Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Бизнес эрхлэх нь- 2008:Зүүн Ази шинэчлэлийн хурдацын зэрэглэлд унаж байна; Хятад – шинэчлэлийн тэргүүнд; Сингапур дахин 1-д жагсав

2007.9.26



Вашингтон, 2007 оны 9-р сарын 26  Дэлхийн банк ба Олон улсын санхүүгийн корпорацаас хамтран эрхлэн гаргадаг– “БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ-2008” –  5 дахь тайланд тусгаснаар Зүүн Ази ба Номхон далайн бүс нутаг нь бүс нутгуудын зэрэглэлд хойноосоо хоёрт жагсаж байна. 

Хятад 2006/07 оны бүс нутгийн хандлагыг амилуулан, зохицуулалтын шинэчлэлд ганцаараа товойн гарсан байна. Бүс нутагтаа тэргүүлж, дэлхийд эхний 10-т жагсах  шинэчлэгч Хятад улс нь алсыг харсан хувийн өмчийн эрхийг хамгаалах болон дампуурлын тухай хуулиудыг батласан юм. Дэлхий даяар эхний 10 шинэчлэгчдийн тоонд Хровати, Гана, Македони, Гүрж, Колумб, Саудын Араб, Кени, Хятад ба Болгар орж байна.

Бизнесийг хөнгөвчлөх 178 улсын нийлмэл үнэлгээгээр Сингапур нь хоёр дахь жилдээ тэргүүлж байна. 

Бүс нутгуудын харьцуулсан үнэлгээгээр Зүүн Европ болон Төв Ази нь хуучин ЗХУ-ын гишүүн болох Эстони, Гүрж ба Латвийн (бүгд эхний 25-д жагссан) оролцоотойгоор тэргүүний шинэчлэгч бүс нутаг болж байна. Энэтхэгээр тэргүүлүүлсэн Өмнөд Ази нь шинэчлэлийн хурдацаа нэмэгдүүлж Зүүн Ази ба Номхон далайн бүс нутгийг ардаа орхилоо. 

Дэлхий даяар 98 улс оронд 200 шинэчлэлийг 2006 оны 4-р сараас 2007 оны 6-р сарын хооронд явуулсан байна. Зүүн Ази ба Номхон далайн бүс нутагт хамгийн түгээмэл шинэчлэл нь зээл авах явдлыг хялбар болгох явдал бөгөөд энэ чиглэлд Хятад, Индонез, Микронез, Вьетнам зэрэг улсууд зохицуулалтаа илүү боловсронгуй болгожээ. Хоёр дахь түгээмэл шинэчлэл нь бизнес эхлэхэд энгийн хялбар болгох явдал ба энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улс, Малайз ба Зүүн Тиморт шинэчлэгджээ. 

Дэлхийн банк/ОУСК-ийн Санхүү ба Хувийн секторын хөгжлийн асуудал эрхлэсэн Дэд ерөнхийлөгч Майкл Клайны хэлснээр:”Хамгийн их шинэчлэгдэж байгаа улсуудад түүний үр өгөөж нь хамгийн ихээр бий болж байгаа зэрэг шударга байдлыг энэхүү тайлангаас харж болно.” Мөн нэмж хэлснээр:”Хөрөнгө оруулагчид хамгийн сайн боломжийг хайж байгаа ба одоогийн нөхцлөөс үл хамааран шинэчлэгдэж байгаа эдийн засгаас энэ боломжийг олж байна.”  Шинээр бий болж буй том зах зээлүүд хурдан шинэчлэгдэж байна – Хятад, Египет, Энэтхэг, Индонези, Турк болон Вьетнам зэрэг нь бизнес эрхлэлтийн нөхцлийг сайжруулсан. Төрийн зүгээс бизнес эрхлэхэд хөнгөлөлт үзүүлэх тусам бизнес өргөжин тэлж байгааг үр дүн харуулж байна. 

Хятад улсад Өмчийн тухай шинэ хууль нь хувийн өмчийг төрийн өмчтэй нэгэн адил түвшинд авчирсан байна. Энэ хууль нь барьцаа хэлбэрээр ашиглаж болох хөрөнгийн хүрээг тэлсэн ба үүнд бараа материал, дансны авлага ч мөн орсон байна. Дампуурлын тухай шинэ хууль нь найдвартай зээл олгогчдод барьцаа хөрөнгийг борлуулах давуу эрхийг олгосон байна. Барилга угсралтын тусгай зөвшөөрөл авах процессийг элекрон хэлбэрт оруулж бичиг баримтыг хянах хугацааг 2 долоо хоногоор богиносгосноор барилга угсралт мөн хялбар болж байна. 

