ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын Засгийн Газар, Хөгжлийн Түншүүд Үндэсний Хөгжлийн Стратегийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээр боллоо

2007.4.04



Улаанбаатар 2007 оны 4 сарын 4 –  Монгол Улсын Засгийн Газар болон хөгжлийн гадаадын түншүүд Үндэсний хөгжлийн стратегийн төсөл болон гол салбаруудын ажлын хэсгүүдийн ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцсэн техникийн уулзалт өндөрлөв. Тус техникийн уулзалт нь 2007 оны 4 сарын 3-4 өдрүүдэд Төрийн ордонд зохиогдлоо.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран  зургаан сар тутам зохион байгуулдаг энэхүү техникийн уулзалт нь Монгол орны эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэх, улмаар Засгийн газар, хөгжлийн түншүүдийн үйл ажиллагааг улам нягтруулах хамтын ажиллагааны индэр болсон байна.

Уулзалтыг Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий Сайд М. Энхболд болон Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацын (ОУСК) санхүү болон хувийн хэвшлийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч, ОУСК-ын ерөнхий эдийн засагч Майкл Клайн нар нээж үг хэлэв. Уулзалтанд Сангийн сайд, дэд бүтцийн сайдууд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Их хурлын гишүүд, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн гадаад түнш байгууллагууд болон иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгчид болох 200 гаруй төлөөлөгч нар оролцов. 

Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий Сайд М. ЭнхболдГурав дахь удаагийн энэхүү техникийн уулзалт нь гадаадын зээл, тусламжийг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулахад их хувь нэмэр оруулах болно.” гэж хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Уулзалтанд оролцогчид сүүлийн жилүүд дэх Монгол орны эдийн засгийн өсөлт, ядуурлын бууралтыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлээд,  энэхүү өсөлтийг цаг зуурын биш харин урт хугацааны тогтвортой өсөлт болгон баталгаажуулахын чухлыг онцлон илэрхийлэв.  

Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацын (ОУСК) санхүү болон хувийн хэвшлийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч, ОУСК-ын ерөнхий эдийн засагч Майкл КлайнБайгалийн баялаг нь хүмүүсийн амьжиргааг сайжруулах боломжуудийг бий болгодог хэдий ч энэхүү баялаг нь олон түмэнд тэр бүр хүртээмжтэй байж чаддаггүй. Тийм ч учраас уул уурхай, олзворлолтийн салбарт нээлттэй, хариуцлагатай байдлыг бий болгох нь чухал. Үүнийг нэг жишээ нь олзворлох үйлдвэрийн нээлттэй байдлын санаачлага юм.” гэж тэмдэглэн хэлэв.

Уулзалтанд Засгийн Газар Үндэсний Хөгжлийн Стратегийн (ҮХС) төслийг танилцуулав. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн жилүүдэд Засгийн газар богино хугацааны, яаралтай асуудлыг шийдэхэд ихэвчлэн чиглэж байсан бол ҮХС нь Монголын хөгжлийн урт хугацааны стратеги, зорилтуудыг тодорхойлохыг зорьж буй хөгжлийн цогц бодлогоороо онцлог юм. Ерөнхий Сайд М. Энхболд Монгол орныг хөгжүүлэхэд Монгол хүн бүрийн  идэвхтэй оролцоог дэмжих стратеги онц чухлыг тэмдэглэв. Тэрээр “ Үндэсний хөгжлийн цогц бодлогыг бүх нийтийн болгох, хэрэгжүүлэх нэг үндсэн зарчим бол “Монголчууд бид өөрсдөө Монгол орноо хөгжүүлнэ” гэсэн эрхэм зорилт, тэмүүлэл юм” гэв.

ҮХС-ын төсөл нь 2021 он хүртэл хэрэгжүүлэх 120 тэргүүлэх чиглэлүүд, 600 арга хэмжээг агуулсан бөгөөд энэхүү стратегийн төсөл нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, эрдэмтэдийн идэвхтэй оролцоо, хамтын зөвлөлдөх үйл явцын хүрээнд боловсруулагдсан байна.  Тус баримт бичиг нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн. 

Гадаадын түншүүд Монголын төр, засгийн газар, олон түмэнд ҮХС-ийн төслийг боловсруулсанд баяр хүргэж, энэхүү стратегийг улам боловсронгуй болгоход бүтээлч санал, зөвлөмжүүдийг санал болгов. 

Монгол орон сүүлийн 15 жилд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт тодорхой амжилтууд гаргасаныг санал нэгтэйгээр тэмдэглээд, ирээдүйд хийгдэх илүү чухал шийдэл, сонголтууд хүлээгдэж байгааг түншүүд онцлон чухалчлав. Монгол орон хөгжлийн ямар замаар явах, тулгарч байгаа хөгжлийн сорилтуудыг хэрхэн давахад ҮХС гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт талууд санал нэгтэй байлаа.  Тийм ч учраас Монголын ирээдүйн хөгжлийн стратегийн чиглэлүүд, түүнд хэрхэн хүрэх арга зам, нийт ард иргэдийн өөрсдийн идэвхтэй оролцоо зэргийг тодруулах үүднээс  энэхүү төслийг илүү боловсронгуй болгох нь шаардлагатайг түншүүд тэмдэглэв. 

Мөн 10-р сарын техникийн уулзалтаас хойш гол салбаруудад гарсан ахиц, дэвшлийн талаар ажлын бүлгээр хэлэлцэж,  салбар тус бүрийн стратеги болон тэргүүлэх чиглэлүүд нь ҮХС-тай ямар уялдаа холбоотой байгаа тухай нарийвчлан ярилцлаа. 

