Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Монголын Шүүхийн Салбарын Үйл Ажиллагааг Эрчимжүүлэхэд Зориулж 5.0 Сая Ам. Долларын Төслийг Батлав

2008.6.27



Вашингтон, 2008 оны 6 сарын 27 - Дэлхийн Банкны Удирдах Зөвлөл  Монгол Улсын шүүхийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хөгжлийн төсөлд хөрөнгө оруулалтын зээл болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр 5.0 сая ам. долларын санхүүжилтыг батлав. Энэхүү төсөл нь Монголын төр, засгийн институцуудын чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн үйлчилгээг иргэдэд ойр, нээлттэй болгох үүднээс хууль зүйн орчныг сайжруулсанаар Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Цогц Бодлогын (ҮХЦБ) хэрэгжилтийг дэмжихэд голлон чиглэсэн юм.

2007 онд Хууль Зүйн яамнаас байгуулсан ажлын хэсэг нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Эрх зүй, шүүхийн шинэчлэлт” төслийн хүрээнд олсон ололт, сургамж зэргийг нягтлан үзэж, нийтийн эрх зүйн боловсролын ач холбогдлыг тэмдэглээд, Дээд Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл технологийн болон бусад дэд бүтцийн асуудалд цаашид үргэлжлүүлэн онцгой анхаарахыг зөвлөсөн байна.

Аршад Сайед, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежерБид энэхүү төслийн хүрээнд Монголын шүүхийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх замаар тус салбарын нээлттэй, ил тод, үр нөлөөтэй үйл ажиллагааг дэмжихийг зорьж байна” гэж тэмдэглэв. Тэрээр “Төсөл нь “Эрх зүй, шүүхийн шинэчлэлт” төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон туршлага, сургамжийг ихээхэн харгалзан үзэх болно. Энэ талаар төслийг боловсруулахад оруулсан.” гэлээ.

Төслийн хүрээнд шүүхийн байгууллагуудын хүчин чадавхийг Дээд Шүүх болон Шүүхийн Ерөнхий Зөвлөл мөн гүйцэтгэх засаглалын төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэгтэй хамтран ажилласанаар дээшлүүлэх юм.

Төслийн бүрэлдхүүн хэсгүүд

1.Шүүхийн салбарын талаар бүх нийтийн (иргэдийн) эрх зүйн боловсролыг сайжруулах: Эрх зүйн боловсролын өргөн цар хүрээ бүхий шинэчлэлийн хөтөлбөр болон олон нийтийн мэдээллийн стратегийг боловсруулан, орон даяар хэрэгжүүлнэ. Ингэснээр хууль, эрх зүйн шинэ системийн талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, тэдэнд шүүхийн системийг болон шүүхийг шийдвэрийг гүйцэтгэх албадын үйлчилгээг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлах юм. 

2.Эрх зүйн мэдээллийг олон нийтэд улам бүр нээлттэй  болгосноор салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх: Дээд Шүүх болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газрын мэдээлэл, харилцааны сүлжээ, технологийг сайжруулах стратегийг хэрэгжүүлснээр эрх зүйн мэдээллийг улам бүр ил тод нээлттэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Монголын Шүүхийн Зохицуулах Зөвлөлтэй нягт уялдаатай ажилласнаар бүх аймгуудын шүүхийн болон түүний шийдвэрийг гүйцэтгэгч албадын харилцаа холбоог тухайн аймаг дахь Шуудан, харилцаа холбооны газруудтай холбоно. Ингэснээр одоо байгаа харилцаа, холбооны суурь дэд бүтцийг сайжруулахаас гадна,  орон нутаг дахь шүүхийн байгууллагуудыг УБ хот дахь төв байгууллагуудтай шуурхай, найдвартай холбогдох, харилцах боломжийг бүрдүүлнэ.

3.Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл, хэрэгжилт, түүний хяналтыг сайжруулах: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг бэхжүүлэх болон шинэчлэлийг дэмжих, үүний хүрээнд орон нутгийн 10 аймгийн ажлын байрыг барих буюу сайжруулах, мөн Дээд шүүхийн  шинэ байрыг үндэсний болон олон улсын стандартын дагуу барьж ингэснээр Монголын шүүхийн архивийн удирдлагыг сайжруулах шинэ хуулийн шаардлагад нийцэх болон олон нийтэд хуулийн мэдээлэл түгээх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахад туслалцаа үзүүлнэ.

4.Төслийн менежмент: Хууль зүй, дотоод хэргийн яаманд байрлах төсөл хэрэгжүүлэх нэгжийг (ТХН) бэхжүүлснээр төслийн бүх үйл ажиллагааны хэрэгжилт, удирдлагын менежмент, хяналт шалгалтыг зохих чанарын шаардлагад нийцүүлэн ажиллана.

Дэлхийн Банкнаас үзүүлж буй хөгжлийн санхүүжилтийн 1.65 сая ам. доллар нь буцалтгүй тусламжийн, 3.35 сая ам доллар нь хөнгөлтэй зээлийн хэлбэрээр олгогдох юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/06/27

Api
Api