Бүс нутагт шинэчлэгчдийн хоёрт жагсаж буй Индонези нь барилга угсралтын зөвшөөрлийн бичиг баримтыг хянах хугацааг 49-өөс 21 хоног хүртэл богиносгож хялбаршуулжээ. Олон нийтийн санхүүгийн нэгжүүдээс олгох зээллэгийн хүрээг тэлж мөн хөрөнгө оруулагчдийн тухай мэдээллийн олон нийтэд зарлах шаардлагыг өндөрсгөснөөр тэдгээрийн хамгаалалтыг сайжруулсан байна. 

Зүүн Ази ба Номхон далайн бүс нутагт хийгдсэн бусад тэмдэглүүштэй шинэтгэлүүд:

  • Фижид шүүхийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс шүүх засаглалын шинэтгэл явагдсан байна.
  • БНАЛаос улс нь худалдааг түргэвчлэхэд туслах хил орчмын хамтын ажиллагааны тохиролцоо хийсэн ба шинэ бизнес эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийн тоог бууруулсан байна.
  • Малайз улсад бизнес эхлэх явдлыг оновчтой болгох, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах, татварын онлайн мэдүүлгийг хялбарчлах зэрэг арга хэмжээг авчээ.
  • Микронези нь эрх шилжүүлэх анхны хуулиа баталсан бөгөөд шилжих хөрөнгийн бүх эрхийн бүртгэлийн цогц цахим системийг ашиглалтад өгсөн байна. Бүртгэл нь бүх төрлийн зээлдүүлэгч ба зээлдэгчдийг хамарсан байна.
  • Монгол улсад аж ахуйн орлогын албан татварын тухай, нэмүү өртгийн албан татварын тухай, хүн амын орлогын албан татварын тухай шинэ хуулиуд хүчин төгөлдөр болж хувь хүний орлогын хэмжээнээс үл хамааран ижил түвшний таварын шинэ хувь хэмжээг тогтоосон байна. Мөн энэ нь аж ахуйн орлогын албан татварын дээд хэмжээг 30 хувиас 25 хувь хүртэл бууруулжээ.
  • Тайланд улсад худалдаанд оролцогчдод нэг цэгийн цахим дэлгүүр нээснээр импорт экспорт хийх хугацааг 5 хоногоор бууруулсан байна.
  • Тонга улсад шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд шинэтгэл явуулж эрүү, иргэний болон газрын бүх хэргийн 90 хувийг цааснаас компьютерт оруулсан. Энэхүү өөрчлөлтүүд нь хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 510 хоногоос 350 хоног хүртэл бууруулсан байна.
  • Вьетнам улс нь бизнес эрхлэгчдэд барьцааны гэрээнд хөрөнгө болон облигацийн ерөнхий мэдээллийг заахыг зөвшөөрснөөр зээл авахад хялбар болгосон байна. Үнэт цаасны шинэ хууль баталснаар үнэт цаасны арилжааны төвийн суурийг тавьжээ. Компаний тухай шинэ хуулиар хөрөнгө оруулагчидын хамгаалалтыг сайжруулсан. Энэ хуулиар хөрөнгө оруулагчдад үндсэн компаний үйл ажиллагаанд оролцохыг шаардаж, хамааралтай этгээдийн гүйлгээний ил тод байдлыг нэмэгдүүлэн, компаний захирлуудад итгэмжлэх эрхийг олгосон байна. 

