ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Зүүн Ази Номхон далайн бүсэд бизнесийн эрхзүйн орчин сайжирч Монгол Улс Зээлийн мэдээллийн системээ илүү боловсронгуй болголоо

2011.10.20




Вашингтон хот, 2011 оны 10-р сарын 20-ны өдөр — Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) ба Дэлхийн Банкны шинэ тайланд Монгол Улс өөрийн зээлийн мэдээллийн системээ сайжруулан бизнес эрхлэх орчинг илүү хялбар болголоо гэж дүгнэсэн байна. Дэлхийн хэмжээнд Сингапур болон БНХАУ-ын Хонг Конг улс дотоодын үйлдвэрлэгчиддээ эрхзүйн хамгийн таатай орчныг санал болгож байна. Зүүн Ази, Номхон далайн бүсийн хувьд БНХАУ нь сүүлийн 6 жилийн хугацаанд эрхзүйн орчноо бизнес эрхлэхэд илүү таатай болгосон хамгийн өндөр үзүүлэлттэй улс болсон байна.

Бизнес эрхлэх нь – 2012: Илүү ил тод орчинд бизнес эрхлэх нь”  тайланд 182 орны дотоодын аж ахуйн нэгжүүдэд хамаарах хууль тогтоомжуудад үнэлэлт хийн бизнес эрхлэхтэй холбоотой 10 үзүүлэлт буюу бизнех эхлэх, төлбөрийн чадваргүй болох тохиолдлыг шийдвэрлэх, хил дамнан худалдаа хийх зэрэг үзүүлэлтээр улс орнуудыг үнэлж байр эзлүүлсэн байна.

Монгол Улс 2010-2011 онуудад мэдээллийн санд бүртгэгдэх зээлийн босгыг арилгаж бүх зээлийг бүртгэдэг болж жижиг бизнес эрхлэгчдэд зээл авах боломжийг нэмэгдүүлснээр өөрийн зээлийн мэдээллийн системийг сайжруулсан байна. Энэ шинэ мэдээг Монгол Улсын холбогдох албаны хүмүүс болон ОУСК-ийн Дэд Ерөнхийлөгч Дороти Берри нар Монгол Улсын бизнесийн хяналтыг илүү үр дүнтэй бөгөөд ил тод болгоход чиглэсэн гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 хоногийн дараа нийтэд мэдээлсэн байна. Энэхүү санаачлагын зорилго нь тус улсын хөрөнгө оруулалтын орчинг цаашид сайжруулан аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэхэд оршиж байна.

Энэ жилийн тайланд бизнес эрхлэх нөхцлийг сайжруулсан байдлыг үнэлэх үнэлгээг илүү өргөн хүрээтэй болгон цахилгаан эрчим  хүчинд холбогдох гэсэн үзүүлэлтийг нэмсэн. Тайланд Исланд, Герман, БНХАУ-ын Тайван, БНХАУ-ын Хонг Конг, Сингапурт цахилгаан эрчим хүчинд холбогдох явц сайжирсан гэж дүгнэжээ.

Энэ бүсийн 24 улсын 14 нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн бизнесийн эрхзүйн орчноо сайжруулсан байна. Соломоны арлууд, Тонга, Вануату, Малайз улсууд 3 болон түүнээс олон салбартаа өөрчлөлт шинэчлэл хийн сайжруулсан гэж “Бизнес эрхлэх нь 2012” тайлан дүнгэжээ. Малайзын хувьд дэлхийн улс орнуудын зэрэглэл дэх байраа 5 шатаар ахиулж 18-т орсон байна. Малайз нь эрхзүйн орчиндоо өөрчлөлт шинэчлэл хийсэн буюу бүх шинээр эхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд зориулан нэг цонхны үйлчилгээ шинээр үзүүлж эхэлсэн, арилжааны шүүхийг бүгдийг цахим хэлбэрт оруулан төлбөрийн чадваргүй болсон нөхцлийг шийдвэрлэх үйл явцыг сайжруулсан байна. Брунейн хувьд зэрэглэл нь 83 болж байраа ахиулсан бөгөөд үүний нэг шалтгаан нь тус улс бизнес эрхлэгчдээ цахилгаан эрчим хүчинд холбогдох явцыг илүү хялбар болгосон байна.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Зүүн Ази, Номхон далайн бүсийн 22 улс өөрийн эрхзүйн орчноо бизнес эрхлэхэд илүү таатай болгон өөрчилсөн гэдгийг шинэ үнэлэлт харуулж байна. “Бизнесийн эрхзүйн зохицуулалтыг илүү ил тод, үр дүнтэй болгосноор эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна” гэж Дэлхийн Банкны группын Дэлхийн үзүүлэлтүүд ба дүн шинжилгээний хэлтсийн захирал Августо Лопез-Кларос хэлжээ. Мөн тэрээр, Зүүн Ази болон Номхон далайн бүсэд урт хугацаанд хэрэгжүүлсэн бүсийн хэмжээний өөрчлөлт шинэчлэлийн үр ашгийг бизнес эрхлэгчид хүртэж эхэлсэн гэжээ.

