ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дижитал технологи: Интернетийн хүртээмжгүй дөрвөн тэрбум хүний хувьд асар их хөгжлийн боломж алдагдаж байна

2016.1.13


Дэлхий дахинд дижитал технологи хурдацтай тархсан хэдий ч, дижитал технологийн үр ашиг тэгш бус байна

Вашингтон, 2016 оны 1 дүгээр сарын 13 – Дэлхийн банкны шинэ тайланд интернет, гар утас болон бусад дижитал технологи хөгжиж буй улс орнуудад хурдацтай тархаж байгаа хэдий ч  дижитали технологийн өсөлтийг хурдасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах нөлөөлөл хүлээгдсэн түвшинд хүрээгүй  байгаа бөгөөд дэлхийн хүн амын 60 хувь нь тасралтгүй тэлж буй дижитал зах зээлд оролцож чадахгүй байна.

Шинээр гарсан салбар хариуцсан захилал Дипак Мишра, Уве Дейхман нар ба багийн эрхлэн гаргасан      ‘Дэлхийн хөгжлийн тайлан 2016: Дижитал ногдол ашиг,’ тайланд хурдацтай тархаж буй дижитал технологийн үр шим нь голцуу шинэ технологийн давуу талыг ашиглах боломжоор хангагдсан чинээлэг, ур чадвартай, нөлөө бүхий этгээд рүү чиглэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тэрээр, хэдийгээр интернет хэрэгчлэгчдийн тоо 2005 оноос хойш гурав гаруй дахин өссөн боловч дэлхийн 4 тэрбум хүн интернет хүртэж чадахгүй байна.

“Дижитал технологи нь бизнес, ажил, засгийн газрын ертөнцийг хувьсган өөрчилж байна,” хэмээн Дэлхийн банкны бүлгийн ерөнхийлөгч Жим Ионг Ким хэлсэн байна. Тэрээр,“ Алдагдаж байгаа боломж асар их учраас бид хүн бүрийг орхигдуулахгүй холбохын төлөө үргэлжлүүлэн ажиллах ёстой. Гэхдээ, дижитал технологийн үр ашгийг нийгэм, улс орны бүхий л талууд тэгш хүртэхийн тулд бизнесийн орчинг сайжруулах, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах, сайн засаглалыг хөгжүүлэх шаардлагатай.” гэсэн байна.

Амжилтын түүх олон байгаа хэдий ч дэлхийн хэмжээний бүтээмж, дунд ба дээд давхаргын боломжыг тэлэх, хариуцлагатай засаглалыг дэлгэрүүлэхэд технологийн үзүүлж буй нөлөө хүлээгдсэн түвшинд хүрээгүй байна. Дижитал технологи хурдацтай тархаж байгаа  хэдий ч дижитал үр ашиг буюу өсөлт, ажлын байр, үйлчилгээ ард хоцорч байна.

“Дижитал хувьсгал дэлхийг өөрчилж мэдээллийн урсгалыг сайжруулж эдгээр шинэ боломжийг ашиглаж чадсан хөгжиж буй орнуудад өсөлтийг авчирч байна,” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Каушик Басу хэлсэн байна. Тэрээр,Өнөөдөр дэлхийн хүн амын 40 хувь нь интертетэд холбогдсон байгаа явдал нь гайхалтай өөрчлөлт. Уг амжилтыг тэмдэглэхийн сацуугаар бид шинэ доод давхаргыг бий болгохоос сэргийлэх шаардлагатай. Дэлхийн хүн амын 20 хувь нь бичиг үсэггүй байгаа цагт дижитал технологийн тархалт дангаараа дэлхийн мэдлэгийн тэгш бус байдалд цэг тавьж чадахгүй." гэжээ.

Дижитал технологи оролцоо, бүтээмж, шинэчлэлийг дээшлүүлж чадна. Зүүн Африкийн насанд хүрэгсдийн 40 –өөс дээш хувь нь хэрэглээний төлбөрөө гар утсаа ашиглан төлдөг байна. БНХАУ-д найман сая бизнес эрхлэгч цахим арилжааны платформ ашиглан дотооддоо бараа бүтээгдэхүүн худалдаалдгаас гадна 120 улс руу экспортолж байгаа бөгөөд тэдгээрийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байна. Энэтхэг улс таван жилийн дотор ойролцоогоор нэг тэрбум хүнд давтагдашгүй дижитал үнэмлэх олгосон ба төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж авилгыг бууруулсан. Эрүүл мэндийн үйлчилгээний салбарт энгийн гар утасны мессежээр ХДХВ-тай амьдарч байгаа иргэдэд ээлжит эмчилгээгээ хийлгэхийг сануулах нь үр дүнтэй гэдэг нь батлагдсан.

