Монгол Улс

false
lp-heading-top-xxlarge
lp-heading-bottom-xlarge
World Bank Group Default Image
Тайлан
Монгол Улсын хувийн хэвшлийн судалгаа
https://www.worldbank.org/mn/news/press-release/2026/09/10/targeted-reforms-could-unlock-new-private-investment-and-jobs-in-mongolia-s-cashme

Эдийн засгийн тодорхой салбаруудад чиглэсэн шинэчлэл хэрэгжүүлснээр эдийн засгийн суурийг төрөлжүүлж, хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалтыг татах, өндөр цалинтай, олон мянган ажлын шинэ байрыг бий болгох боломжтой.

Дэлгэрэнгүй

World Bank Group Default Image
Тайлан
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм (2026 оны 10-р сар)
https://www.worldbank.org/en/publication/east-asia-and-pacific-economic-update
World Bank Group Default Image
Блог
Орон сууцны нөхцөлийг сайжруулах нь Монголын хотуудад ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нээж байна
https://blogs.worldbank.org/mn/sustainablecities/housing-jobs-mongolia-cities
MNG

ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД: МОНГОЛ УЛС

Дэлгэрэнгүй
https://data360.worldbank.org/en/economy/MNG
Монгол Улс
Source
Dataset
Go to Data 360
Compare with benchmark region data
WB_WDI_SP_DYN_LE00_IN
Хүн амын дундаж наслалт
Жил
line
WB_SE4ALL_EG_ACS_ELEC
Цахилгаан эрчим хүчний хүртээмж (хүн амын хувь)
Хувиар
pie
WB_WDI_NY_GDP_MKTP_KD_ZG
ДНБ (жилийн өсөлтийн хувь)
(Жилийн хувийн өөрчлөлт)
line
ITU_DH_INT_USER_PT
Интернэт хэрэглэгчдийн хувь
(Хүн амын хувь)
line

МОНГОЛ УЛСЫН ТОЙМ

false
lp-heading-bottom-default
Тойм
тойм
тойм
horizontal
Тойм
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчилсан орон болж өөрчлөгдөн, ядуурлыг эрс бууруулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг гурав дахин өсгөж чадсанаар 2024 онд дундаас дээш орлоготой орны эгнээнд шилжээд байна. Энэ хугацаанд Дэлхийн Банк Монгол Улсын сэргээн босголт, хөгжлийг дэмжин ажиллаж, сайн, хүнд хэцүү аль ч цаг үед тууштай түнш нь байсаар ирсэн билээ.

2022 онд Монголын нийт хүн амын 27.1 хувь буюу 900,000 орчим нь үндэсний ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч байв. Дэлхийн Банкны дундаас дээш орлоготой орны ядуурлын шугам болох нэг хүнд ногдох өдрийн орлого 8.30 ам. доллар  ((2021 оны ХАЧП-аар)-оор авч үзвэл, Монголчуудын 24.4 хувь нь 2022 оны байдлаар ядуу гэсэн тооцоо бий. Монгол Улсын хүн амын нэг өдрийн хэрэглээний түвшинг 25 ам.долларын жишигт хүргэхийн тулд дундаж сайн сайхан аж байдлын түвшинг хэр зэрэг нэмэгдүүлэх шаардлагатайг хэмжих Хөгжин цэцэглэлтийн зөрүү үзүүлэлт нь 2022 онд 2.7 байв. Үүний сацуу орлогын тэгш бус байдлын хувьд олон улсын жишигтэй харьцуулахад дунд түвшинд хэвээр буюу 2022 онд Монгол Улсын Жини индекс 31.4 байжээ.

Уул уурхайд түшиглэсэн, явцуу хүрээтэй өсөлтийн загвар нь Монгол Улсын үйлдвэрлэл, экспорт, төсвийн орлого, ажлын байр, орлого, өрхийн сайн сайхан аж байдлыг түүхий эдийн мөчлөгт ихээхэн өртөмтгий болгож байна. Дэд бүтэц, логистикийн дутмагшил, ур чадварын нийцгүй байдал, зохицуулалтын тодорхойгүй орчин, улсын хөрөнгө оруулалтын менежментийн сул талууд, төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын хяналт, хариуцлагын сул тал зэрэг нь уул уурхайн бус бүтээмж өндөртэй эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлаж иржээ. Төсвийн институтийг бэхжүүлж, байгалийн баялгийн нөөцийг илүү үр ашигтайгаар удирдан, хувийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх, илүү бүтээмжтэй ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

(Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сар)

Дэлгэрэнгүй
Хураангуй
Эдийн засаг
эдийн засаг
эдийн засаг
horizontal
Эдийн засаг
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн өндөр өсөлт нь экспорт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлсэн хэдий ч эдийн засгийн бусад салбар, секторуудад төдийлөн хүчтэй нөлөөлсөнгүй. Уул уурхайн салбарын өндөр өсөлт барилга, үйлчилгээ, засгийн газрын хэрэглээг дэмжсэнээр ДНБ 2026 оны эхний хагаст 7.8 хувиар өслөө. Гэвч, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, ажлын байрны өсөлт хязгаарлагдмал хэвээр байна. Уул уурхайн бус салбарын үйл ажиллагаа 4.3 хувиар өссөн нь голчлон зудын дараах хөдөө аж ахуйн салбарын сэргэлтийн тусгал байв. Мөн инфляц өндөр байгаа нь өрхийн хэрэглээний өсөлтийг улам хязгаарлаж байна.

