Шувууны томуу, хүний цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангах нь

2013.4.08



"увууны томуу болон хүний цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл" нь Монгол улсын онцгой байдлын салбарууд, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны болон мал эмнэлгийн байгууллагуудад хэрэгжиж , гарч болох халдварт өвчин тухайлбал шувууны томуу, хүний томуугийн цартахлыг оношлох, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлсэн. Анх удаагаа “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн бөгөөд онцгой байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт зэрэг олон салбарууд өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах асуудлыг хамтран төлөвлөх, сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах зэргээр үндэсний болон орон нутгийн түвшинд хамтран ажилласан.

Тулгамдсан асуудлууд 

Монгол улс нь далайд гарцгүй, Хятад болон Орос улстай хиллэдэг. Энэ хоёр оронд хоёуланд нь хүн өвчлүүлдэг өндөр хоруу чанар бүхий шувууны томуу өвчин бүртгэгдсэн. Тиймээс Монгол улс нь энэхүү өвчний эрсдэлтэйд тооцогдох болсон.

Монгол улс нь шувууны томуугийн хувьд дэлхийн хэмжээнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Жил бүр хэдэн сая нүүдлийн шувууд үржлийн улиралд Арктик руу харин өвөлжих гэж урд зүг рүү нүүдэллэхдээ  Монгол орныг дайран өнгөрдөг.Энэхүү нүүдлийн шувуудад мониторинг хийх нь Монгол улсын хувьд чухал ажил юм. 

Энэхүү өвчин гарсантай холбогдуулан, Монгол улсын Засгийн Газар 3 жилийн Шувууны томуу болон хүний томуугийн цартахалтай тэмцэх үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэхүү стратегид хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр Дэлхийн Банкинд хүсэлт тавьсны дагуу  үнэлгээг 2007 онд хийсэн. Энэхүү үнэлгээнд Монгол улсын хувьд өвчинтэй тэмцэх бэлэн байдлын хувьд  дэвшил гарч байгаа хэдий ч өвчний үед техникийн, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхи муу байгааг тэмдэглэсэн байдаг.

Хандлага

Төсөл нь   

Мөн, тус төслийн хүрээнд, улсын хэмжээнд компьютерт суурилсан халдварыг эрт илрүүлэх сэрэмжлүүлэг, хяналтын системийг суурилуулсан бөгөөд төрөл бүрийн салбараас хариу арга хэмжээ авах багуудыг бүрдүүлэн техникийн чадвар олгож, техник хэрэгслээр хангасан, түүнчлэн, тус өвчний халдварт хамгийн их өртөх магадлалтай аймгуудын эмнэлгүүдийн халдвартай өвчинтэй тэмцэх түвшинг дээшлүүлж, эрчимт эмчилгээний материаллаг баазыг сайжруулсан.

Төсөл нь Шувууны томуу болон хүний томуугийн цартахлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлдэг гол салбарууд болох Онцгой байдлын Ерөнхий Газар (ОБЕГ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны Мал эмнэлгийн газар (МЭГ), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) болон тэдгээрийн орон нутгийн салбаруудын чадавхийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Тус төсөл нь бодлого боловсруулагчид, дээд албаны хүмүүсийн дунд тус сэдвийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тус өвчинтэй холбоотой бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын цар хүрээг авч үзэж сайжруулах, хэрэгжүүлэлт, хяналтын бүтэц тогтолцоонд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, үйл ажиллагааны стандартын журмын боловсруулах зэрэг зорилгын хүрээнд ажилласан.

Түүний зэрэгцээ, төсөл нь улсын хэмжээнд компьютерт суурилсан эрт сэрэмжлүүлэх, тандалтын тогтолцоог бий болгох, техникийн чадавхийг бэхжүүлэхийн тулд салбаруудын хариу арга хэмжээний багийг тоног төхөөрөмжөөр хангах,өвчний дэгдэлтийн үед хамгийн их оролцдог олон нутгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн халдварын хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.


" Өмнө нь бид нар өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхдээ зөвхөн чагнуур д ашигладаг байсан. Өнөөдөр манай эмнэлгийн өвчтөний тасагт 8 төрлийн оношлогооны орчин үеийн багаж төхөөрөмж байна. "

