм.

Эдгээр санаачлагуудыг дэмжихэд чиглэсэн бусад арга хэмжээнүүд мөн төлөвлөгдсөн байна. Эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийн дараагаар төгсөгчид 2015 оны 5 сарын 15-нд Демо буюу Танилцуулах Өдөрлөгийн үеэр өөрсдийн санаагаа танилцуулан Code for Green UB төслийн Шилдэг бүтээлийн шагналын төлөө өрсөлдөнө. Шилдэг бүтээлийн шагналд Солонгос улсад зочлон МХТ-н шинэ бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс мэдлэг туршлага суралцах боломж, гурван сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт хамрагдах эрх, мөн дэвшүүлсэн санааг тухайн хугацаанд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг зэрэг шагналууд багтсан байна.

Code for Green UBтөслийн дараах арга хэмжээнүүд

Шинэ бизнес эхлүүлэх ур чадвар болон туршлагыг цаашид хөгжүүлэх нь шинэ бизнесийн хөгжил, шинэ ажлын байрны боломж болон Монгол улсын эдийн засаг дахь МХТ-н хэрэглээнд маш чухал юм. Энэ ч утгаараа Code for Green UB төсөл нь Монголын хувиараа бизнес эрхлэх экологийн тогтолцоонд МХТ-г дэмжих өргөн хүрээний хөтөлбөртэй нийцэж байгаа бөгөөд ялангуяа залуучуудын ажил эрхлэлтийн байдал болон ажлын байрны хүртээмжийн жендерийн тэнцвэртэй байдлыг дэмжих хэрэгсэл болж чадсан юм.

Үүнээс гадна, Code for Green UB төсөл нь МХТ ашиглан үйлчилгээний түгээлтийг сайжруулахад чиглэсэн Монгол улсын засгийн газар болон Дэлхийн Банкны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн тод жишээ юм. УИХ-н зөвшөөрлийг хүлээж буй SMART Government project буюу Ухаалаг Монгол төслийн хүрээнд засгийн газрын мэдээллийн технологийн системүүд харилцаа уялдаатай ажиллаж мэдээлэл солилцох чадварыг нэмэгдүүлэх, Нээлттэй Мэдээллийн суурийг үүсгэн байгуулах, нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн шинийг санаачлагч нарт шинэ бизнес эхлүүлэн шинэлэг санаагаа хэрэгжүүлэх санхүүжилт олгох зэрэг олон хөтөлбөрүүд багтсан юм.

Code for Green UB төслийн талаар шинэ мэдээ мэдээлэл эндээс авна уу.

Api
Api