ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Олон улсын хэмжээний мэрэгжилтэнгүүд бэлтгэгдэв

2006.4.20



УБ хот болон Азийн бусад 7 орны нийслэл хотуудыг холбосон зайны сургалтын төвийн дэлгэцнүүдэд өнгө цацруулсан баярын буудлага гарч, түүний нижгэнэсэн дуу гарлаа. Энэ нь Дэлхийн банкны дэргэдэх Токиогийн хөгжлийн сургалтын төвөөс (ХСТ) олон улсын сургагч багшийн батламжлалыг гардуулах сургалтын хаалтын хэсэг юм. 

Нийт гурван сар үргэлжилсэн бичил бизнесийн санхүүгийн сургагч багш нарын зайны сургалт өндөрлөж, сургалтанд амжилттай оролцож, шалгалтаа сайн өгсөн Азийн 32 мэрэгжилтэн нар олон улсын хэмжээний батламжлагдсан сургагч багш нар боллоо. 

Монголоос энэ сургалтанд арваад хүмүүс оролцсон бөгөөд бичил бизнесүүдэд үйлчилгээ явуулдаг ХАС банк, Ачид ХХК, Дэлхийн Зөн зэрэг байгууллагын 5 зөвлөхүүд Д. Эрдэнэтуяа, Ц. Энхтуяа, Л. Итгэл, Зулгэрэл, П. Түвшинжаргал энэ сургалтанд амжилттай оролцож, сургагч багшийн батламжийг хүлээн авлаа. Монголын сургагч багш нар “Бичил бизнесийн санхүүгийн үндсэн зарчим, үйл ажиллагааны талаар цогц мэдлэг, мэдээллийг Азийн болон бусад орнуудын туршлагад тулгуурлан олж авсан нь бидэнд энэ салбарт цаашид амжилттай ажиллах, мөн бусдад мэдлэг түгээхэд ихээхэн ач холбогдолтой боллоо” гэв. 

Энэхүү сургалт нь Дэлхийн Банкны дэргэдэх Хөгжлийн Сургалтын Сүлжээний төвүүдээр дамжуулан зайны болон “холимог” сургалтын хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд сургалтанд Азийн 7 орны (Монгол, Афганистан, Камбоджи, Лаос, Филлиппин, Шри Ланк, Ветнам) 40 гаруй оролцогчид оролцсон байна. Тэдний 80 хувь нь тус сургалтын явцын болон эцсийн шалгалтуудыг амжилттай өгсөн нь зайны сургалтын хувьд маш өндөр амжилт гэж Токио хот дахь ХСТ-ын сургалтын мэрэгжилтэн хатагтай Жипинг дүгнэн хэллээ. 

Тэрээр сургагч багш нарт хандан “Та бүхэн илүү ур чадвар, хүчтэй боллоо. Сургалтын явцад та бүхний хооронд бий болсон хамтын нөхөрлөл, харилцаа холбоо, цаашид биднээс хүлээн авах нэмэлт гарын авлага, мэдээлэл нь үүнийг улам баталгаажуулна” гэж эрхэмлэн хэлэв.  

Сургалтын 2 дахь хэсэгт багшаар ажилласан Ачид ХХК-ны бичил бизнесийн зөвлөх, хатагтай С. Нэргүй ”Одоо биднийг энэхүү сургалтын хөтөлбөрийг Монголын хөрсөнд илүү буулган бусдадаа түгээх хариуцлагатай үүрэг хүлээж байна.” гэв. Монголын сургагч багш нар цаашдаа Төв Азийн орнуудад бичил бизнесийн сургалт, зөвлөгөө өгч болох юм гэж үзэж байна. Хуучин ЗХУ-ын хүрээнд хамрагдаж байсан орны хувьд эдгээр орнуудын хэл, соёлыг илүү мэддэг, мөн бичил бизнесийн хөгжлийн хувьд Монгол улс зөвхөн Азид биш ер нь олон улсын хүрээнд нилээд амжилттай, тэргүүлж байгаа нь энэ санаа хэрэгжих боломжтой гэж тэд ярилцав. 

Сүүлийн жилүүдэд ХАС банк, ХААН банк болон бусад банк бус санхүүгийн байгууллагуудын бичил бизнесийн салбарт явуулж буй тогтвортой үйл ажиллагаа нь Монголын бичил бизнесийн санхүүгийн хөгжил бусад орнуудад сайн жишээ болж байгаа билээ. 

Бичил бизнесийн санхүүгийн сургагч багшийг бэлтгэх энэхүү хөтөлбөрийг Дэлхийн Банкны Токио дахь Хөгжлийн Сургалтын Төв, Азийн Хөгжлийн Банкны Институт, НҮБ-ын Хөрөнгийн Хөгжлийн Сантай хамтран зохион байгуулсан. Азийн Хөгжлийн Банкны Институтын эрхлэгч, ноён Петер МикКавлэй “ Энэхүү сургалт нь Азийн олон орны хүмүүсыг харилцан танилцан, хамтран суралцах сайхан боломжийг олгосон. Харилцаа, холбооны технологийн дэвшилд суурилсан зайны холимог сургалтын энэхүү хэлбэр нь ирээдүйд олон зуун мянган хүний суралцах үндсэн арга болох юм гэв.” 

Зайны холимог сургалтын арга нь орчин үеийн мэдээлэл технологийн дэвшил дээр тулгуурлсан видео семинар, CD-нд бичигдсэн болон товхимлоор хэвлэсэн гарын авлага, онлайнаар багштай харилцан ярих зэрэг сургалтын аргуудын цогц юм. 

Монголын оролцогчид нь тус сургалтанд УБ хот дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын дэргэдэх Хөгжлийн Сургалтын Төвөөр(ХСТ) –дамжуулан сургалтын үндсэн хэсэг болох видео семинаруудад    оролцсон. Энэхүү төв нь Монгол улсын Засгийн газар, Дэлхийн Банкны санаачлагаар 2002 оны 5 сард буюу Дэлхийн Банкны Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/04/20

Api
Api

Welcome