col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

СИНГАПУР, 2025 оны 9-р сарын 15 — Дэлхийн Банк Групп 2025 оны 9-дүгээр сарын 15-наас эхлэн Карлос Фелипе Харамиллог Зүүн Ази, Номхон далайн (ЗАНД) бүс хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томиллоо.

Харамилло нь олон бүс нутаг болон салбаруудыг удирдан, манлайлсан хорь гаруй жилийн туршлагатай бөгөөд дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй бүс нутгуудын нэгт Дэлхийн Банкны ажлын байр төвтэй хөгжлийн хөтөлбөрийг удирдан чиглүүлж ажиллах юм.

ЗАНД бүс нутгийн дэд ерөнхийлөгчийн хувиар Харамилло 23 улстай түншлэлийн харилцааг удирдаж, 32 тэрбум гаруй ам.долларын идэвхтэй багцыг удирдана. Тэрээр ЗАНД бүсийн шинэ төв болох Сингапурт байрлан, Дэлхийн Банкны түншүүдтэй илүү ойр байж, хамтран ажиллах юм.

“Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь өсөлт, технологи, инновацын дэлхийн хөдөлгүүр хэвээр байж, бусад улс орнуудад хөгжлийн чухал сургамж, мэдлэг өгч байна” хэмээн Дэлхийн Банкны ЗАНД бүсийн дэд ерөнхийлөгч Карлос Фелипе Харамилло хэллээ. Тэрээр мөн “Түншүүдтэйгээ эрчим хүч, хүний хөгжил, дижиталчлал зэрэг олон салбаруудад хамтран ажиллаж, илүү хүчтэй нөлөө бий болгохын төлөө ажиллахын зэрэгцээ илүү олон ажлын байр бий болгох, бүх нийтийн хөгжил цэцэглэлтийг цогцлооход анхаарах болно” гэв.

Харамилло 2020 оноос Латин Америк, Карибын бүсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 31 улстай Дэлхийн Банкны хамтын ажиллагааг удирдан, 41.5 тэрбум гаруй ам.долларын идэвхтэй багцыг хариуцаж байв. Үүнээс өмнө тэрээр Эритрей, Кени, Руанда, Сомали, Уганда улсуудыг хариуцсан захирлаар ажиллахдаа 12 тэрбум гаруй ам.долларын 80 гаруй төслийг удирдан, макро эдийн засаг, худалдаа ба хөрөнгө оруулалтын газрыг хариуцаж байсан юм.

Дэлхийн Банканд ажиллаж эхлэхээс өмнө Харамилло Колумбын засгийн газарт удирдах албан тушаалууд хашиж байсан. Тэрээр Стэнфордын их сургуульд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан.

Contacts

Б.Жавхлан

jbolderdene@worldbankgroup.org
+976 99017249

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

ХОЛБОГДОХ

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn