ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн Дэд Ерөнхийлөгч “нарны гэр” авсан малчдынхаар зочлов

2012.9.20




Улаанбаатар. 2012 оны 9 дүгээр сарын 20. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч Памела Кокс Монголд улсад хийж буй айлчлалынхаа үеэр Төв аймгийн малчидтай өнөөдөр уулзаж, Монгол улсын “100,000 нарны гэр”-тэй болох зорилтыг дэмжиж Дэлхийн  Банкны зүгээс хэрэгжүүлсэн Сэргээгдэх Эрчим Хүч ба Орон Нутгийг Цахилгаантай болгох  “нарны гэр” төсөл нь тэдний амьдралыг нь хэрхэн өөрчилж буй талаар ярилцлаа.

Монголын хөдөөгийн хүн амын тал хувь буюу 500,000 хүнийг хөнгөлөлттэй өртөг бүхий зөөврийн нарны системээр цахилгаантай болгох үйлсэд хувь нэмрээ оруулсандаа бид бахархаж байна. Ингэснээр хүүхдүүд үдэш хичээлээ хийж, гэр бүлээрээ зурагт үзэн, гар утсаа цэнэглэж, нүүдлийн ахуйгаа хадгалахын сацуу дэлхий ертөнцтэй холбогдох боломжтой боллоо. Бүхнийг хамарсан хөгжилд хүрэхийн тулд газар дээр нь бидний хэрэгжүүлж буй олон шинэлэг санаачлагуудын нэг нь энэ билээ” гэж хатагтай Кокс хэлэв.

Төслийн явцад Монгол улс даяар гэрийн нарны системийг борлуулан, үйлчилгээ үзүүлж, засварлах ажиллагаа эрхлэх 50 төв бүхий сүлжээг бий болгон, сургалт явуулсан. Эдгээр засвар үйлчилгээний төвүүд орон нутгийн засаг захиргаатай хамтран малчидтай холбогдож зурагт, радио, гар утасны цэнэглэгч болон бусад бага оврын цахилгаан хэрэгслийг гэрийн нарны системтэй багцлан борлуулснаар цахилгаан хэрэгслийн шинэ зах зээлийг үүсгэн, хөдөө орон нутаг дахь эдийн засгийн үйл ажиллагааг сэргээж байна.

Хатагтай Кокс Монгол улсад байх хугацаандаа Ерөнхий Сайд болон албаны бусад хүмүүстэй уулзан, хөгжлийн эн тэргүүний зорилтуудын талаарх санаа бодлоо солилцож, Дэлхийн Банк зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэх юм.  

“Эдүгээ хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн өсөлтийн дүнд 2010-2011 онд ядуурал 39,2% байснаа 29,8% болж 10%-иар багасч, Их хуралд урьд өмнөхөөс олон эмэгтэй гишүүд сонгогдсоноор жендерийн асуудалд чухал ахиц гарлаа.  Гэсэн хэдий ч Монгол улсын ядуурал 30% хэвээр байна. Хэрэгжиж буй эдийн засгийн өөрчлөлтөд бүхнийг хамруулж, тогтвортой байдлыг ханган, Монгол хүн бүрт сайн сайхан амьдрах боломжийг олгох нь гол асуудал болж байна” хэмээн хатагтай Кокс дурьдлаа.

Монголын эдийн засгийн урт хугацааны төлөв бат бэх харагдаж буй ч бүхнийг хамарсан тогтвортой хөгжилд хүрэхийн тулд уул уурхайн эрх зүйн орчныг нухацтай болгох, орлогын удирдлагын ил тод байдлыг хангах, эдийн засгийн олон талт хөгжлийг дэмжих, эмзэг хэсгийнхэнд туслалцаа үзүүлэх  арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай. 

Хатагтай Кокс мөн иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түншлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ил тод, хариуцлагатай байдлыг хэрхэн идэвхжүүлэх талаар санал солилцоно.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Tина Пунцаг
Утас: (976 11) 312647 ext. 207
tpuntsag@worldbank.org
Хаана Вашингтон
Чисако Фукуда
Утас: (202)-473-9424
cfukuda@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2012/09/20

Api
Api

Welcome