ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа

2016.10.21


УЛААНБААТАР, 2016 оны аравдугаар сарын 21– Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг илүү арилжааны болгосноор эдийн засгийг солонгоруулахад дэм болж, улмаар ядуурлыг бууруулах, Монголын алслагдсан орон нутгийн хүн амын эмзэг байдлыг бууруулна. Макро эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь тогтвортой, дардан өсөлтийг бий болгохыг шаардаж байгаа бөгөөд энэ зорилгыг биелүүлэхэд мал аж ахуй, газар тариалангийн салбар чухал үүрэгтэй юм.


Image

Мал аж ахуй эрхлэгчдийн холбоо, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо болон Махны Холбоо нь Дэлхийн Банк групптэй хамтран өнөөдөр зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн гол сэдэв нь дээр дурдсан зүйлс байх юм. “Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх- малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа” нэртэй хэлэлцүүлгийн оролцогчид мах боловсруулах үйлдвэрлэлийг илүү арилжааны болгоход учирч буй бэрхшээл юу байна, ямар сорилтуудыг давах хэрэгтэй болон экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцана.

Энэ хэлэлцүүлгээр оролцогч бүх талын хооронд харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгох, мах боловсруулах салбарт байгаа дотоодын хязгаарлагдмал хүчин зүйлүүдийн талаар ярилцана. Одоогийн байдлаар махны экспорт нь малын халдвар өвчний гаралтаас шалтгаалан зах зээлийн боломжит зорилгодоо хүрч чадахгүй байгаа юм.

“Дэлхийн Банк нь хэдэн жилийн турш мал аж ахуй, газар тариалангийн салбар, мөн хөдөө орон нутгийн эмзэг амьдралтай иргэдэд онцгойлон анхаарч ирсэн. Дараагийн зорилт нь мал аж ахуй, газар тариалангийн салбарыг илүү өрсөлдөх чадвартай, илүү арилжааны чиглэлтэй болгон өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд энэ салбарын хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах, энэ салбарт нэмүү өртөг бий болгох, зах зээлээ бүрэн судлах хэрэгтэй” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэллээ.

“Төлөвлөгөөт эдийн засгийн үед Монголын малын тоо толгой 25 сая байхад жилдээ 40 мянган тонн мах, гурван сая амьд мал экспортолж байсан. Харин одоо 50 сая толгой малтай байж нэг мянга хүрэхгүй тонн мах экспортолж байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд бид хамтарч ажиллах хэрэгтэй, үүний гарааны цэг нь оролцогч бүх талын харилцан ойлголцол, итгэлцэл юм” хэмээн Хүнс үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Х.Гиймаа хэллээ.

“Энэ хэлэлцүүлэгт малчид, бизнесийнхэн, хөгжлийн түншүүд, төр засгийн төлөөлөл гээд бүхий л талыг нэг дор цуглуулан туршлага, санал бодлоо хуваалцан, эмзэг сул талаа илрүүлэхээр харилцан ярилцаж байгаад баяртай байна. Дэлхийн Банк группээс хэрэгжүүлж буй Үр бүтээлтэй түнш бий болгох судалгаа нь Засгийн газрын шинэ мөрийн хөтөлбөрт зохих хувь нэмрээ оруулна гэж бид найдаж байна” хэмээн Дэлхийн Банкны Мал аж ахуйн ахлах мэргэжилтэн Стефан Форман хэллээ.

 

Холбоо барих
Хаана УЛААНБААТАР
Tina Puntsag
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/10/21

Api
Api

Welcome