ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ЯДУУРЛЫН ТҮВШИН 2012 ОНЫ 27.4 ХУВИАС 2014 ОНД 21.6 ХУВЬ ХҮРЧ БУУРСААР БАЙНА

2015.7.01


Улаанбаатар хот, 2015 оны 7 дугаар сарын 1 -- Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн Банк 2002 оноос хойш статистикийн мэргэжилтнүүдийн Өрхийн Орлого Зарлага ба Амьжиргааны Түвшний судалгааны аргачлал болон  ядуурлын түвшин тогтоох аргачлалыг боловсруулах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны нэг тод жишээ нь талуудын хамтран боловсруулсан Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлтүүдийг бодитойгоор харуулж чадахуйц аргачлал бөгөөд судалгааны үр дүнг хамтран гаргасанаар Монголын ядуурлын түвшний үнэлгээ тооцооллын талаарх маргааныг зогсоож чадсан байна. 

Өнөөдөр Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн Банк хамтран гаргасан 2014 оны ядуурлын түвшний судалгааны үр дүнг танилцуулж байна. Амьжиргаа болон ядуурлын түвшнийг 2014 оны Өрхийн Нийгэм-Эдийн Засгийн Судалгааны тайлангаас авсан бөгөөд Дэлхийн Банкны баталгаажуулсан ядуурлын түвшин тогтоох олон улсын стандартын аргачлал ашиглахын зэрэгцээ олон улсын ядуурлын мэргэжилтнүүдээр хянуулсан байна.

Үндэсний Статистикийн Хорооны Дарга ноён С. Мэндсайхан "Энэхүү ядуурлын түвшин тогтоох судалгаа тооцооллын үр дүн нь Үндэсний Статистикий Хороо болон Дэлхийн Банкны ядуурлын түвшин тогтоох аргачлалыг сайжруулахад чиглэсэн урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд боловсруулсан, олон улсын стандартын шаардлагад нийцсэн аргачлал дээр тулгуурласан. Ядуурлын түвшин хөдөө орон нутагт хамгийн ихээр буурсан бөгөөд энэ нь мал аж ахуйн орлогын өсөлт үргэжилсээр байгаатай холбоотой юм. " гэж мэдэгдсэн байна.

Ядуурлын түвшин 2012 оны 27.4 хувиас 2014 онд 21.4 хувь хүртэл буурсан нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Ядуурлын гүнзгийрэлт 5.2 хувь харин ядуурлын мэдрэмж 1.9 хувь байна. Ядуурлын түвшин хоёр жилийн хугацаанд 5.8 хувиар буурсан нь олон улсын стандартын дагуу томоохон амжилт хэдий ч 2010-2012 оны хооронд ядуурлын түвшин 11 гаруй хувиар буурсантай харьцуулахад 2012-2014 оны хооронд ядуурлын түвшний бууралт удааширч байгааг харуулж байна.

“Дэлхийн Банк группын зорилгуудын нэг нь туйлын ядуурлыг арилгах бөгөөд Монгол улс ядуурлыг 21.6 хувь болгож бууруулан, ахиц гаргаж байгааг харахад бид баяртай байна. Монгол улс дахь ядуурлын бууралтын хурд олон улсын стандартын дагуу өндөр хэвээр байгаа нь бидэнд маш их урам зориг өгч байна. Үүний сацуу, таван хүн тутмын нэг нь ядууралд амьдарч байгаа гэсэн баримт нь олон хүн эмзэг байдалд байсаар байгааг сануулж байна“ гэж Монгол Улс дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.

Poverty indicators for the years of 2010, 2011, 2012, 2014

 

Poverty Headcount

2010

2011

2012

2014

Үндэсний Ядуурлын Шугам (төгрөг, нэг хүний нэг сарын хэмжээ)

92 072

99 729

118 490

146 650

 

 

 

 

 

Ядуурлын түвшин (хувь)

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын дундаж

38.8

33.7

27.4

21.6

 

Хот

33.2

28.7

23.3

18.8

 

Хөдөө орон нутаг

49.0

43.2

35.4

26.4

 

 

 

 

 

 

Бүс

       
 

Баруун

52.7

40.5

32.3

26.0

 

Хангай

51.9

49.1

38.5

25.3

 

Төв

29.9

28.1

28.2

22.2

 

Зүүн

42.3

40.0

33.4

31.4

 

Улаанбаатар

31.2

25.8

19.9

16.4

 

 

 

 

 

 

Байршил

       
 

