ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Цэвэр, ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа

2011.6.24



Улаанбаатар,  2011 оны 6 сарын 24: Монгол Улсын иргэн болон Улаанбаатар хотын оршин суугчийн хувьд бид бүгдээрээ нийслэл хотын байгаль орчны талаар санаа зовон ирээдүйн үеийн монголчууд маань байгаль орчинд зохистойгоор эдийн засгийн боломжоос хүртэхийг баталгаажуулахыг хүсч байгаа билээ. Иргэд болон оролцогч талуудыг энэхүү хүндтэй үйл хэрэгт дайчлан оролцуулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн алба Норвегийн хөгжлийн агентлаг болон Дэлхий банктай хамтран 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Бямба гарагийн 18 цагт Соёлын Төв өргөөнд урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл хот болсноос хойшхи 300 гаруй жилийн хугацаанд түүх соёлын арвин их өвтэй болсон. Монгол Улсын эдийн засаг хөгжихийн зэрэгцээ тус хот нь сүүлийн 10 жилд эрчимтэй өргөжин тэлж байна. Үүнтэй уялдан эдийн засгийн боломж болон нийгмийн үйлчилгээний илүү хүртээмжтэй байдлаас хүртэхийг хүссэн орон нутгийн хүмүүсийн хотруу тэмүүлсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн ихээр нэмэгдлээ. Энэ нь эрчим хүч, орон сууц, усны хэрэглээ мөн авто замын дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж байна. Байгаль орчны талаас нь авч үзвэл хот нь ихээхэн ачаалал, дарамтын дор байна. Иймд цаг уурын өөрчлөлт, агаарын болон хөрсний бохирдол, усны нөөцийн дутагдал, биологийн төрөл зүйлийн доройтол зэрэг асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд  нийт оролцогч талууд болон хотын иргэн бүрийн идэвхтэй оролцоо шаардлагатай юм. Энд дурьдаж буй асуудлууд нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Эдгээр хүчин зүйлс нь Улаанбаатар хотод оршин сууж буй 1,2 сая гаруй хүн амын нийгмийн болон эрүүл мэндэд хурцаар нөлөөлж байна.     

Монгол Улс нь түүх, соёл урлагийн арвин их уламжлалтай улс юм. Үеийн үед Монголчууд  өөрсдийн хүсэл, эрмэлзэл болон оюун санаагаа урлагаар дамжуулан илэрхийлж ирсэн. Иймээс энэхүү төлөвлөж буй үдшийн арга хэмжээний гол зорилго нь урлагаар дамжуулан хүмүүсийн сэтгэл хөдлөлийг Улаанбаатар хотын байгаль орчны асуудлуудтай уялдуулан чиглүүлж, хүмүүсийн эрч хүчийг нийслэл хотоо цэвэр ба ногоон болгох үйл хэрэгт уриалан дуудах явдал юм.  Арга хэмжээний үеэр  Хенрик Ибсенийн “Хүмүүсийн дайсан” гэсэн нэртэй байгаль орчны сэдэвт жүжгийг Монголын нэрт жүжигчид болох Ц.Төмөрбаатар, Г.Равдан болон бусад жүжигчид тоглож үзүүлэх бөгөөд Монгол улсын филармони, хийлчин Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч Б.Одгэрэл, дуучин Г.Хонгорзул зэрэг бусад үндэсний болон гадаадын жүжигчид оролцсон сонгодог болон  орчин үеийн урлаг хосолсон концертийг байгаль орчныг хамгаалах үзүүлбэрийн хамт үзэгчдэд сонирхуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, гэр хорооллийн иргэд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг ойролцоогоор 1300 гаруй хүн “Цэвэр, ногоон Улаанбаатарын төлөө” арга хэмжээнд уригдсан. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр мөн арга хэмжээг дэмжиж буй хөгжлийн түншүүд болох Норвеги улсын элчин сайдын яам, Дэлхийн банкны төлөөлөгчид нээнэ.

Тус арга хэмжээг олон нийтэд хүргэхийн тул УБ телевизээр шууд нэвтрүүлэх бөгөөд бусад төвийн хэвлэл мэдээллийнхэн ч энэхүү арга хэмжээг сурвалжлахаар уригдсан байгаа.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: +976-11-312647 ext. 207
Sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2011/06/24

Api
Api