ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ДЭЛХИЙН БАНК БОДЛОГЫН ШИНЭТГЭЛИЙГ

2010.6.29




ВАШИНГТОН ХОТ, 2010 оны 6 дугаар сарын 29 – Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын удирдах зөвлөл Монгол Улсад ядуурлын эсрэг нийгмийн хамгааллын системийг сайжруулах хийгээд зохицуулахад тусламж болгон 12 сая ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэжээ.
 
Монголын Салбар-дундын техникийн тусламжийн төсөл (МОСТХАТ) нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөв, нийгэм болон санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин болон бодлого боловсруулах чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 
 
Монгол Улс уул уурхайн түүхий эдийн ялангуяа зэсийн үнийн уналтаас шалтгаалан дэлхийн санхүүгийн хямралд ихээхэн өртсөн. Монгол Улс төсвийн нэлээд хэсгийг зэсийн экспортоос олох орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн нь (нийт улсын төсвийн гуравны нэгээс илүү хувь нь уул уурхайн эрдэс баялгаас төвлөрүүлэх татвараас бүрэлддэг) нэлээд хүнд цохилт болж 2007 онд 5.4 байсан Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий хорогдол 2009 онд 8.9 болоход нөлөөлжээ. ДНБ-ний бодит хэмжээ 2008 онд 8,9 хувь байснаа 2009 онд 1,6 хувиар нэмэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газар хямралыг даван туулахад шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлсэн бөгөөд олон улсын хөгжлийн түншүүд төсвийн дэмжлэг болон техникийн тусламж үзүүлсэн байна. Дэлхийн Банкны Монгол Улсад дахь суурин төлөөлөгч Аршад Саиед хэлэхдээ “Санхүүгийн хямрал нь бодлогын шинэтгэл тэр тусмаа эрдэс баялгийн экспортод тулгуурласан эдийн засгийн тэсрэлт болон сүйрлээс улс орныхоо ядуу иргэдийг хамгаалах бодлогын тухайд авч үзэх шаардлагатай гэдгийг тодорхой харуулсан” гээд цааш нь “Одоогийн сорилт нь хямралыг боломж болон хувиргахад оршиж байна. МСТТ  төсөл энэ талын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг болно” гэж хэлсэн байна.

Эдгээр бодлогын шинэтгэлд зохистой төсвийн тогтолцоог нэвтрүүлэх, төсвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ба удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, ядуурлын эсрэг зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг багтсан байна. Өөр нэг чухал шинэтгэл нь ирэх жилүүдэд эдийн засгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн урсгалын эргэлтэд банкны салбарыг бэлтгэх асуудал юм. Дэлхийн Банкны ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч Рожер ван де Бринк “МСТТ  төсөл нь Монгол Улсыг ирээдүйд гарч болох уул уурхайн тэсрэлт болон болзошгүй хямралыг амжилттай даван туулахад дэмжлэг үзүүлнэ” гэж тэмдэглэжээ.

Дэлхийн Банкны буурай улсуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг сан - Олон улсын хөгжлийн ассоциаци -- аас санхүүжилсэн МСТТ төсөл нь улс орны чухал төсвийн удирдлага зохион байгуулалт  болон нийгмийн хамгааллын салбарт анхаарлаа чиглүүлж байдаг.

Төсөл 2010 оны 7 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Карл Нанлон
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2010/06/29

Api
Api

Welcome