“Бизнес эрхлэх нь”  цуврал тайлангуудын тухай

Бизнес эрхлэх нь тайлан нь тухайн улс орны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны бүхий л үе шат, үүнд бизнес эхлэх, үйлдвэрлэл явуулах, хил дамнан худалдаа эрхлэх, татвар төлөх, төлбөрийн чадваргүй болох нөхцлийг шийдвэрлэх зэрэг бүхий л үе шатанд хамаарах хууль тогтоомжуудад дүн шинжилгээ хийдэг. Бизнес эрхлэх нөхцлийг сайжруулах цогц үнэлгээг 183 улс оронд 10 үзүүлэлтээр гаргадаг. Өмнөх оны үнэлгээг шинэ үнэлгээтэй харьцуулах харьцуулалтыг илүү бодит байлгахын тулд шинээр хэрэглэж буй үзүүлэлт(үүд), тоо баримтын засвар, хэрэглэж буй үзүүлэлтүүдэд орсон арга барилын өөрчлөлт зэргийг өмнөх оны үнэлгээнд харгалзуулж дахин тооцож гаргадаг. Бизнес эрхлэх нь аж ахуйн нэгжүүд эсвэл хөрөнгө оруулагчдад хамаарах бизнесийн орчны бүх үзүүлэлтийг хэмждэггүй. Өөрөөр хэлбэл, баталгаат байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, авилга, ур чадварын түвшин, эсвэл санхүүгийн системийн тогтвортой байдлыг хэмждэггүй. Уг тайлангийн дүгнэлтүүдийн улмаас 80 гаруй улсад бодлогын хэлэлцүүлэг хийгдэж бизнесийн байгууллагын түвшинд үйлчилж буй бодлогын зохицуулалт нь улс орнуудын эдийн засагтай хэрхэн холбогдож байгааг судлах судалгаа эрчимжсэн байна.

Бизнес эрхлэх нь тайлангуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас үзнэ үү: www.doingbusiness.org.

Мөн Facebook дэх https://www.facebook.com/DoingBusiness.org хуудсанд бидэнтэй нэгдэнэ үү.

Бизнес эрхлэх талаар мэдээллийг өөрийн iPhone гар утаснаас дараах хаягаар харьцуулна уу: www.doingbusiness.org/iphone 

Дэлхийн Банкны группын тухай

Дэлхийн Банкны групп нь хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн болон танин мэдэхүйн хамгийн том эх үүсвэр юм. Дэлхийн Банкны группын бүрэлдэхүүнд маш нягт хамтран ажилладаг таван байгууллага байдаг. Эдгээр нь Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Хөрөнгө Оруулалтын Олон Талт Агентлаг мөн Хөрөнгө Оруулалттай холбоотой Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв зэрэг болно. Эдгээр байгууллагууд хөгжиж буй улс орнуудын иргэдийн амжиргааны түвшинг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас үзнэ үү: www.worldbank.org

www.miga.org

www.ifc.org

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Дүгэрээгийн Жигжидмаа
Утас: +976 11 312 694
jdugeree@ifc.org
Хаана Бээжин
Жинг Ю
Утас: +86 10 5860 3098
jyu1@ifc.org
Хаана Зүүн Ази, Номхон далайн бүс
Ганнфрид фон Гинденбург
Утас: +852 2509-8115
hvonhindenburg@ifc.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2011/10/20

Api
Api