ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

2015.6.04


Санал ирүүлэх эцсийн хугацаа: 8-р сарын 12-ны өдөр, 2015 он

Нийгмийн Хариуцлагын Төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл (НХТДНТ) нь хөгжиж буй орнуудад тулгамдсан засаглалын асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэний нийгэм болон засгийн газруудыг дэмжин хамтран ажилладаг. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд НХТДНТ нь ил тод байдал болон хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсэн Иргэний Нийгмийн Байгууллагын (ИНБ) нийгмийн хариуцлагын санаачлагуудад стратегийн болон тогтвортой дэмжлэг үзүүлдэг. Энэ нь Дэлхийн Банкны иргэдийн санал хүсэлтэнд үндэслэн төрийн байгууллагуудын гүйцэтгэлийг бэхжүүлэх ба үйлчилгээний хүргэлтийн үндсэн асуудлуудыг шийдэх орчныг бий болгоход чиглэсэн төрийн салбарын оролцогч тал болон Дэлхий Нийтийн Түншлэлийн байгууллагуудтай шууд болон одоогоор хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр зэрэг арга хэмжээн дээр үндэслэсэн юм. НХТДНТ-ийн дэмжлэгтэй арга хэмжээнүүд нь тухайн улс оронд тохируулсан аргачлалаар дамжуулан Дэлхийн Банкны оролцоо өндөртэй салбаруудад хэрэгжиж, засгийн газар иргэдийн санал хүсэлтэнд хариу өгөхөд туслах юм.

НХТДНТ нь иргэдэд эрх чөлөөтэй, тод дуу хоолойтой болоход дэмжлэг үзүүлж, засгийн газруудыг сонсоход нь туслан, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хүлээн авсан санал хүсэлтийн дагуу хариу үйлдэл хийхэд нь туслах замаар "тойргыг бүтэн болгох буюу завсрыг бөглөж" байна.

НХТДНТ нь 3 дахь Дэлхийн Нийтийн Санал Ирүүлэх Урилгыг зарлаж байгаадаа таатай байна. НХТДНТ нь Монгол улсад дараах асуудлуудын аль нэг буюу бүгдэд нь чиглэсэн ИНБ-уудын нийгмийн хариуцлагын санаачлага болон хөтөлбөрүүдийн санал хайж байна:

  • Орон нутгийн түвшин дэх Хөгжлийн Сангийн төлөвлөлт болон хэрэгжилтэнд хяналт тавих, ялангуяа: а) төлөвлөлтийн явц дахь иргэдийн оролцоо, б) дэд бүтцийн хөрөнгө оруулалт, в) үйлчилгээний ханган нийлүүлэлт. Хяналтын явцад бий болсон мэдээллийг Хөгжлийн Сангийн ил тод хуваарилалт, үр дүнтэй зарцуулалтыг хангах зорилгоор Сангийн Яам ашиглах болно.
  • Шилэн Дансны Тухай хуулийн хэрэгжилтийн хяналт болон тайлан. Хяналтын явцад бий болсон мэдээллийг төрийн хөрөнгө нөөцийн ашиглалтын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн Газар болон Улсын Их Хурал ашиглах болно.

НХТДНТ-ийн аргачлалтай адил, энэхүү бий болсон мэдээллийг төрийн захиргааны байгууллагуудаас гадна Төрийн Аудитын байгууллагууд, хуулийн болон хууль тогтоох байгууллагууд, хөндлөнгийн захиргааны байгууллагууд болон бусад хяналтын байгууллагууд мөн ашиглах болно.

Сонгон шалгаруулалтанд тооцогдохын тулд ирүүлэх санал дараах зүйлсийг тодорхой илэрхийлсэн байх ёстой:

  1. Төслийн хамрах хүрээг туршилтын хэлбэрээс тэлж улс даяар хэрэгжих том хэмжээний хөндлөнгийн оролцоо болгоно.
  2. Санал болгож буй хөндлөнгийн оролцоо нь одоогоор хэрэгжиж буй ижил төстэй зорилго бүхий санаачлага, төсөл болон хөтөлбөрүүдтэй холбоотой. Энэ нь НХТДНТ-ийн дэмжлэгийн нэмүү өртгийг тодорхойлно.
  3. Бусад (орон нутгийн болон үндэсний хэмжээний) ИНБ-ууд болон нийгмийн бүлгийн байгууллагуудтай хамран ажиллах, үлгэр жишээ үзүүлэн удирдах тодорхой арга хэмжээг санал болгоно.
  4. Холбогдох төрийн байгууллагуудын дэмжиж буй үйл явцыг бэхжүүлэх, сайжруулах, тус болох мэдээллийг боловсруулж бий болгоно.
  5. "Хийх-замаар-сурах" аргачлалаар дамжуулан чадавхийг бий болгох арга хэмжээний үр дүнд ИНБ-уудын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх

НХТДНТ нь дараах шаардлага хангасан саналыг дэмжинэ:

  • Нийгмийн Хариуцлагын тогтвортой, стратегийн санхүүжилт бий болгох 3-5 жилийн хугацаатай
  • 3 дахь Дэлхийн Нийтийн Санал Ирүүлэх Урилгын санхүүжилтын хэмжээ болон хязгааруудын талаар мэдээллийг бидний вэбсайтаас авах боломжтой: www.thegpsa.org

Сонгогдох боломжтой ИНБ:  Төрийн бус байгууллага, ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага, хандивын байгууллага, сүсэг бишрэлийн байгууллага, мэргэжлийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажилчдын байгууллага,сонгуульт орон нутгийн төлөөлөгчдийн холбоо, сан, бодлого боловсруулах эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэт ашгийн бус, төрийн бус хуулийн этгээд

Санал ирүүлэх хүсэлт гаргагч ИНБ нь НХТНДТ-ээр (“сонгогдсон”) улс орнуудад хууль ёсны дагуу бүртгэгдсэн байх баримтыг гаргаж өгнө.

Хөтөлбөрийн тэтгэлэгт хэрхэн бүртгүүлэх, сонгогдох нөхцөл, шалгаруулалтын шалгуур, шалгаруулалтын үйл явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг НХТДНТ-ийн Анкет бөглөх гарын авлагаас харна уу.

Хэрэв та бүртгүүлэх сонирхолтой байгаа бол энэ хаягаар https://www.worldbank.org/gpsa орж НХТДНТ-ийн Анкет бөглөх гарын авлагыг уншиж, анкетын маягтуудыг татаж авна уу.

Дэлхийн Банкны Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй Анхан Шатны Танилцуулга Сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу: 

Тина Пунцаг

tpuntsag@worldbank.org



Холбоо барих
Хаана Улаанбаатарт
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/06/04

Api
Api

Welcome