ӨГҮҮЛЭЛ

Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээлэл: илтгэлийн үндсэн санаа

2014.10.06

Image

English

  • Хятад улсаас бусад Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил үл ялиг удаан байх боловч, өндөр орлого бүхий эдийн засагтай улс орнуудын энэ бүсээс хийх экспортын хэрэгцээ өссөний улмаас ирэх жил өсөх болно.
  • Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нь дэлхийн хамгийн хурдан өсч буй бүс нутаг хэвээр байна.
  • Ерөнхийдөө 2013 онд 7.2 хувийн өсөлттэй байсан Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт бага зэрэг буурч энэ жил болон 2015 онд 6.9 хувиар өснө.
  • Санхүүгийн хүндрэл, бүтцийн бэрхшээлтэй байдалд чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн явцад энэ жил 7.4 хувийн өсөлттэй байгаа Хятадын эдийн засаг 2015 онд 7.2 хувь болж үл мэдэг буух ажээ.
  • Хятад улсыг оруулалгүйгээр, бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын 4.8 хувийн өсөлттэй эдийн засаг экспортын өсөлт, дотоодын эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд Зүүн өмнөд Азийн эдийн засаг ерөнхийдөө 2015 онд 5.3 хувиар өснө.
  • Эдийн засгийн сэргэлтээс улс орнууд хэр зэрэг үр ашиг хүртэх нь тухайн улсуудын хөрөнгө оруулалт, экспортын орчноос шалтгаална.
  • Хятад, Малайз, Вьетнам, Камбож улсууд нь өөрсдийн экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр сайн ажиллаж байна. Тухайлбал Малайзын эдийн засаг эхний хагас жилийн эрчтэй экспортынхоо нөлөөгөөр 4 дүгээр сард байсан 4.9 хувиас нэмэгдэж 5.7 хувьд хүрнэ.
  • Өргөн хэрэглээний барааны экспортод тулгуурладаг Индонезийн эдийн засаг 2013 онд хүрсэн 5.8 хувиас буурч энэ жил 5.2 хувь болно. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн уналт, төсвийн зардлын хангалттай бус таналт, удаан явцтай зээлийн тэлэлт зэргээс шалтгаалсан.
  • Бүс нутгийн эдийн засагт хувийн хэвшлийн зардлын эрүүл байдал, Индонезиийн сонгуультай холбоотой гарсан олон төрлийн хүчин зүйлс, Малайзийн хүчирхэг хөдөлмөрийн зах зээл, Филиппинд гаднаас ирүүлдэг мөнгөн шилжүүлэг зэрэг нь дэмжлэг болж байна.
  • Нэлээд ач холбогдолтой тодорхойгүй байдлууд оршсоор байна.
  • Хэрэв дэлхий эдийн засгийн сэргэлт саарч, санхүүгийн нөхцөл байдал огцом чангарах, олон улс болон бүс нутгийн геополитикийн хурцадмал байдал бий болвол бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал сорилттой тулгарна.
  • Бүс нутгийн эдийн засаг Хятад улсын эдийн засгийн огцом бууралтэд эмзэг хэвээр байгаа бөгөөд, тухайлбал Монголын метал экспортлогч, Индонезийн нүүрс экспортлогч зэрэг өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд хүндээр тусах ярвигтай байдалд байсаар байна.
  • Өнгөрсөн санхүү, төсвийн бодлогоос шалтгаалсан эмзэг байдлын эрсдлийг бууруулах арга хэмжээг экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн шинэчлэлтэй хослуулах нь бүс нутгийн улс орнуудын хамгийн шилдэг зам байх болно.
  • Монгол болон Лоасын улсууд төсвийн алдагдлаа бууруулах, мөнгөний бодлогоо чангатгах шаардлагатай.
  • Индонези, Малайз, Филиппин, Тайланд улсууд төсвийн хувиарлалтыг эргэн авч үзэхдээ орлого олох үйл явцын дэмжих, шаардлагагүй татаасыг бууруулах зэрэг нь бүтээмжийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын орон зайг бий болгох, ядуурлыг бууруулахад чиглэсэн зардлыг  бууруулахад тустай.
  • Өсөлтийг даган гарах эрсдэл болон өсөлтийн зорилт хоорондын тэнцвэрийг хадгалахыг эрэлхийлж байгаа Хятад улсын хувьд, төрийн өмчийн компани, үйлчилгээний салбар дахь бүтцийн шинэчлэл нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын өр болон сүүдрийн банкны үйл ажиллагааг хязгаарлахад туслана гэдэгт бид итгэж байна.
  • Урт хугацаанд хэрэгжүүлэх бүтцийн шинэчлэл нь улс орнуудыг дэлхийн эдийн засгийн сэргэлтээс олох үр ашгийг нэмэгдүүлэхэд туслана.
  • Үндсэн шинэчлэлд дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ложистик, үйлчилгээг либералчлал, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд багтана.



Api
Api