Тэргүүлэх салбаруудын хөгжлийн стратегийг боловсруулах болон ээлжит техникийн уулзалтуудаар хэрэгжүүлэхээр тохиролцсон арга хэмжээг бодит ажил болгох үйл явцыг түргэтгэх зорилгоор Сангийн яамнаас зургаан ажлын хэсгийг албан ёсоор байгуулсан бөгөөд салбарын яамд болон тухайн салбарт тэргүүлэгч гадаадын түнш эдгээр ажлын хэсгийг хамтран удирддаг. Энэ удаагийн техникийн уулзалт нь эрчин хүч, зам тээвэр, хувийн хэвшил, хөдөө аж ахуй, байгаль орчны салбаруудын асуудлыг хэлэлцлээ. 

Боловсролын салбарын ажлын хэсгийн эрчимтэй, шуурхай үйл ажиллагааны үр дүнд Монгол улс нь дэлхийн Үр дүнд түргэн хүрэх санаачлагад нэгдэн орсны дараа удалгүй уг санаачлагын Каталитик сангаас 2007 онд 8 сая ам долларын тэтгэлэг авахаар болсон байна.

Сангийн сайд Н. Баяртсайхан “Өмнөх техникийн уулзалтын үед яригдаж байсны дагуу салбарын ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулж,үр дүнтэй  ажиллаж эхэлсэнд бид баяртай байна. Тэхдээ ажлын хэсгүүдийн ажлын явц тэр бүр харилцан адилгүй байгаа. Үүнийг жигдрүүлэх, илүү сайжруулахад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.” гэв.

Дэд бүтцийн ажлын хэсгийн дарга Т. Очирхүү, салбарын яамдууд, байнгын хороо болон Дэлхийн банк хамтран боловсруулсан дэд бүтцийн стратегийн талаар товч танилцуулав. Тэрээр эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сумдуудыг холбох болон хөдөө, орон нутаг дахь замуудыг сайжруулж, нэмэгдүүлэх санаачлагын талаар мэдээлэв. 

Түүнчлэн Засгийн газар тээврийн салбар дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулав. Энэхүү төлөвлөгөөний санхүү болон тогтвортой байдал, нийгмийн салбаруудын зорилттой хэрхэн уялдаж байгаа, хэрэгжүүлэх чадавхийн бололцоо хангалттай байгаа эсэх асуудлыг дахин нарийвчлан харах талаар түншүүд зөвлөв.

Эдгээр асуудлын хүрээнд 4 сард тээврийн салбарын зөвлөлдөх семинар хийхээр талууд тохиролцов.

Хот төлөвлөлтийн ажлын хэсэг хэдийгээр саяхан байгуулагдсан боловч эхний уулзалтуудыг амжилттай хийсэн байна. Энэ салбарт Япон, Герман болон бусад гадаадын түншүүд нилээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. ЖАЙКА Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд хот төлөвлөлтөнд олон нийтийн оролцоо, санаачлага чухал болохыг тэмдэглэв.

Хот төлөвлөлт болон шинээр орон сууц барих үйл ажиллагаанд Төрийн үүрэг, оролцоог тодруулахын чухлыг мөн түншүүд дурьдав. Ипотекийн тогтолцоог бий болгох, Засгийн газрын бонд гаргах, дэд бүтцийг бий болгоход хөрөнгө оруулалт хийх зэрэг нь Засгийн газрын үндсэн үүрэг болох талаар Орон сууц, хот байгуулалтын сайд Х. Наранцацралт мэдээлэв. 

Хувийн хэвшлийн хөгжлийн ажлын хэсгийн хэлэлцүүлэгт Европын Сэргээн Босголт  Хөгжлийн Банк болон Дэлхийн Банк хамтран уул уурхайн салбарт техникийн болон боломжит эх үүсвэрүүдийг бий болгох төслийг танилцуулав. Ажлын хэсэг нь үйл ажиллагааны хүрээ, үүргээ тодруулах шаардлагатайд санал нэгдэв.

Эрчим хүчний салбарт талууд санхүүгийн хүндрэлтэй байдлын талаар санал нэгтэй байв. Тийм ч учраас үнийн шинэчлэл, болон энэ талаар олон нийтэд мэдээлэн, таниулах ажил шаардлагатайг тэмдэглэв. Тус салбарт системтэй бодлого, стратеги хэрэгтэй бөгөөд салбарын бодлого нь ҮХС-тай уялдах ёстойг мөн талууд ярилцсан байна.

Байгаль орчин, хөдөө аж ахуйн ажлын хэсэг хотын агаарын бохирдлын асуудалд тодорхой стратегитай хандах шаардлагатай болон салбарын бодлого нь ҮХС-тай уялдах ёстой талаар талууд харилцан зөвшөөрсөн байна.

2007 оны 4 сарын 3-4 өдрүүдэд болсон энэхүү уулзалт нь Монголын Засгийн Газар, гадаадын түншүүдийн хооронд 6 сар тутам зохиогддог техникийн 3 дахь удаагийн уулзалт юм. Тус уулзалт нь талуудыг  ҮХС-ийн хүрээнд илүү нягт уялдаатай хамтран ажиллахад ач холбогдолтой боллоо.

Техникийн уулзалтын талаар нэмэлт мэдээллийг

Сангийн Яамны (http://www.mof.pmis.gov.mn) болон Дэлхийн Банкны УБ хот дахь суурин төлөөлөгчийн газрын (http://www.worldbank.org.mn) вэб хуудаснуудаас авна уу.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/04/04

Api
Api

Welcome