Энэ хуудасны хэл:

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТӨЛӨӨХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ТҮНШЛЭЛ

2013.2.19


МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛАА ИРҮҮЛЭХ УРИЛГА

Саналаа ирүүлэх хугацаа: 2013 оны 3-р сарын 14, Пүрэв гариг

Санхүүжилтийн хэмжээ: US$500,000-US$1,000,000

Нийгмийн Хариуцлагын төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл (НХДНТ) нь иргэдийн оролцоо, хувь нэмрийг дээшлүүлэхийн тулд иргэдийн чадавхыг бэхжүүлэх аливаа санал санаачилгыг дэмжих замаар  хөгжлийн үр дүнг нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын хандивлагч байгууллагууд, төр засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) эвсэл юм.  НХДНТ нь тухайн улс орны засаглалын шинэчлэлд хувь нэмрээ оруулж төрийн үйлчилгээг сайжруулна. Энэхүү зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд НХДНТ нь ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсан ИНБ-уудын нийгмийн хариуцлагын санаачилгыг тогтвортой системтэйгээр дэмжинэ.  

НХДНТ нь Саналаа Ирүүлэх Анхны Урилгыг Дэлхий даяар зарлаж байгаадаа баяртай байна.  Монгол Улсад НХДНТ нь гэрээний удирдлага болон хэрэгжилтийг сайжруулахын тулд холбогдох төрийн байгууллагууд зохих шаардлагатай арга хэмжээг авч болох боломжийг олгодог нээлттэй гэрээ байгуулах* практик үйл ажиллагааг сайжруулан хөгжүүлэх Иргэний Нийгмийн Байгууллагуудаас Нийгмийн Хариуцлагын чиглэлээр саналаа ирүүлэхийг хүсч байна. Санал нь дор дурдсан зорилготой байна:

  • Бараа үйлчилгээ худалдах, худалдан авахтай холбоотой мэдээлэл ба холбогдох гэрээний талаарх мэдээллийг иргэд болон хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны  байгууллага гэх мэт гол оролцогч талуудад нээлттэй, авч ашиглахад хялбар болгох..
  • Дэд бүтэц, үйлчилгээний салбарт голлон анхаарч улс, аймаг, Улаанбаатар хотын түвшинд ялсан тендерийн гэрээ байгуулалт болон түүний хэрэгжилтийг хянаж мониторлох.
  • Бараа үйлчилгээ худалдах, худалдаж авах үндэсний тогтолцоог сайжруулахь нээлттэй гэрээ байгуулах асуудлыг хариуцах байгууллагын асуудлыг шийдвэрлэх талаар улсын хэмжээнд бодлогын хэлэлцүүлэг явуулахыг дэмжих

Монгол Улсын хэмжээнд гэрээний хяналт мониторингийг цогц байдлаар хамтран хангаж ажиллах явдлыг дэмжихийн тулд ИНБ-уудын эвслийг бэхжүүлэхэд чиглэсэн саналыг чухалчлан үзнэ.

Санал нь дээр дурдсан тэргүүлэх чиглэлээс нэг эсвэл хэд хэдэн чиглэлийг хамарсан байж болно.

НХДНТ-ийн санхүүжүүлэлтийн арга хэлбэр           

  • Нийгмийн Хариуцлагын Санаачилга ба Хөтөлбөрүүд.
  • Ирээдүйтэй ИНБ-уудын чадавхыг бэхжүүлэх, сургах – үүнд буцалтгүй тусламж, тэтгэлэг олгох гэх мэт. Эдгээр саналыг бөтөлбөрт “хамрагдах шаардлага хангасан” орнуудын аль нэгэнд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, нийгмийн хариуцлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай, санал болгож буй үйл ажиллагаа нь шаардлага хангасан орнуудын аль нэгэнд хэрэгжүүлэх ИНБ-ууд ирүүлж болно.
  • Нийгмийн Хариуцлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ИНБ-уудын байгууллагын чадавхыг бэхжүүлэх.