Улаанбаатар

31.2

25.8

19.9

16.4

 

Аймгийн төв

37.3

34.6

30.4

23.8

 

Сумын  төв

39.7

35.8

27.5

24.7

 

Хөдөө орон нутаг

56.1

47.2

39.6

27.9

Эдгээр үзүүлэлтүүдийг 2014 оны Өрхийн Нийгэм-Эдийн Засгийн Судалгааны тайлангаас авсан бөгөөд 2014 оны амьжиргааны түвшнийг харуулж байгаа тул 2015 онд гарсан өөрчлөлтүүдийг тусгаагүйг онцлох нь зүйтэй юм. Үүнээс гадна ядуурлын түвшнийг 2012 болон түүнээс өмнөх жилүүдийн үзүүлэлтүүдтэй харьцуулж байгааг анхаарна уу. 2012 оны дараагаар 2013 онд эдийн засаг 11.6 хувиар өсч, 2014 онд өсөлт удааширсан ч эдийн засаг 7.8 хувиар өссөн байна. Өөрөө хэлбэл 2012-2014 оны хооронд эдийн засаг нийт 20 хувиар өссөн байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар 2013 болон 2014 онуудад 19.2 ба 14.5 хувиар тус тус өсч энэ хоёр жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үйл ажиллагаа нийт 36 хувиар өссөн байна. Энэ нь санхүүгийн үйлчилгээ болон даатгалаас бусад бүх уул уурхайн бус салбаруудаас хурдан байсан байна.

Тиймээс хөдөө орон нутагт ядуурлын түвшин хамгийн ихээр буюу 9 хувиар буурсан нь гайхах зүйл биш бөгөөд хөдөө орон нутгийн хүн ам хот суурин газрын хүн амаас цөөн хэдий ч 2012-2014 онд илэрсэн нийт ядуурлын түвшний бууралтын хагасаас илүү хувь нь хөдөө орон нутгаас гаралтай байна. Энэхүү ядуурлын түвшний бууралт нь мал аж ахуйн орлогын өсөлт үргэлжилсээр байгаатай холбоотой бөгөөд мал аж ахуйн хамгийн том үйлдвэрлэгч ба мал аж ахуйн салбарыг урамшуулах тогтоолцоогоор төсвөөс  хамгийн их дэмжлэг авсан бүс болох Хангайн бүс нь нийт Монгол Улсын ядуурлын түвшин буурахад 44 хувийн хувь нэмэр оруулсан байна.

Хотын бүс нутагт ядуурлын түвшний бууралт удаан байсан бөгөөд 2010-2012 онд 11 хувиар, харин 2012-2014 онд дөнгөж 3 хувиар буурсан Улаанбаатар хотод ялангуяа бага байна. Тэтгэвэр, бодит цалин болон хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлт нь 2012-2014 онуудад ядуурлын түвшин буурахад хамгийн ихээр хувь нэмэр оруулсан хүчин зүйлс байсан байна. Бодит цалин болон тэтгэвэр 2014 онд өсөөгүй ч 2013 онд тодорхой хэмжээгээр өссөн тул 2012 онтой харьцуулахад өндөр байна. Тэгсэн хэдий ч цалин тэтгэвэр 2014 онд зогсонги байдалд орж өсөөгүйгээс болж хотын бүс нутгийн ядуурлын түвшний бууралт удааширсан бөгөөд нийт Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшний бууралт өмнөх үеүүдтэй харьцуулахад багассан байна.

2012 онд маш олон ядуу хүмүүс ядуурлын шугамаас доогуур хэдий ч ядуурлын шугамд маш ойр байсан байна. Өөрөөр хэлбэл бага зэргийн өсөлт л эдгээр хүмүүсийг ядуурлын шугамын дээр буюу ядуурлаас гаргаж чадах байсан. Нөгөө талаар бага зэргийн өсөлт гарч ядуурлын шугамын дээр гарч ядуурлаас зугтсан хэдий ч ядуурлын шугамд ойрхон хэвээр байх тул ядуурлын хувьд эмзэг, өртөмгий хэвээр байна гэсэн үг юм. Тиймээс ядуурлын түвшин буурсаар байгаа ч маш олон тооны хүн ядуурлын шугамд ойрхон байгаа бөгөөд эдийн засгийн сөрөг цочролууд эдгээр хүмүүсийг буцаад ядууралд оруулах аюултай байна. 



Холбоо барих
Хаана Улаанбаатар
Пунцагийн Тина
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/07/01

Api
Api

Welcome