Дархан

Уул аймгийг Эрүүл мэндийн нэгдлийн эмч Мягмар

Үр дүн

  • 2008 – 2011 оны хооронд, уг төслийн дэмжлэгтэйгээр, Монгол улсын хэмжээний онцгой байдлын байгууллагууд томуу болон бусад халдварт өвчний талхалт үүссэн тохиолдолд хүний эмнэлэг, мал эмнэлгийн хамтын ажиллагаа, удирдлагыг хангах чадавхийг сайжруулах чиглэлээр 16 удаагийн сургалт, дадлагын ажлыг зохион байгуулсан.
  • Тус төслийн хүрээнд 21 аймгийн онцгой байдлын газрын дуудлагын цэгийн 125 ажилтныг тэдний харилцааны ур чадварыг сайжруулах сургалтанд хамруулсан.  
  • Улсын хэмжээнд 22 хариу арга хэмжээний хамтарсан баг (эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагууд оролцсон ) байгуулсан.
  • 3 аймгийн түвшний мал эмнэлгийн лабораторыг Засгийн газраас шувууны ханиадны тархалтыг илрүүлэх чиглэлээр магадлан итгэмжилсэн.
  • Хэд хэдэн үндэсний бодлогын бичиг баримт, стратегийг боловсруулж, сайжруулалт хийсэн. Түүнчлэн, уг төслийн хүрээнд дараах болон бусад үйл ажиллагааны хэрэгсэл, техникийн зөвлөмжийг боловсруулан бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн. Үүнд:
    1. Тохиолдлын үеийн хариу арга хэмжээний мэдээллийн систем (IRIS);
    2. хариу арга хэмжээ, босоо удирдлага ба хяналт болон эмнэлэг дэлгэх стандарт үйл ажиллагааны протоколууд;
    3. сургалт, үзүүлэх сургууль хийх заавар, эмнэлгийн халдварын хяналтын заавар;
    4. Томууны эрсдлийн мэдээлэл дамжуулах төлөвлөгөө.
  • Дээж, түүний үр дүнд боловсруулалт хийхэд хамрах хүрээ болон цаг хугацааны хувьд нилээд дэвшил гарсан. Энэ нь мэргэжилтнүүд малын болон хүний өвчнийг богино хугацаанд үр дүнтэй эмчлэх нөхцлийг бүрдүүлсэн.
    1. Өмнө нь үхсэн шувууны  хорогдлыг шалтгааныг 75 илрүүлдэг байсан  100 хувь судлах боломжтой болсон.
    2. Халдварын сэжигтэй дээжийг болзошгүй халдварын цэгээс аваад лабораторт хүргэх хугацааг бараг 3 хоног байсныг 1-1.4 хоног хүртэл бууруулж чадсан.
    3. Биологийн дээжийг лабораторт хүлээж аваад эргээд лабораториос шинжилгээний хариу өгөх хугацааг 7-8 хоног байсныг 1 хоногт бууруулсан.
  • Өмнө нь AHI-ийн  өвчлөлийг шинжилж эхэлснээс хойш эцсийн дүгнэлтийг үндэсний мэдээллийн системд оруулахад 1 сарын хугацаа зарцуулдаг байсан бол төслийн үр дүнд энэ бүх процессийг 4-5 хоногт гүйцэтгэх боломжтой болсон.

Банкны бүлгийн оруулсан хувь нэмэр

Төсөл нь Шувууны томуу болон хүний томуугийн цар тахлын сан (AHIF) –гаас нийт, 4,7сая ам долларын санхүүжилттэй, итгэлцлийн сан нь Дэлхийн банкаар хэрэгждэг, одоогийн байдлаар Европын холбоогоор ахлуулсан 10 донор байгууллага дэмждэг.

Хамтрагчид

Хэд хэдэн олон улсын байгууллагууд, тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), НҮБ-ын төрөлжсөн байгууллага Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага (FAO),  Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг ,НҮБ-ийн Хүүхдийн сан  (UNICEF) болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр  (UNDP) зэрэг байгууллагууд нь төсөлд техникийн туслалцаа болон  төслийн хэрэгжилтийг удирдах зэрэгт дэмжлэг үзүүлсэн.

Цаашид үргэлжлэх ажил

Улс оронд шаардлагатай байгаа Нэг эрүүл мэнд  хандлагыг бий болгосон учир төслийн үр дүн нилээд тогтвортой байна. Шинэ халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх ажлыг цогцоор нь бий болгосон бөгөөд цаашдаа  үүнийг сайжруулах шаардлагатай.

Ашиг хүртэгчид

Дархан –Уул аймгийг Эрүүл мэндийн нэгдлийн эмч Мягмар: “Өмнө нь бид нар өвчтөнд үзлэг, эмчилгээ хийхдээ зөвхөн чагнуур д ашигладаг байсан. Өнөөдөр манай эмнэлгийн өвчтөний тасагт 8 төрлийн оношлогооны орчин үеийн багаж төхөөрөмж байна” гэж хэлсэн байна. 

Image
22
Улсын хэмжээнд 22 хариу арга хэмжээний хамтарсан баг (эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагууд оролцсон ) байгуулсан.


ТӨСЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ



Welcome