ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкнаас эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээхийн тулд эдийн засгийн бодлогоо чангатгахыг уриалав

2014.7.03

Улаанбаатар хот, 2014 оны 7-р сарын 3Монгол Улсын эдийн засаг төлбөрийн үлдэгдлийн ихээхэн дарамт болон өндөр инфляцийн тулгамдсан асуудалтай тулгарч байна гэж Дэлхийн Банкнаас саяхан гаргасан Монгол Улсын эдийн засгийн тоймд өгүүлэв. Өсөлтөд чиглэсэн өнөөгийн бодлогын хүрээнд эдийн засгийн эмзэг байдал үргэлжлэх төлөвтэй байгааг Дэлхийн Банк онцлон тэмдэглээд эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж, санхүүгийн эрүүл тогтвортой нөхцлийг хадгалахын тулд төсөв мөнгөний бодлогыг чангатгах хэрэгтэй байгааг сануулав.

Гурван жилийн турш хэрэгжүүлсэн өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бодлого хоёр оронтой тоогоор хэмжигдэх эдийн засгийн өсөлтийг амжилттай дэмжсэн боловч эдийн засгийн томоохон тэнцвэргүй байдлыг бий болгожээ. Улсын хэмжээнд гадны хөрөнгө оруулалт буурч, олон улсын уул уурхай, ашигт малтмалын зах зээл суларсны улмаас өсөлтийн эрч аажмаар суларч Засгийн газар, мөнгөний асуудал хариуцсан эрх бүхий байгууллагууд 2013 онд эдийн засгийн урамшууллын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ. Тоон хэмжигдэхүүнийг сулруулах, гадны өрийн санхүүжилтээс хамааралтай бодлого хэрэгжүүлснээр гадаад орчин суларч байгаагаас үл хамааран өнгөрсөн жил улсын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалж чадсан юм. нь  Бодлогын дэмжлэгтэй өсөлт нь төлбөрийн үлдэгдлийн асар их дарамт болон өндөр инфляцийг бий болгожээ. Урсгал дансны алдагдал гурван жил дараалан буюу 2013 онд ДНБ-ний 30 орчим хувьд хүрч 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) өмнөх жилийн үзүүлэлтээс тавин хувь буурсан байна. 2013 оны дунд үеэс хойш инфляци хоёр оронтой тоогоор хэмжигдэх болж 5-р сард 13.7 хувь болов.

“2014 онд гадаад болон дотоодын ихээхэн тэнцвэргүй байдлыг зохицуулан шийдвэрлэхийн тулд эдийн засаг тодорхой өөрчлөлтийн үе шатандаа байна.  Өндөр инфляци, дотоодын мөнгөн тэмдэгтийн хэлбэлзэл, сулрал үргэлжилж буйн улмаас дотоодын эрэлт ихээхэн дарамтанд байх нь улам нэмэгдсээр байна. Дэлхийн Банкны тооцоолсноор инфляцийн түвшин эхний улиралд өрхийн нэрлэсэн орлогоос хэтэрчээ. Дотоодын эрэлтийн сануулга нөхцөл байдлыг харгалзан үзвэл 2014 онд жилийн эдийн засгийн өсөлт 9.5 хувь болж зөөлрөх төлөвтэй байна. Түүнчлэн дотоодын зээлийн өсөлт өндөр байсаар байгааг харгалзан үзвэл төгрөгийн сулралт, инфляци жилийн үлдсэн хугацаанд хоёр оронтой тоонд хэвээр байх төлөвтэй байна” гэж Дэлхийн Банкны Ахлах Эдийн Засагч, Орон Хариуцсан Менежерийн үүрэг гүйцэтгэгч Тэхюн Ли хэлэв.  

Төлбөрийн үлдэгдлийн томоохон дарамт 2014 онд хэвээр байх хандлагатай байна. Импорт буурч, зэсийн экспорт сайжирснаар 2014 онд урсгал дансны алдагдал багасах төлөвтэй. Гэвч хөрөнгө болон санхүүгийн дансны илүүдэл ГШХО-ын бууралтыг даган багасч байна. Төлбөрийн үлдэгдлийн гадаадын санхүүжилтийн нийт цоорхой өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал энэ жил сайжирч байгаа боловч эхний таван сарын санхүүжилтийн цоорхой их хэвээр буюу 2014 оны жилийн ДНБ-ний төсөөллийн 5 гаруй хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 5-р сард 1.6 тэрбум ам доллар болон 2012 оны эцсээр хамгийн өндөр байсан үзүүлэлтээсээ 61 хувиар буурчээ. Нөөцийн хэмжээ нь ойролцоогоор гурван сарын импорт болон хөрш Хятад Улстай хоёр улсын хооронд мөнгөн тэмдэгтийн своп  шугам ашиглахад хангалттай хүрэх бөгөөд энэ нь ихээхэн халхавч болох боломжтой. Гэхдээ тогтвортой, найдвартай эдийн засгийн өсөлтийг хангахын тулд гадны тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх талаар дорвитой анхаарсан эдийн засгийн бодлого шаардлагатай байна.

