Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Гамшгийн эрсдлийг бууруулах сургалт

2015.2.06


Улаанбаатар, 2015 оны 2 дугаар сарын 6 – Улсын Онцгой байдлын газар \УОБГ\ болон Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах Азийн Төвтэй \ГБХАТ\ хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулах” сургалтыг 2015 оны 2 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Дэлхийн банк зохион яввуулав. Сургалтад УОБГ болон Улсын аюулгүй байдлын зөвлөл, засгийн газрын агентлагууд болон хот, аймгийн захиргааны 30 гаруй хүмүүс  гамшгийн эрсдлийг бууруулах чухал хэрэгсэл болох гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах талаар сургалтад хамрагдсан.

Энэхүү сургалт нь Монгол улсын Засгийн газрын байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны өргөн хүрээтэй хөтөлбөрийн нэг хэсэг нь юм. Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөлд хамрагдаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо болон мэрэгжлийн чадавхийг дээшлүүлэхэд хөтөлбөр анхаарч байгаа юм.

Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төслийн зорилго нь  байгалийн гамшгаас үүдэлтэй эрсдлийг хохирол багатай даван туулах үүднээс  бүх агентлаг, засгийн газрын түвшинд зохицуулалтын тогтолцоо болон чадавхийг бэхжүүлэхийн тулд эрсдлийг бууруулахын ач холбогдолын ойлголтыг гүнзгийрүүлэхэд оршиж байгаа болно. Үүнд эрсдлийг тодорхойлох, эрсдлийг бууруулах, онцгой үеийн бэлтгэлийг хангах болон санхүүгийн чадварыг бэхжүүлэх асуудал хамрагдаж байгаа юм.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоны хэлсэнээр “Монгол улс үер ус, зуд, хатуу ширүүн өвлийн нөхцөл зэрэг байгалийн аюултай байнга тулгарч байдагаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд улам бүр эмзэг болж байна”. “Дэлхийн банкны энэхүү төслийн хүрээнд гамшгийг гэтлэн давах чадавхийг бэхжүүлэх Монгол улсын хүчин чармайлтыг дэмжиж, нөөцийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсронгуй болгож, бодит шаардлагад нийцүүлэх үүднээс доголдож байгаа асуудлуудыг тодорхойлох юм”.



Холбоо барих
Хаана Улаабаатарт холбоо барих
Тина Пунцаг
Утас: 976 - 7007 8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/02/06

Api
Api