Уул уурхайн салбарын өсөлт, төсвийн тэлэх бодлого, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 2026 онд 5.7 хувь, дунд хугацаанд 5.5 орчим хувь байх төлөвтэй байна. Инфляцын түвшин өндөр, шатахууны нийлүүлэлт тасалдаж байгаа зэрэг нь өрхүүд болон хувийн хэвшилд дарамт учруулж байна. Хэдийгээр мөнгөний бодлогыг чангаруулсан нь дунд хугацаанд инфляцыг сааруулахад тус дөхөм болох ч шатахууны нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байвал ойрын хугацаанд үнийн өсөлтийн дарамт өндөр хэвээр байх магадлалтай.

Дэд бүтэц, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой төсвийн болон төсвөөс гадуурх зардал нэмэгдэж, татварын шинэчлэлийн дараа уул уурхайн бус салбарын орлого буурах тул төсвийн санхүүжилтийн дарамтыг нэмэгдүүлж, эрдэс баялгийн орлогоос хамаарах хамаарлыг улам даамжруулан, Монгол Улсын төсвийн төлөв байдал сулрахад хүрнэ. Үүний зэрэгцээ, мөнгөний бодлого чангарч буй ч үр нөлөө нь төсвийн төлөвөөс шалтгаалан хязгаарлагдаж эрсдэлтэй. Төсвийн зардлыг үр ашигтай, оновчтой болгохын сацуу эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хамгаалж, инфляцын дарамт буурах хүртэл мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах нь макро бодлогын илүү тэнцвэртэй хослол болохоор байна.

Эдийн засгийн хэтийн төлөвт сөрөг эрсдэлүүд давамгайлж байна. Түлш, шатахууны нийлүүлэлтийн хомсдол нь үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг сааруулж, инфляцыг өндөр түвшинд хадгалах эрсдэлтэй. Төсвийн урсгал зардал нэмэгдэж, уул уурхайн бус орлого буурч, нэг удаагийн шинж чанартай орлогоор төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийг төсвийн хүрээнээс гадуур хэрэгжүүлэхээр болсон нь төсвийн ил тод байдал, төсвийн суурь төлөвийг сулруулна. Хэрэв цаашид инфляц өндөр хэвээр, эдийн засгийн өсөлт нь хөдөлмөр эрхлэлт болон өрхийн орлогыг төдийлөн нэмэгдүүлэхгүй хэвээр байвал ядуурал хурдацтай буурах боломж багасна. Харин эерэг талаас нь харвал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлснээр дунд хугацааны өсөлтийг дэмжих боломжтой.

(Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сар)

Дэлгэрэнгүй
Хураангуй
Хөгжил
хөгжил
хөгжил
horizontal
Хөгжил
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

2026 онд Монгол Улс болон Дэлхийн Банк Групп Монгол Улс Дэлхийн Банкинд гишүүнээр элссэний 35 жилийн ой тохиож байна. Энэхүү түншлэл нь 1991 оны 2-р сард гэрээнд гарын үсэг зурснаас хойш үндсэндээ эдийн засгийн бүхий л гол салбарыг хамарсан өргөн хүрээтэй хөгжлийн хөтөлбөр болж өргөжин тэлсэн бөгөөд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ)-наас олгосон нийт санхүүжилт 1.74 орчим тэрбум ам.долларт хүрсэн. Зээл, буцалтгүй тусламжийн одоогийн багцын нийт дүн 2,040.45 сая ам.доллар бөгөөд үүнд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ)-ны 439.45 сая ам.долларын, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын 849 сая ам.долларын, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (ОТХОБА)-ын 752 сая ам.долларын санхүүжилт тус тус багтаж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн Банк Группийн олгосон санхүүжилт тогтвортой эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, тогтвортой санхүүжилт зэрэг Монгол Улсын урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой салбаруудад голчлон төвлөрсөний зэрэгцээ засаглал, хүмүүн капитал болон институцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд мөн багтжээ. Эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн ахиц дэвшил болон цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг болж ирсэн юм.

