Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсын Засгийн Газар тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулах шийдвэрийг Дэлхийн Банк дэмжиж байна

2014.12.10


УЛААНБААТАР, 2014 оны 12-р сарын 10 – Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Троценбург тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөв. Төлөөллийн бүрэлдэхүүнд Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан бүс нутгийн захирал Берт Хофман болон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар багтсан байна.

Төлөөлөгчид өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, хөтөлбөрийн талаар шинэ засгийн газрын анхан шатны үзэл бодол, Дэлхийн Банк Монгол улсыг хэрхэн дэмжих боломжтой зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцээрийн явцад Монголын тал эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээ болон тулгарч буй макро-эдийн засгийн үндсэн асуудлуудад анхаарал хандуулах шийдвэрийн талаар нээлттэй байсан нь  өндөр сэтгэгдэл төрүүлсэн.

Төлөөлөгчид Ерөнхий Сайд Ч. Сайханбилэг, Улсын Их Хурлын Дарга З. Энхболд, Сангийн Сайд Ж. Эрдэнэбат, Монгол Банкны удирдлага болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзлаа.

Дэлхийн Банкны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар Ерөнхий Сайд өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх ерөнхий бодлого төлөвлөлтийг танилцуулсан байна. Уулзалтын явцад Дэлхийн Банк Групп Монгол улсыг дэмжих хөтөлбөр дээр Засгийн Газартай хамтран ажиллахаар тохирлоо.

Ерөнхий Сайд Ч. Сайханбилэг "Энэ засгийн газар бол шийдлийн засгийн газар. Бид макро-эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын чадавхыг бий болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон өсөлтийг шинэчлэх зорилгоор одоо тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах болно. Дэлхийн Банк Групп болон олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгийг бид таатайгаар хүлээн авна. Та бүхний мэргэжлийн ур чадвар болон санхүүгийн дэмжлэг Монгол улсад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно." гэсэн байна.

"Ерөнхий Сайд Сайханбилэг тэргүүтэй шинэ засгийн газар улс төрийн тэргүүлэгчдээс бүрдсэн эвслийн дэмжлэгтэйгээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудад өндөр ач холбогдол өгч, макро-эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих талаар тодорхой арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр Монгол Улсад тогтвортой өсөлт, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх болно." гэж ноён ван Троценбург хэллээ.

 



Холбоо барих
Хаана баатар хот
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/12/10

Api
Api