Банкны салбарын актив хөрөнгийн чанар суларч байгаад нягт мониторинг хийхийн чухлыг Дэлхийн Банк мөн онцлон тэмдэглэлээ. Сүүлийн арван хоёр сарын хугацаанд дотоодын зээл бараг 50 хувиар нэмэгдсэн учраас найдваргүй зээл ба хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 5-р сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 464 тэрбум төгрөгөөс 1 их наяд төгрөг болж бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Найдваргүй зээлийн харьцаа харьцангуй гайгүй байгаа ч сүүлийн саруудад энэ харьцаа нэмэгдэж байна. Түүнчлэн орон сууцны зах зээлийн хэт халах, өрхийн өр нэмэгдэх хандлага, шинж тэмдгийг чухалчлан анхааран үзэх шаардлагатай  байна гэж Дэлхийн Банкны эдийн засгийн тайланд нэмж өгүүлжээ. 

Банкны тогтолцоонд тавих хяналтыг бэхжүүлж төсөв мөнгөний бодлогыг чангатгахыг Дэлхийн Банкнаас уриалав. “Нийт эрэлтийг сулруулах сүүлийн үед хийгдсэн арга хэмжээ нь дотоод болон гадаад үлдэгдлийг сэргээх эдийн засгийн зайлшгүй зохицуулалтын үйл явцаар илэрч байна. Тоон хэмжигдэхүүнийг сулруулах, төсвийн гадуурх зардал өндөр байгаагаас хамаарсан эдийн засгийн цаашдын урамшуулал нь төдий л үр дүнгүй байх магадлалтай бөгөөд инфляци болон дотоодын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэд дарамт нэмэх хандлагатай байна. Улмаар төлбөрийн тэнцэл буюу үлдэгдлийн тэнцвэргүй байдлыг зохицуулах үйл явц алгуурласнаар гадаад валютын нөөцийн бууралт хурдсах магадлалтай. Одоо эдийн засгийн бодлогын гол зорилт бол эдийн засгийг одоогийнхоос илүү эмзэг нөхцөл байдалд оруулахаас хамгаалах явдал юм. Зохицуулалтын үйл явцад эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдийнхийг бодвол удааширч болох боловч хөгжиж байгаа зарим орнуудынхаас өндөр хэвээр байх болно” гэж Дэлхийн Банкны Ахлах Эдийн Засагч, Орон Хариуцсан Менежерийн үүрэг гүйцэтгэгч Тэхюн Ли хэлэв.    

Инфляци өндөр байгаа явдлыг зохицуулахын тулд мөнгөний бодлогыг чангатгах нь зүйтэй. Сүүлийн үеийн үзүүлэлтүүд нь төв банкны тэлсэн балансыг аажмаар чангатгасан шинж тэмдгийг харуулж байна. Тоон хэмжигдэхүүнийг сулралтыг үргэлжлүүлэн бууруулах нь цаг хугацаа өнгөрөх тусам инфляцийн дарамт бий болгох явдлыг хөнгөвчлөхөд тусална. Санхүүгийн салбарын бодлого нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодлогын зээлийн хөтөлбөр гэх мэт банкны үйл ажиллагаанд зохих оновчтой эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байвал зохино. Төсвийн бодлого нь Төсвийн Тогтвортой Байдлын тухай Хуулийн төсвийн талаарх заалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой. Төсвийн сахилга батыг хангуулах эрх зүйн институт хэдийн байгуулагдсан боловч хэрэгжилтийн үйл явц асуудалтай хэвээр байна. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн жил 10.9 хувь байснаас хойш төсвөөс гадуурх зардал үргэлжилсээр байсан учраас төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрчээ. Төсвөөс гадуурх зардлыг төсөвт нэгтгэж төсвийн алдагдлыг Төсвийн Тогтвортой Байдлын тухай Хуулийн зорилтод багтаан барих шаардлагатай байна.

“Монгол Улсад асар их боломж бололцоо бий гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гайхалтай өсөлт, ядуурлыг түвшинг бууруулснаараа Монгол Улс үүнийг батлан харуулсан. Гэвч ирээдүйн хөгжил дэвшилд хүрэх зам бол урт хугацааны үйл явц байдаг ба замын дунд эдийн засаг богино хугацааны сорилттой тулгарсан бөгөөд үүнийг тогтвортой байдалд чиглэсэн эдийн засгийн чанга бодлого хэрэгжүүлэх замаар даван туулах шаардлагатай байна” гэж Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос Улсыг хариуцсан Ахлах Эдийн Засагч Чорчинг Го дүгнэлээ. 



Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Тина Пунцаг
Утас: (976 11) 312647 дотуур утас. 207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/07/03

Api
Api

Welcome