Банк нь зээл, тусламжаар дамжуулан хөгжлийн төслүүдийг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад зөвлөх үйлчилгээ, судалгаа, шинжилгээ (ЗҮСШ) хийх чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад үзүүлсэн ЗҮСШ-ний чиглэлээрх дэмжлэгийн багцад нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, төсөв санхүү, дижитал хувьсал өөрчлөлт, гамшгийн эрсдэлийн удирдлага, эрчим хүч, байгаль орчны тогтвортой байдал, тогтвортой тээвэр, хувийн хэвшлийн хөгжил зэрэг өргөн хүрээний салбарууд багтаж байна. Энэхүү хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зээл, тусламжийн багц нь дэд бүтэц, холболт, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвартай холбоотой Монгол Улсын хөгжилд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

(Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сар)

Дэлгэрэнгүй
Хураангуй
Түншлэлийн хүрээ
түншлэлийн хүрээ
түншлэлийн хүрээ
horizontal
Түншлэлийн хүрээ
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

Дэлхийн Банк Группийн Монгол Улстай хамтран ажиллах Түншлэлийн хүрээ (ТХ) нь анхлан 2021-2025 оны санхүүгийн жилийг хамарч байсан бөгөөд уг стратеги нь ач холбогдолтой, үр дүнтэй хэвээр байгааг Монгол Улсын Засгийн газартай хийсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэх уулзалтын үеэр тогтоосон тул хэрэгжих хугацааг 2027 оны 6-р сар хүртэл сунгаад байна. Түншлэлийн хүрээний хэрэгжих хугацааг сунгаснаар хэрэгжилт нь саатсан төсөл, хөтөлбөр үр дүнд хүрэхэд тус дөхөм үзүүлэх ба дараагийн стратегийг 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулах юм.

Түншлэлийн хүрээ нь эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх, өрсөлдөх чадвар болон уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах гэсэн гурван гол чиглэлээр Монгол Улсын цочролыг сөрөн тэсвэрлэх чадвартай сэргэлт болон хүртээмжтэй, оролцоог хангасан, тогтвортой өсөлтийг дэмждэг. Монгол Улсын Засгийн газартай хийсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэх уулзалтын үеэр хотуудад нэмэгдэж буй байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийг тусгал болгохын тулд түншлэлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадвар, хотын амьдралын таатай орчны асуудалд онцгойлон анхаарсан болно.

Түншлэлийн хүрээний сунгалтын хугацаанд Дэлхийн Банк Групп нь Дэлхийн Банк, ОУСК болон ОТХОБА даяар нэгдсэн арга барилаар дамжуулан ажлын байр бий болгох, хувийн хэвшлийн хөгжил, дижитал хувьсал өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэх ажлаа үргэлжлүүлэх болно. Хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээрх зорилтот дэмжлэгийг хэвээр хадгалахын зэрэгцээ тогтвортой эрчим хүч, хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн бизнес, хот байгуулалт, санхүүгийн салбарын хөгжил, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээрх оролцоог мөн гүнзгийрүүлнэ.

Монгол Улстай хамтран ажиллах түншлэлийн хүрээ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа-2050, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Дэлхийн Банк Группийн амьдрахад таатай дэлхий ​​дээр ядуурлыг устгах, хамтын хөгжил цэцэглэлтийг цогцлоох эрхэм зорилготой нийцэж буй юм.

(Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сар)

Дэлгэрэнгүй
Хураангуй
Хувийн хэвшил
Хувийн хэвшил
Хувийн хэвшил
Хувийн хэвшил
horizontal
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

Монгол Улсын хувийн хэвшил илүү олон, илүү сайн ажлын байр бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, эдийн засгийн цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ) Монгол Улс дахь аж ахуйн үйл ажиллагааны дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлт, инновацын чухал эх үүсвэр болдог. Гэвч олон аж ахуйн нэгж болон иргэд өсч хөгжих, хөрөнгө оруулалт хийх, ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан илүү олон, илүү сайн ажлын байр бий болгоход шаардлагатай санхүүжилт, мэргэжлийн мэдлэг туршлага эзэмжих, зах зээлийн боломжоор хангагдахад сорилт, бэрхшээлтэй тулгарсаар байна.

ОУСК хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ болон хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар хувийн хэвшилд түшиглэсэн хөгжлийг дэмждэг. ОУСК-ийн одоогийн дэмжлэг, тусламжид дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх, тогтвортой санхүү болон хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх, бизнес эрхлэлт, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих, дэд бүтэц болон бусад тэргүүлэх салбаруудад хувийн хөрөнгө оруулалтыг татахад туслах зэрэг багтаж байна. ОУСК нь мөн тогтвортой өсөлт, хот байгуулалтыг дэмжих боломжтой санхүүжилтийн шинэлэг үзэл хандлагыг боловсруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна.