Шинэ дижитал эриний хөгжлийн нөлөөллийг бүрэн хэрэгжүүлэхийн  тулд Дэлхийн банк хоёр зөвлөмж гаргаж байна. Үүнд: интернетийг бүх нийтэд хүртээмжтэй, хямд, нээлттэй, аюулгүй болгох замаар дижитал технологийн хүртээмжийн тэгш бус байдлыг арилгах; ба  бизнесүүдийн өрсөлдөөнийг бий болгох  хууль журмыг бэхжүүлэх,  ажилчдын ур чадварыг шинэ зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх,  хариуцлагатай институцыг бий болгох  зэрэг дижитал хөрөнгө оруулалтын аналог нэмэлт хүчин зүйлс  нэрээр тайланд тусгасан зорилтуудыг шийдвэрлэх.

Дижитал хөгжлийн стратеги нь  мэдээлэл, харилцааны технологийн стратегээс илүү өргөн хүрээг хамарсан байх ёстой. Дижитал технологийн үр шимийг хамгийн ихээр хүртэхийн тулд улс орнууд технологийн дараах орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд: өрсөлдөөн, зах зээлд нэвтрэх харилцааг зохицуулсан журам, ажилчдын дижитал технологийг  хөдөлгөх ур чадвар, иргэдийн өмнө  хариуцлагатай институци. Хариуд нь дижитал технологи хөгжлийг хурдасгана.

Бизнесүүдийг илүү бүтээмжтэй, шинийг санаачлагч болгохын тулд үндсэн дэд бүтэцэд хөрөнгө оруулах, бизнес эрхлэлтийн зардлыг бууруулах,  худалдааны саадыг багасгах,  шинэ бизнесийн зах зээлд нэвтрэхийг зохицуулах,  өрсөлдөөний байгууллагуудыг бэхжүүлэх, дижитал платформуудын өрсөлдөөнийг бий болгох зэрэг нь Дэлхийн хөгжлийн тайланд тусгасан зөвлөмжүүдийн зарим нь юм. Түүнчлэн, хүүхдэд суурь боловсрол хамгийн чухал боловч интернетийн хэрэглээ тархахын хэрээр танин мэдэхүйн боломж шүүмжит сэтгэмжийн ур чадварыг хөгжүүлэх, мэдээлэл, харилцааны технологийн системийн суурийг эзэмшүүлэх  сургалт чухал байх болно. Техникийн ур чадварыг бага насанд эзэмшүүлж  хүүхдийг технологид ойр байлгах нь тэдний  мэдээлэл, харилцааны технологийн боловсролыг дээшлүүлж  карьерийн сонголтод  эерэгээр нөлөөлөх болно.

Дижитал технологи нь эдийн засаг, нийгэм, төрийн институцыг өөрчилнө, гэхдээ уг өөрчлөлт өөрийн аясаар автоматаар бий болохгүй гэдгийг тайланд анхааруулсан байна. Дижитал технологи болон аналог нэмэлт хүчин зүйлсийн аль алинд  хөрөнгө оруулалт хийж  буй улс орнууд  ихээхэн үр ашиг хүртэх  бөгөөд харин бусад нь ард хоцрох болно. Бат бөх суурийг бий болгоогүй цагт технологи нь салаалсан эдийн засаг, тэгш бус байдал, залхаасан төрийг бий болгох эрсдэлтэй.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Дэлхийн банкны групп нь мэдээлэл, харилцаа технологийн салбарт нийт 12.6 тэрбум ам.доллорын хөрөнгө оруулалт хийсэн байна.

######

Дэлхийн хөгжлийн тайлан 2016: Дижитал үр ашиг-ийг дараах холбоосоор уншиж болно  http://www.worldbank.org/wdr2016

Холбоо барих
Вашингтон Ди Си
Фил Хэй
Утас: +1-202-473-1796;
(гар утас) +1-202-492-7238
phay@worldbank.org
Вамси Канчи
Утас: +1-202-458-9771; (гар утас)
+1-202-277-4553
vkanchi@worldbank.org
Өргөн нэвтрүүлэг
Хума Имтиаз
Утас: +1-202-473-2409
himtiaz@worldbankgroup.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/245/DEC

Api
Api