ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж байна

2010.10.26




Улаанбаатар, 2010 оны 10 сарын 26 –  Монгол Улсын сангийн сайд С. Баярцогт, Дэлхийн Банкны Монгол улсыг хариуцсан менежер хатагтай Корали Гэвэрс нар 2008 оны хямралаас хойш Засгийн Газраас хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийг дэмжсэн 30 сая ам долларын хөгжлийн бодлогын зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү Хөгжлийн Бодлогын Зээл -2 (ХБЗ-2) нь Дэлхийн Банкнаас 2009 оны 6 сард баталсан 40 сая ам долларын хөгжлийн зээлийн үргэлжлэл буюу хоёр дах нь юм. Энэ нь Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн сэргэлт мөн төсвийн тогтвортой байдлыг улам бататган хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийг дэмжих зорилготой.

Тодруулбал,  ХБЗ-2 нь дараах дөрвөн шинэчлэлийг дэмжинэ. Үүнд:

  • Төсвийн тогтвортой байдал болон түүний удирдлагыг сайжруулах
  • Эдийн засгийн бууралтын үед ядуу хүмүүсийг дэмжих нийгмийн халамжийн системийг хөгжүүлэх
  • Санхүүгийн салбарыг зохистой хөгжүүлэх хүрээг бий болгох
  • Уул уурхайн салбар дах хөрөнгө оруулалтын таатай орчныг хадгалах

Дэлхийн Банкны Монгол улсыг хариуцсан менежер хатагтай Корали Гэвэрс “Монгол Улсын цаашдын хөгжлийн хувьд маш сайхан боломжууд бий болж байна.  Энэ үед Засгийн Газраас хэрэгжүүлээд эхэлсэн , уул уурхайгаас орох орлого нь бүх иргэдэд хөгжлийн боломж болохыг баталгаажуулах төсвийн сайн бодлого мөн хүрээ бий болгох нь ихээхэн ач холбогдолтой.” “Бид энэ чухал ажлыг дэмжиж байгаадаа баяртай байна.” тэрээр онцлон тэмдэглэв.
Санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах энэхүү арга хэмжээ нь Дэлхийн Банкны Монгол, Солонгос болон Хятад улсыг хариуцсан захирал Клаус Роландад, Монголыг хариуцсан менежерээр саяхан томилогдсон хатагтай Гэвэрсийг Монголын Засгийн Газарт танилцуулахад таатай боломж болж байна.

Хатагтай Гэвэрс нь Бельги улсын иргэн бөгөөд 1996 оноос Дэлхийн Банкинд ажиллаж байгаа. Дэлхийн Банкны Санхүү, Хувийн хэвшил хариуцсан Дэд Ерөнхийлөгчийн албанд зөвлөх, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийн туслах, эдийн засагч, ахлах эдийн засагч, хөтөлбөрийн зохицуулагч зэрэг ажлуудыг хийж байсан. Гэвэрс нь энэ албанд томилогдохын өмнө Дэлхийн Банкны Зүүн Ази болон Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн Зөвлөхөөр ажиллаж байсан байна.

Гэвэрс нь эдийн засагч бөгөөд Бельгийн Намурын Их сургуулийг эдийн засгийн магистр мөн АНУ-ын Johns Hopkins-ын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн.

Гэвэрс Дэлхийн Банкны Монгол улсыг хариуцсан Менежер, Суурин Төлөөлөгчийнхөө хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хөгжлийн асуудлаар өргөн хүрээнд хамтран ажиллах ба Засгийн газрын байгууллагууд, гадаад түншүүд, хувийн хэвшлийнхэн болон иргэний нийгмийн байгууллагуудтай  зохистой түншлэлийг бий болгон гадаад түншүүдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах юм байна.

Гэвэрс шинэ албан ажлаа 2010 оны 10 сарын 16-нд эхэлсэн бөгөөд УБ хотод байрлах юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2010/10/26

Api
Api

Welcome