col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

БЭЭЖИН ХОТ, 2026 оны 7-р сарын 6—Дэлхийн Банк Бразилийн иргэн Татьяна Роситог Хятад, Монгол, Солонгос улс хариуцсан захирлаар 2026 оны 7-р сарын 1-нд томиллоо. Тэрээр Бээжин хотод суурин ажиллана.

Хатагтай Росито нь олон улсын эдийн засгийн харилцаа, дипломат алба, хөгжлийн санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд засгийн газар, олон улсын болон хоёр талт хамтын ажиллагааны байгууллага, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорацуудад нэр хүндтэй алба хашсан.

Дэлхийн Банк Групп (ДБГ)-т ажиллахаас өмнө тэрээр Бразилийн олон улсын хөгжил ба санхүүгийн хамтын ажиллагаа, түүний дотор олон талт хөгжлийн банк, уур амьсгалын сангийн асуудал хариуцсан Сангийн дэд сайдын алба хашиж байсан ба Бразил Улс 2024 онд "Их 20”-ийн, 2025 онд БРИКС-ийн хэлэлцээрийг удирдах үед санхүүгийн асуудал хариуцсан орлогчоор, COP30-ын Сангийн сайд нарын бүлгийн ахлагчаар тус тус ажиллажээ.

Хатагтай Росито нь мөн Бээжин болон Сингапур дахь Бразилийн элчин сайдын яаманд ажилласныг оролцууулан, Ази болон Хятадад 12 гаруй жил амьдарч, ажиллаж, суралцаж, аялж бүс нутгийн туршлага хуримтлуулсан. Тэрээр Бразилийн Олон улсын харилцааны төвд Ази/Хятадын хөтөлбөрийг хамтран бий болгосон бөгөөд Бразил-Хятадын Бизнесийн зөвлөлийн (CEBC) Зөвлөлдөх хорооны гишүүнээр ажиллаж байв. Хатагтай Татьяна Росито нь Рио-де-Жанейрогийн Холбооны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Харвардын Кеннедигийн сургуульд суралцаж олон улсын хөгжлийн магистрын зэрэг, Европын бизнесийн удирдлагын институт болон Цинхуа их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Дэлхийн Банк Группт ажиллахаар болж, энэ бүс нутагт эргэн ирсэндээ би туйлын баяртай байна” хэмээн хатагтай Росито хэлэв. Тэрээр мөн “Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос дахь түншлэл нь ажлын байрны хөтөлбөрийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах, даян дэлхийн мэдлэг хуваалцах үйл явцыг дэмжих, дэлхий дахинд тулгараад буй сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Хөгжлийн хамтын тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн улс, орнуудын засгийн газар, хөгжлийн түншүүд болон оролцогч талуудтай нягт хамтран ажиллах болно" хэмээн онцлов.

ДБГ нь өнгөрсөн дөчин жилийн хугацаанд санхүүжилт, мэдлэг, чадавхийг бэхжүүлэх замаар Хятадын хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн. Хятад улс энэ хугацаанд хөгжлийн мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд ДБГ-тэй харилцах харилцааны шинэ үе шатанд хүрээд байгаа нь үүний тусгал юм. Санхүүжилт Хятадын хөгжлийн чиг хандлагатай уялдан өөрчлөгдөн буй тул тус улстай түншлэх түншлэл нь Хятад-ДБГ-ийн Дэлхийн экологийн систем ба шилжилтийн төв (CWGC) байгуулах зэрэг санаачилгаар дамжуулан мэдлэг, инноваци болон даян дэлхийд тулгараад буй нийтлэг сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд улам бүр төвлөрч байна.

Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Дэлхийн Банкны Монгол Улстай хөгжүүлсэн хамтын ажиллагаа нь хөгжлийн санхүүжилт, судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан тус улсын хөгжлийн зорилтууд болон стратегийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэж ирсэн. Монгол Улсад эдүгээ хэрэгжүүлж буй Түншлэлийн хүрээ нь ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх, урт хугацааны илүү тогтвортой, хүртээмжтэй, цочролд тэсвэртэй өсөлтийг бий болгоход чиглэхийн зэрэгцээ тус улсад богино хугацааны сорилт, бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилготой.

ДБГ-ийн Бүгд Найрамдах Солонгос Улстай түншлэх түншлэл нь тус улс тусламж хүлээн авагч орноос өндөр орлоготой орны түвшинд хүрч хөгжсөн гайхалтай өөрчлөлтийн тусгал юм. Өнөөдөр ДБГ-ийн БНСУ дахь оффис нь дэлхийн тогтвортой хөгжлийн инноваци, технологийн төвийн үүрэг гүйцэтгэж, Солонгосын хөгжлийг дэлхийн нөөц боломж болгон хувиргаж байна. Түншлэл нь итгэлцлийн сан болон зорилтот хөтөлбөрүүдээр дамжуулан Солонгосын туршлага, инноваци, нөөц, боломжийг үйлчлүүлэгч орнуудад чиглүүлж, дэлхий даяар тогтвортой хөгжил цэцэглэлтийг бий болгоход тусалж байна.

Холбоо барих

Тианшү Чен

tchen@worldbank.org
(86-10) 5861-7851
Бээжинд

Б.Жавхлан

jbolderdene@worldbankgroup.org
+976 70078207
Улаанбаатарт

Дэлхийн Банкны хэвлэл мэдээллийн алба

press@worldbank.org
+1 (202) 473 7660
Вашингтон хотод

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

ХОЛБОГДОХ

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn