ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Санхүүгийн Хямрал: Монгол Улсыг хэрхэн хамгаалах вэ?

2008.10.28



Экспортын барааны төрлүүдийг олшруулж, эдийн засгийн өсөлт өндөр үед хадгаламжийг өсгөснөөр Монгол Улс эдийн засгаа хамгаалан, байгалийн баялгийн үр шимийг  нийт иргэд болон ирээдүй хойч үе  хүртэхээр удирдан зохицуулж чадна. 

Улаанбаатар, 2008 оны 10 cарын 28 – Дэлхийн Банкны ерөнхий эдийн засагч Жастин Линь Монгол Улсын шинэ Засгийн Газарт улсынхаа эдийн засгийг дэлхийн зах зээл дэх эрдэс баялагийн үнэ бууралттай зохицуулж чадахуйц, “нөөц баялагийн хараалын”-ы золиос болгохгүй байх хууль эрх зүйн маш сайн үндэс суурьтай болох шаардлагатайг дурдлаа. 

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас нилээд хамааралтай бөгөөд түүхий эдийн үнийн хэлбэлзэлд ихээхэн эмзэг юм. Дэлхийн санхүүгийн байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засагт мөн бүтцийн өөрчлөлтүүд гарч байна. 

Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ буурч, үнийн өндөр өсөлт болон дэлхийн санхүүгийн хямрал болж буй энэ үед Монголын эдийн засгийг нарийвчлан харж, хэлэлцэх нь цаг хугацааны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой. 

МУ-н ерөнхийлөгч Н.Энхбаяр энэхүү чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:  “инфляци бол Монгол Улс 2021 он гэхэд дундаж орлоготой орнуудынхтай ижил эдийн засгийн бүтцийг хөгжүүлэх урт хугацааны зорилгоо биелүүлэхэд “урт хугацааны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох зайлшгүй хэрэгцээг” дутуу үнэлсний үр дүн юм.” гэж тэмдэглэв. 

 Эдийн засгийн бодлогын чуулга уулзалт нь Монгол Улсын 2009 оны  төсвийн болон мөнгөний бодлогыг УИХ дээр хэлэлцэж байгаатай давхацсан, цаг үеээ олсон уулзалт болж байна ” гэж Ерөнхийлөгч  Н. Энхбаяр онцлон тэмдэглэв. 

Төрийн ордны Их танхимд эхэлсэн эдийн засгийн энэхүү чуулга уулзалтаар дэлхийн шилдэг эдийн засагчид Монголын бодлого боловсруулагчид болон тэргүүний эдийн засагчидтай хамт нэгэн дор цуглаж шинэ Засгийн Газрын эдийн засгийн бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.  Хурлын үндсэн илтгэлүүдийг Дэлхийн Банкны ерөнхий эдийн засагч Жастин Линь, ОХУ-ын ерөнхий сайд асан Егор Гайдар, Олон улсын эдийн засгийн мэргэжилтэн Ричард Помпрет нар тавих бөгөөд тэд дэлхийн улс орнууд, ялангуяа эрдэс баялагаар баян орнуудын туршлагаас танилцуулж байна.    

С.Оюун, Ч. Хүрэлбаатар, О.Чулуунбаатар, З.Энхболд нарын УИХ-ын гишүүд, Монгол банкны ерөнхийлөгч A. Батсүх, МУИС-ЭЗДС-ийн захирал Проф. Хашчулуун, нийтлэлч Б.Батбаяр (Бaaбар), нар хуралд тавигдсан илтгэлүүдийн талаар санал, шүүмжлэл хэлэв. Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал Дэвид Доллар, ОУВС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Бюнг Жанг, АХБ-ны Монгол дах суурин төлөөлөгчийн газрын орлогч захирал Мандар Жаяавант нар илтгэлүүдэд санал хэлэх багийн бүрэлдхүүнд олон улсын байгууллагуудыг төлөөлөн орсон байна. Уулзалтыг Сангийн сайд С. Баярцогт, Дэлхийн Банк групийн дэд ерөнхийлөгч  Жим Адамс нар удирдан явуулав. 

Сангийн сайд С. Баярцогт хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн өсөлт  сүүлийн 4 жил дараалан өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд дундаж өсөлт 9.0% байлаа. Гэвч эдийн засагт ахиц дэвшил гарахын зэрэгцээгээр саад тотгор, бэрхшээл ч нилээдгүй тулгар ч  байна.гэв. 

Зэсийн үнэ зөвхөн сүүлийн гурван сарын хугацаанд 2 дахин буурч, одоо 1 тонн зэс 3,900 ам. Монгол улсын төсвийн орлогын 40% нь эрдэс баялагийн орлогоос бүрддэг тул зэсийн үнэ буурснаар төсвийн орлого бас буурч байгаатай уялдан төсвийн зардлыг багасгах шаардлагатай. 

1 тонн зэсийн үнэ 6,700 ам.доллароос (төсвийн тооцоог хийсэн үнэ) 5,000 ам. доллар хүртэл буурахад төсвийн орлого 230 тэр бум төгрөгөөр багасаж байна. 

Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа Монголын уул уурхайн салбарын хөгжилд нөлөөлөхүйц томоохон төслүүд санхүүгийн хүнд нөхцөлтэй тулгарч байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулах талтай. 

Гэвч хонгилын цаана гэрэл байхын адилаар Монголын эдийн засаг сайжрах таатай нөхцөлүүд бий. Монголын эдийн засаг дэлхийн санхүүгийн зах зээлийн шууд нөлөөнд хараахан автаагүй тул санхүүгийн хямралын нөлөөлөл нь харьцангуй хязгаарлагдмал. Мөн эрдэс баялагийн маш их нөөц нь тэр чигээрээ баялаг мөн. 

Хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэн хийдэг, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг дэлхийн томоохон уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг татах, дэлхийн  түвшинд өрсөлдөхүйц уул уурхайн хөтөлбөр боловсруулах нь Монгол улсын өмнө тулгараад байгаа нэн чухал асуудлын нэг мөн. 

Жастин Линь Засгийн газрын ордны Их Танхимд цугласан 800 гаруй хүмүүсийн өмнө тавьсан илтгэлдээ нөөц баялагаар баян орнууд олборлох үйлдвэрлэлтэй холбогдсон дараахь асуудлуудтай тулгардаг. Үүнд: эрдэс баялагийн үнийн цикл, байгаль орчныг гэмтээн сүйтгэх, эдгээр салбаруудын хөгжилд хэт их төвлөрөл үүсэх гэж хэлсэн юм.  

Н.Линь хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлт өндөр жилүүдэд хадгаламжаа нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн, боловсрол зэрэг салбаруудыг  хөгжүүлэх замаар өсөлтийг олон  талаас нь дэмждэг талаар Чили, Норвеги, Финланд зэрэг улсуудын жишээн дээр ярилаа. 

“Түүхий эдэд түшиглэсэн хөгжлийн стратеги нь тогтвортой хөгжлийн үндэс мөн” гэж Ж.Линь хэлсэн юм. “Гэвч зөвхөн түхий эдийн хэдхэн салбартаа төвлөрч бусад салбарыг орхигдуулсан орнуудын хөгжил удааширч, хөгжлийн зогсонги байдалд баих болно.” 

“Судалгаанаас харахад ажиллах хүчний боловсрол өндөр, хүний нөөц сайн байх нь байгалийн их нөөц баялагтай зэрэгцэн маш чухал нэмэлт хүчин зүйл болох бөгөөд тухайн улс харьцангуй давуу чанараа эдийн засгийн бусад салбарт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлдэг байна.” 

Монголын хөгжлийн санд зөвхөн гэнэтийн ашгаас тодохой хэсэг нь орж байдаг бөгөөд орлогын дөнгөж гуравны нэг нь зарцуулагдаагүй үлдсэн байна. Ж.Линь инфляци  31.7%-д (9 сард) хүрэн, цаашид өсөх хандлагатай байгаа энэ үед бодлого боловсруулагчдыг Монголын хөгжлийн санд анхаарлаа хандуулан ажиллахыг уриаллаа. 

Ядуучуудыг энэхүү уналтаас хамгаалах гол арга бол инфляцитай тэмцэх явдал мөн. Инфляцид хамгийн ихээр ядуучууд өртөх бөгөөд тодорхой түвшинд барихгүй бол хөгжил цэцэглэлтийн үед олгосон нийгмийн халамжийн үнэ цэнэ  маш хурдан байхгүй болно. 

Профессор Помпрет сайн удирдлагатай, ил тод, ардчилсан засаглал Монгол шиг эрдэс баялагаар баян орнуудад макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэлээ. 

Хурлын төгсгөл хэсэгт инфляци болон эдийн засгийн өсөлтийн талаар дугуй ширээний ярилцлага болсон ба Тэргүүн дэд Ерөнхий сайд Н. Алтанхуяг 2008-2012 онуудад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудыг товч танилцуулж, хурлыг хааж үг хэллээ. 

Хурлын дараагийн өдөр 10 сарын 29- нд  МУ-ын засгийн газар гадаадын түншүүдтэй хамтран Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцэнэ.  Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид  энэ уулзалтанд мөн оролцох болно. 

Хурлын талаархи бүх мэдээлэлийг  www.worldbank.org.mn веб хуудаснаас олж авна уу 

Чуулга уулзалтын үйл ажиллагаа, уулзалтанд оролцох олон улсын хэмжээний шилдэг эдийн засагчдын үндсэн илтгэлүүдийг  илүү олон хүнд хүргэх зорилгоор Сансар кабел ТВ 10 сарын 28-ны өдөр бүрэн эхээр нь шууд дамжуулан үзүүлж байна. 

Уулзалтын үндсэн илтгэлүүдийг Ийгл ТВ чуулга уулзалтын дараах амралтын өдрүүд буюу 11 сарын 1-2-ны Бямба, Ням гаригуудад нэвтрүүлнэ. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/10/28

Api
Api

Welcome