Дэлхийн Банк Групп нь Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн түншүүдтэй хамтран ажилласнаар ажлын байр бий болгох, бүтээмж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, урт хугацааны эдийн засгийн цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх шинэ боломжуудыг нээхийг зорьж байна.

(Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сар)

Дэлгэрэнгүй
Хураангуй
ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсад үзүүлж буй Дэлхийн Банкны дэмжлэг хэрхэн ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулж, хүртээмжтэй өсөлтийг бий болгож байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл

Блог

Мэдээ

Нийтлэл

Тайлан судалгаа

true

ТӨСЛҮҮД & ҮР ДҮН

Дэлхийн Банкны дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй төслүүд

СУДАЛГАА & ТАЙЛАН

true
lp-heading-bottom-xxlarge
Дэлгэрэнгүй
https://openknowledge.worldbank.org/search?query=mongolia
single-card-view
УУР АМЬСГАЛ БА ХӨГЖИЛ ТАЙЛАН
Дэлхийн Банк Группийн тайланд уур амьсгалын өөрчлөлтийн эгзэгтэй сорилтууд болон Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх арга замыг онцоллоо
Дэлхийн Банк Группийн тайланд уур амьсгалын өөрчлөлтийн эгзэгтэй сорилтууд болон Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх арга замыг онцоллоо
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахин нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихтэй холбоотой өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгараад байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвараа бэхжүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайн зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болох нүүрснээс хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг тодотгож байна
https://www.worldbank.org/mn/news/press-release/2024/10/09/world-bank-group-report-spotlights-critical-climate-challenges-and-pathways-to-strengthen-mongolia-s-economic-resilience
Дэлгэрэнгүй
https://www.worldbank.org/mn/news/press-release/2024/10/09/world-bank-group-report-spotlights-critical-climate-challenges-and-pathways-to-strengthen-mongolia-s-economic-resilience
  • world-bank:content-type/report
Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны зохицох чадавх, малчдын уур амьсгалын цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх нь
https://www.worldbank.org/mn/news/press-release/2025/05/27/world-bank-report-highlights-importance-of-social-protection-response-in-strengthening-mongolian-households-resilience-t
Тайланд эмзэг бүлгийн хүн амын эдийн засаг, уур амьсгалын өргөн хүрээтэй цочролыг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхийн тулд Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцооны зохицох чадавхыг нэмэгдүүлэх арга замуудыг санал болгожээ.
mini-card, small-h-img
  • world-bank:content-type/report
Монголын Эдийн Засгийн Тойм
https://www.worldbank.org/mn/news/press-release/2025/05/23/world-bank-mining-and-agricultural-recovery-drive-mongolia-s-economic-growth
Тайланд дурдсанаар зэсийн баяжмалын олборлолт эрчимжиж, хөдөө аж ахуйн салбар алгуур сэргэх нөлөөгөөр эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна.
mini-card, small-h-img
  • world-bank:content-type/report
Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын шинжилгээ
https://www.worldbank.org/mn/news/press-release/2024/01/22/mongolia-can-spur-economic-diversification-by-removing-trade-constraints
Монгол Улс гадаад худалдаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх замаар нэмүү өртөг багатай уул уурхайн экспортоос хэт их хамааралтай байдлыг халж, олон улсын өртгийн сүлжээнд илүү үр дүнтэйгээр нэгдэн эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой.
mini-card, small-h-img

Удирдлагын баг

Татьяна Росито
https://www.worldbank.org/mn/about/people/t/tatiana-rosito
Хятад, Монгол, Солонгос улс хариуцсан захирал
mini-card
Викториа Ригби Делмон
https://www.worldbank.org/mn/about/people/v/victoria-rigby-delmon
Монгол дахь суурин төлөөлөгч
mini-card

Хаяг

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Сөүлийн гудамж - 4

M-Си-Эс Плаза, 5-р давхар

Улаанбаатар - 210644

+(976) 70078200

Дэлхийн Банк Группийн түүхүүд

Default alt
Хээр талаас үйлдвэр хүртэл: Монголын ноолуурын үйлдвэрлэл ногоон болж байна
https://www.ifc.org/mn/stories/2024/field-to-factory-mongolia-s-cashmere-production-goes-green
  • world-bank:content-type/immersive story
  • world-bank:story-type/immersive-stories
Alt text
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах нь
https://www.ifc.org/mn/stories/2025/investing-in-mongolias-women-entrepreneurs
  • world-bank:content-type/video
  • world-bank:story-type/immersive-stories
Alt text
Монголын дуу хоолой: Ногоон зээлийн үр нөлөөний талаар
https://www.ifc.org/en/podcasts/audio-stories/2024/goat-herders-and-cashmere-entrepreneurs-on-green-loan-s-impact
  • world-bank:content-type/audio
world-bank:story-type/expert-answers