Буцалтгүй тусламж нь дор дурдсан байдлаар зарцуулагдаж болно:

  • Төслийн нийт өртөг зардлын 100 хүртэл хувь
  • Байгууллагын нийт төсвийн 50 хүртэл хувь
  • Төслийг хэрэгжүүлэх хугацаа 3-5 жил байх

НХДНТ –ийн зорилгын хувьд Иргэний Нийгмийн Байгууллага гэж хэнийг хэлэх вэ?

  • Төрийн бус байгууллага
  • Ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага
  • Буяны байгууллага
  • Шашны байгууллага
  • Мэргэжлийн байгууллага
  • Үйлдвэрчний эвлэлийн холбоо
  • Ажилчдны эвсэл, холбоо
  • Орон нутагт сонгогдсон төлөөлөгчдийн холбоо
  • Сан
  • Бодлого боловсруулагч институтууд
  • Судалгааны институтууд

Иргэний Нийгмийн Байгууллагад тавигдах шаардлага

  • Эрх зүйн статус: Монгол Улсын хуулийн этгээд байх, хуулийн этгээдийн статусаа нотлох нотолгоо гаргах;
  • Төлөөлөл: гол шалгуур үзүүлэлт нь олон нийттэй харилцаатай байх, гишүүн эсвэл үр шимийг хүртэгчдийн өмнө хариуцлага хүлээдэг, олон ургальч үзэл, хүйс жендерийн асуудлыг хүндэтгэдэг;
  • Засаглал: дотоод удирдлагын бодлого, журамтай; удирдлагын үүрэг хариуцлага, үйл ажиллагааг төлөвлөх буюу зохион байгуулах тодорхой арга барил, хүний нөөц, санхүү болон техникийн нөөц бололцоо, түншлэл гэх мэт байгууллагын тогтсон бүтэц тогтолцоо чиглэлтэй;
  • Ил тод байдал: санхүүжилтийн эх үүсвэр, санхүүгийн хариуцлага болон засаглалын ил тод байдал гэх мэт үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байх;
  • Батлан даах чадвар: Буцалтгүй тусламж, тэтгэлэг олгох Дэлхийн Банкны холбогдох бодлого журмын шаардлагад нийцсэн;
  • Байгууллагын чадавх: үйл ажиллагаа, байгууллагын байр байгууламж болон  тоног төхөөрөмж зохих түвшинд хүрсэн байх;
  • Өрсөлдөх чадвар: Саналд тусгагдсан гүйцэтгэх баг хамт олон тухайн санал болгож буй үйл ажиллагааг явуулах бүх чиглэлээр зохих ур чадвар, ажлын туршлагатай байх;
  • Туршлага: Байгууллага нь санал болгож буй үйл ажиллагааны бүх чиглэлээр ажилласан туршлага болон НХДНТ-ийн зорилгод нийцсэн алсын хараатай болохоо баталсан нотолгоо гаргах ( 3-5-аас доошгүй жил).

*Нээлттэй гэрээ байгуулах гэдэг нь тендерийн ялагчийг зарлахаас өмнөх үйл ажиллагаанаас эхлэх гэрээ байгуулах, олон нийтэд мэдээлэх, хэрэгжүүлэх гэх мэт төр засгийн газраас аливаа гэрээ байгуулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, ил тод байдлыг илүүтэй хангаж хяналтыг дэмжин ажиллах арга зам ба практик үйл ажиллагаа юм.

Нэмэлт мэдээлэл болон Цахим маягтыг авахыг хүсвэл дараах хаягаар хандана уу:

www.worldbank.org/gpsa

Цахим маягтыг бөглөх талаар туслалцаа авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу:

gpsa@worldbank.org

Санал боловсруулах талаар мэдээлэх хурлын талаар мэдээлэл авахыг хүсвэл дор дурдсан хүнтэй холбоо барина уу:

Катрин Фраушер (Kathrin Frauscher)

kfrauscher@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/02/19