col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

Өсөлтийг хадгалах, хиймэл оюуны боломжийг ажлын байр болгон хувиргахын тулд дэд бүтэц, ур чадвар, бодлогын чиглэлээр зоримог шинэчлэл хийх шаардлагатай.

ВАШИНГТОН ХОТ, 2026 оны 10-р сарын 6 – Зүүн Ази, Номхон далайн (ЗАНД) бүс нутгийн эдийн засаг 2026 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байгаа нь тус бүс нутгийн эдийн засаг дэлхий нийтийг хамарсан сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадвартайг харуулж байна. Хиймэл оюун (ХО)-ы хэрэглээ нэмэгдэж байгаа нь шинэ боломж бий болгож буй ч, бүс нутгийн улс орнуудын эдийн засаг болон салбаруудын өсөлт жигд бус хэвээр байгаа талаар тус бүс нутгийн хоёр жил тутмын эдийн засгийн тоймд дурджээ. Уг тайланд бүс нутгийн ойрын хугацааны эдийн засгийн төлөв байдал болон ажиллах хүч, эдийн засгийн ирээдүйг тодорхойлоход гүйцэтгэх ХО-ны хувьсан өөрчлөгдөж буй үүргийн талаар авч үзжээ.

Хиймэл оюун (ХО)-тай холбоотой үйл ажиллагааны дэлхий даяарх огцом өсөлтийн тулгуур болсон өндөр технологийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын ачаар тус бүс нутгийн хэд хэдэн улс орнууд 2026 онд өмнө таамагласнаас илүү хурдацтай өсч байна. 2026 оны өсөлтийн таамаглалыг шинэчлэн тооцоолсноор Вьетнамын өсөлт 1.1 нэгж хувиар нэмэгдэж 7.4%-д, Малайзынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж 5.1%-д, Тайландынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж 2.0%-д хүрэхээр байна. Харин эрчим хүчний өндөр үнэд онцгой эмзэг, гадаад цочролыг сөрөн  тэсвэрлэх нөөц боломж хязгаарлагдмал Номхон далайн арлын орнуудын эдийн засаг 2.2 хувиар өсөхөөр байгаа нь таамаглаж байснаас 0.5 нэгж хувиар доогуур үзүүлэлт юм. Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Хятад улсын хувьд хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь бүтцийн өөрчлөлт үргэлжилж буй зэргээс шалтгаалан дотоодын эрэлт хязгаарлагдмал хэвээр байгаа тул өсөлт 4.4 хувь байхаар байна.

"Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн өртгийн сүлжээнд гүн гүнзгий нэгдсэн, эдийн засгийн динамик зэрэг нь тус бүс нутгийг дэлхий дахины ХО-тай холбоотой үйл ажиллагааны огцом өсөлтөөс ашиг тус хүртэх боломжийг олгож байна" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Карлос Фелипе Харамилло хэлэв. "Одоогийн шийдвэрлэвэл зохих сорилт, бэрхшээл бол бүс нутгийн ХО-тай холбоотой бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадварыг бүтээмжийг нэмэгдүүлж, олон сая хүнд илүү олон, илүү сайн ажлын байр бий болгох ХО-ыг өргөн хүрээнд нэвтрүүлэх явдал юм. Хэрэв улс орнууд одоо зоригтой арга хэмжээ авбал ХО нь боломж, орлогын өсөлт, бүгдийн ​​​​хувьд илүү цэцэглэн хөгжсөн ирээдүйг бүтээх хүчирхэг хөдөлгүүр болж чадна.”

Тус бүс нутаг дахь ХО-ны талаар хийсэн дүн шинжилгээгээр хэд хэдэн улс орнууд ХО-ны хөрөнгө оруулалтын дэлхий даяарх огцом өсөлтийг тэтгэж буй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлснээр ашиг тусыг нь хүртэж буй хэдий ч технологийг эдийн засагт өргөнөөр нэвтрүүлэх хүрээ жигд бус хэвээр байгаа талаар тайланд дурджээ. ХО-ны хэрэглээ хувь хүмүүс болон компаниудын дунд нэмэгдэж байгаа ч бизнес эрхлэгчид өндөр өртөг, хязгаарлагдмал туршлага, аюулгүй байдал, нууцлалын асуудалтай тулгарч буйгаас үүдэн хөгжингүй улс орнуудаас энэ тал дээр хоцронгуй байна. Ихэнх улс орнуудын хувьд ойрын хугацаанд хамгийн том ашиг тусыг  "Жижиг ХО"-аас, одоо байгаа технологи, ялангуяа ХО-ны илүү хүртээмжтэй арга хэрэгслийг нэвтрүүлж, ашигласнаар хүртэх болно.

"Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт ХО-ны амлалтыг илүү олон, илүү чанартай ажлын байр болгон хувиргахад хувийн хэвшил гол үүрэг гүйцэтгэх боломжтой" гэж Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Сарвеш Сури хэллээ. "Улс орнууд дижитал болон эрчим хүчний дэд бүтцэд хувийн хөрөнгийг дайчлах, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчний ур чадварт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн бүхий л салбарт хиймэл оюуны нэвтрэлтийг хурдасгахын зэрэгцээ жижиг аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, динамик байдал, аливаа сорилтыг даван туулах чадварыг бэхжүүлэх боломжтой.”

ХО нь автоматжуулах боломжтой ажлын байранд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байгаа ч ур чадварын эрэлтийг аль хэдийнээ өөрчилж эхлээд байна. Компаниуд задлан шинжлэх чадвар, нийгмийн ур чадвараас гадна ХО-ны мэдлэг, туршлагыг улам бүр эрэлхийлэх болсон. ХО нь нарийн төвөгтэй сэтгэлгээ, дүгнэлт шаарддаг ажлын байрыг дэмжихэд хамгийн үр дүнтэй боловч өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн ажлын байр нийт ажлын байрны 39 хувийг эзэлдэг бол тус бүс нутаг дахь ажлын байрны ердөө 13% нь энэ ангилалд багтаж байна.

Энэхүү тайланд эдийн засгийн өсөлтийг хадгалах, илүү бүтээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд дараах гурван чиглэлээр зоримог алхам хийхийг санал болголоо. Үүнд:

  • Бизнесийн таатай орчин, эрчим хүч болон дижитал дэд бүтэц, санхүүжилт, мөн ажиллах хүчинд ХО-ны ашиг тусыг хүртэх боломж олгохуйц ур чадварыг бий болгох замаар ХО-ыг нэвтрүүлэх боломж бүрдүүлэх
  • Илүү сайн ажлын байр бий болгохын тулд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бизнес зэрэг олон тооны ажилтныг бүх түвшний ур чадвар шаардагдах ажлын байраар хангах боломжтой салбаруудад тухайн улс орны хэл дээр ашиглаж болох хямд төсөр, хүртээмжтэй арга хэрэгслүүдийг ашиглах замаар ХО-ыг тухайн улс орны нөхцөлд тохируулж хэрэглэх
  • Төрийн үйлчилгээ, дижитал суурь бүтэц, зохицуулалт болон бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд засгийн газруудын ХО-ыг хэрэглэгч болон зохицуулагч байгууллагуудын хувиар гүйцэтгэх гол үүргийг ашиглах
Холбоо барих

Дэлхийн Банкны хэвлэлийн алба

press@worldbank.org
(202) 473-7660
Вашингтон хот
about-world-bank-i18n-key
about-world-bank
about-world-bank-description-i18n-key
about-world-bank-description
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

Холбоотой мэдээлэл

ombc-i18n-key
ombc
ombc-description-i18n-key
ombc-description
signup-i18n-key
signup
register-i18n-key
register