Дэлхий даяар бизнес эрхлэгч ба ажил олгогчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байх нь бизнес эрхлэлтийг хөнгөвчлөх жагсаалтад өндөр зэрэглэл авах бас нэг үзүүлэлт болдогийг тайлан харуулж байна. Тайлангийн зохиогч Жастин Яап хэлснээр:” Зохицуулалтын шинэчлэл нь эмэгтэйчүүдэд онцгой их ашиг тус өгдөг.” Эмэгтэйчүүд нь ихэнхдээ тэдгээрийг хамгаалахад чиглэгдсэн байж болох ч үр дүн нь өгөөжгүй болох зохицуулалттай тулгарч улмаар энэ нь тэдгээрийг албан бус сектор луу оруулдаг байна. Тиймээс ч эмэгтэйчүүдэд ажлын байрын баталгаа, нийгмийн ач тус маш бага байдаг.”Эдгээр зохицуулалтууд нь ажиллахыг хүсэж байгаа ажиллагсадаас ажлыг, ирээдүйн бизнес эрхлэгчидээс бизнесийн боломжуудыг холдуулж байна...” гэж тэрээр нэмж хэлжээ. 

“Бизнес эрхлэх нь- 2008” тайланд бизнес эрхлэлтийг хөнгөвчилсөн байдлаар нь 178 орныг жагсаасан. Зүүн Ази ба Номхон Далайн бүс нутаг нь эхний 10-т хоёр төлөөлөлтэй бөгөөд энэ нь Сингапур – тэргүүн байранд болон Хонг Конг /Хятад/ дөрөвдүгээрт. Бусад дээгүүр байр эзэлсэн улсууд нь Тайланд /15/, Малайз /24/, Фижи /36/, Тонга /47 ба Тайван /Хятад/ 50/ жагсаж байна. 

Дэлхийд эхний 25 дотор зэрэглэлээрээ: Сингапур, Шинэ Зеланд, Америкийн Нэгдсэн улс, Хонг Конг /Хятад/, Дани, Их Британи, Канад, Ирланд, Австрали, Исланд, Норвеги, Япон, Финланд, Швед, Таиланд, Швейцар, Эстони, Гүрж, Белги, Герман, Нидерланд, Латви, Саудын Араб, Малайз ба Австри жагсаж байна. 

Зэрэглэл тогтоохдоо бизнес эрхлэлтийг зохицуулах хүрээнд компани байгуулах, үйл ажиллагаа явуулах, худалдаа эрхлэх, татвар төлөх болон компани татан буулгахад  төрийн зохицуулалтын шаардлагыг биелүүлэхэд гарах цаг хугацааны болон санхүүгийн зардлуудыг тусгасан 10 үзүүлэлтүүдийг шалгуур болгосон болно. Зэрэглэл тогтоох шинжилгээ нь зах зээлийн багтаамж, макроэдийн засгийн бодлого, дэд бүтцийн чанар, мөнгөний тогворгүй байдал, хөрөнгө оруулагчидын байр суурь болон гэмт хэргийн түвшин зэрэг үзүүлэлтүүдийг харгалздаггүй. 2003 оноос хойш “Бизнес эрхлэх нь” тайлан нь дэлхий даяар 113 гаруй шинэчлэлийн түлхэц болсон. 

Онлайн Мэдээллийн Төв:

Сэтгүүлчид Дэлхийн банкны Онлайн Мэдээллийн Төвийн http://media.worldbank.org хаягаар материалд хандаж болно. 

Дээрхи хаягд хандах түлхүүр үг аваагүй итгэмжлэгдсэн сэтгүүлчид нь мөн http://media.worldbank.org хаягаар орж бүртгүүлснээр түлхүүр үг авч болно. 

“Бизнес эрхлэх нь” төсөл нь бүс нутгийн 5000 гаруй шинжээчдийн ажилд тулгуурлаж байдаг ба эдгээр нь: бизнес-зөвлөгчид, хуульчид, аудиторууд, төр засгийн түшмэдүүд, дэлхийн тэргүүний эрдэмтэн мэргэд бөгөөд эдгээр хүмүүс нь арга зүйн дэмжлэг болон шинжилгээ явуулсан болно. Энэхүү тайланг бэлтгэхэд дэм болсон өгөгдөл, арга зүй болон шинжээчдийн нэрсийг www.doingbusiness.orgхаягаар олон нийтийн хүртээл болгосон.

Холбоо барих
Хаана Вашингтон ДС-д
Карина Манасех
Утас: (202) 458-0434
kmanasseh@ifc.org
Хаана Вашингтон ДС-д
Ирина Лихачёва
Утас: (202) 473 1813
ilikhachova@ifc.org
Хаана Вашингтон ДС-д
Мириам Ван Дик
Утас: (202) 458-2931
mvandyck@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/09/26

Api
Api