ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

БЕРТ ХОФМАН (BERT HOFMAN) – ХЯТАД, МОНГОЛ, СОЛОНГОС УЛС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

2014.9.01


Бээжин, 2014 оны 9 дүгээр сарын 1 - Ноён Берт Хофман (дани үндэстэн) Дэлхийн Банкны Бээжинд суух Хятад, Монгол, Солонгос улс болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар томилогдлоо.



Ажлын туршлага. Ноён Хофман өмнө нь Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч, Сингапур дахь салбарын захирлаар ажиллаж байв. Бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагчийн хувьд Зүүн Ази, Номхон далайн бүсийн хэмжээний үндсэн чиглэл, бодлогын асуудлыг шинжлэн судлах багийн ахлагч, Сингапур дахь салбарын захирлын хувьд өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн түншлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан байна.

Тэрээр 2011 онд Сингапур дахь төлөөлөгчийн газарт шилжиж ирэхээс өмнө Филиппин дэх салбарт Филиппиний Засгийн газарт төслүүдийн нэмэгдэж байгаа хөрөнгийн багц, зөвлөх үйлчилгээ хариуцсан суурин төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Ноён Хофман Дэлхийн Банкинд нийтдээ 22 жил ажилласнаас 16 жилийг нь Зүүн Азийн бүс нутгийн асуудал тэр дундаа Хятад, Индонезийн асуудал хариуцсан тэргүүлэх эдийн засагч, Монгол, Намиби улс хариуцсан эдийн засагчаар ажилласан байна. Мөн түүнчлэн Дэлхийн Банкинд ажилласан эхний үедээ Бразил, Өмнөд Африк, Монгол, Замби, Намиби зэрэг улс орнуудад ажиллаж байв.

Дэлхийн Банкинд ажилд орохоосоо өмнө Германы Олон улсын эдийн засгийн Киел хүрээлэн (Kiel Institute), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Нидерландын NMB банкинд (одоогийн ING групп) ажиллаж байжээ.

Ноён Хофман Ротердамын Ерасмус Их сургуульд (Erasmus University Rotterdam) эдийн засгийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Киелийн Кристиан Альбрехтийн Их сургуульд (Christian Albrechts University, Kiel) суралцсан байна.

 


Холбоо барих
Хаана Beijing
Li Li
Утас: 86-10-58617850
lli2@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2014/09/01

Api
Api

Welcome