ӨГҮҮЛЭЛ

Зудын сургамж: Монголын бэлчээр ба нийгэм экологийн сэргэн шинэчлэгдэх чадамж

2012.11.06


Image

Монголын өвлийн зудны сургамжуудын цаашид авах арга хэмжээг сайжруулахад туслалцаа үзүүлэхээр тус тайланд оруулав.


Зуд гэдэг нь их хэмжээний цас унаж маш хүйтэн болох, мөн бусад нөхцөл болох тэжээл хүрэлцээгүй эсвэл олдохгүй болохыг тодорхойлсон монгол ойлголт юм. Зуд нь Монголд байнга тохиолддог мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд ихээхэн  хүндрэл учруулдаг үзэгдэл болно. Түүнчлэн зуд нь ялангуяа байгалийн болон нийгэм эдийн засгийн   бусад өөрчлөлт, хүндрэлтэй хосолсон тохиолдолд зөвхөн өрхийн төдийгүй орон нутаг, үндэсний  эдийн засгийн түвшинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.

Монголчууд сүүлийн 60 жилийн хугацааны цаг уурын өөрчлөлтийг тодорхойлж гаргасан агаад цаашид цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуд болон бусад ноцтой үйл явцын хамрах хүрээ, давтамж улам нэмэгдэж болзошгүй  гэсэн таамагтай байгаа юм.  Ийм учраас малчин өрх болон малчдын бүлэгт зудын үзүүлж буй нөлөөллийг судлан ойлгох, малчин өрх, малчдын бүлэг ба засгийн газрын зудтай тэмцэх, дасан зохицох үйл явцын давуу ба сул талыг тодорхойлох нь цаг уурын эрсдэлтэй нөхцөлд нүүдлийн МАА-г авч гарах, өөрчлөлтөд дасан зохицох үр дүнтэй бодлогыг тодорхойлох нь чухал асуудал болно.

2009-2010 оны өвлийн зуд нь Монголчуудын хувьд 1999-2002 оны хооронд тохиолдсон зуднаас хамгийн хатуу ширүүн нь байлаа. 1999-2002 оны зуд нь бэлчээр болон  МАА-н менежментийг сайжруулах, эрсдэлд бэлэн байх, малчдын бүлэгт тулгуурласан үйл ажиллагааг дэмжих хэд хэдэн хандивлагчдын хүчин чармайлтыг нэмэгдүүлж өгсөн байна. 2009-2010 оны зуданд 8.5 сая толгой мал буюу тус улсын нийт малын 20% нь хорогдож 769.000 хүн буюу нийт хүн амын 28%-д нөлөөгөө үзүүлжээ.

Улаан Загалмайн байгууллагын гаргасан мэдээллээс үзэхэд 220.000 малчин өрх зуданд нэрвэгдсэнээс 44.000 нь бүх малаа, 164.000 нь малынхаа тал хувийг алдсан байна.

Энэхүү судалгаа нь зудаас сургамж авах, зудтай нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхэд шаардлагатай малчдын бүлэгт үндэслэгдсэн бэлчээрийн менежмент гэх мэт одоогийн болон цаашдын арга хэмжээг сайжруулах, мэдээлэх зорилготой болно.



Api
Api

Welcome