ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Бизнес эрхлэх нь-2008:Шинээр гарч ирж буй том зах зээлүүд хурдан шинэчлэгдэж байна; Египет – шинэчлэлийн манлайлагч; Зүүн Европ бизнесийг хөнгөвчлөх чиглэлд Зүүн Азийг ардаа орхилоо

2007.9.26



Вашингтон, Колумбийн тойрог, 2007 оны 9-р сарын 26 – Бизнесийн зохицуулалтын шинэчлэлийн ачаар олон бизнес эхлэлээ тавьж байна гэж Дэлхийн банк ба Олон улсын санхүүгийн корпорацаас хамтран эрхлэн гаргадаг “БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ -2008” –  5 дахь тайлан – үзэж байна. Хятад болон Энэтхэгийг оролцуулан шинээр үүсэн бий болж байгаа том зах зээлүүд дотор Зүүн Европ болон хуучин ЗХУ-ын орнууд нь 2006/07 онуудад хамгийн их шинэчлэгдсэн байна. 

Энэ жил бизнес эрхлэлтийг хөнгөвчлөх чиглэлд шинэчлэгчдийн дунд Египет манлайлж байна. Тайланд үнэлгээний 10 үзүүлэлтийн тавд нь шинэчлэл явуулсан, Египет нь бизнесийг хөнгөвчлөх хүрээнд тогтоодог олон улсын ангилалд өөрийн байр сууриа дээшлүүлж чаджээ. Бизнесийг хөнгөвчлөх нийлмэл үнэлгээгээр Сингапур нь хоёр дахь жилдээ тэргүүлж байна. 

Египетээс гадна эхний 10 шинэчлэгчдийг жагсаавал: Хровати, Гана, Македони, Гүрж, Колумб, Саудын Араб, Кени, Хятад ба Болгар орж байна. Өөр 11 улс болох Армен, Бутан, Буркина Фасо, Чех, Гватемала, Гондурас, Мавритани, Мозамбик, Португал, Тунис ба Узбекистан нар нь 3 ба түүнээс дээш шинэчлэлийг хийжээ. Бизнес эхлэхэд хялбар болгох, өмчийн эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулагчдийн хамгааллыг нэмэгдүүлэх, зээл авах боломж нэмэгдүүлэх, татварын дарамтыг бууруулах худалдааны зардлыг бууруулах замаар түүнийг түргэвчлэх чиглэлд эдгээр шинэчлэгчид ажилласан байна. Нийтдээ, 98 эдийн засагт 200 шинэчлэлийг 2006 оны 4-р сараас 2007 оны 6-р сарын хооронд явуулсан байна. 

Дэлхийн банк/ОУСК-ийн Санхүү ба Хувийн секторын хөгжлийн асуудал эрхлэсэн Дэд ерөнхийлөгч Майкл Клайны хэлснээр:”Хамгийн их шинэчлэгдэж байгаа улсуудад түүний үр өгөөж нь хамгийн ихээр бий болж байгаа зэрэг шударга байдлыг энэхүү тайлангаас харж болно.” Мөн нэмж хэлснээр:”Хөрөнгө оруулагчид хамгийн сайн боломжийг хайж байгаа ба одоогийн нөхцөлөөс үл хамааран шинэчлэгдэж байгаа эдийн засгаас энэ боломжийг олж байна.”  Шинээр бий болж буй том зах зээлүүд хурдан шинэчлэгдэж байна – Хятад, Египет, Энэтхэг, Индонези, Турк болон Вьетнам зэрэг улсаад нь бизнес эрхлэлтийн нөхцлийг сайжруулсан. Зүүн Европ болон Төв Азийн бүс нутаг нь бизнес эрхлэлтийг хөнгөвчлөх чиглэлд энэ жил Зүүн Азийн орнуудыг давсан юм. Бүс нутгийн зарим улс орнууд нь энэ үнэлгээгээр Баруун Европын орнуудыг ардаа орхисон байна. Бүс нутгийн орнууд дотроо Хроват, Македони, Гүрж, Болгар ба Унгар нь шинэчлэлийн манлайлагчид болж чаджээ. Хуучин социалист лагерийн орнууд дотроо бизнест хамгийн таатай орон болох Эстони нь бизнесийг хөнгөвчлөх зэрэглэлд 17-д жагсаж байна. Гүрж, Латви хоёр ч мөн эхний 25-д байна. Тайлангийн тэргүүн зохиогч Симеон Дьянковын үзэж байгаагаар “Төрийн зүгээс бизнес эрхлэхэд хөнгөлөлт үзүүлэх тусам бизнес өргөжин тэлж байгааг үр дүн харуулж байна. Зүүн Европ нь өмнө нь Зүүн Азийн хөгжлийг түргэтгэсэн шинэ бизнесийн эхлэл, цэцэглэлтийн гэрч болж байна.” 

Африкт Гана, Кени зэрэг улсууд нь үлгэр жишээ болж байна. Энэ бүс нутагт шинэчлэл тэгш бус явагдсан байдаг, бараг улс орнуудын тэн хагас нь шинэчлэл хийгээгүй байна. Дэлхийн жагсаалтын 27-д бичигдсэн Мавритани нь бизнес эрхлэлтийг хөнгөвчлөх Африкийн зэрэглэлийн жагсаалтыг тэргүүлж, мөн “Бизнес эрхлэх нь” тайлангийн 10 үзүүлэлтийн зургаад нь дэвшил гаргаснаар бүс нутагтаа хамгийн их шинэчлэл явуулжээ. Мөн Өмнөд Африкт шинэчлэлийн тэргүүлэгчид нь Мадагаскар болон Мозамбик болсон байна. Гана болон Буркина-Фасог эс тооцвол  Баруун Африкт маш бага шинэчлэл хийгдсэн байна.

Ойрхи Дорнод ба Хойд Африкт Египет, Саудын Араб ба Тунисээр тэргүүлүүлсэн шинэчлэл нь хурдацтай явагдаж байна. Латин Америк ба Зүүн Ази нь шинэчлэгчдийн эгнээний сүүлийг мушгиж байна. Гэсэн хэдий ч алсыг харсан хувийн өмчийн эрхийн болон дампуурлын тухай хуулиудыг хэрэгжүүлснээр Хятад нь Зүүн Азид ганцаараа товойн гарч байна. 

Бизнес эрхлэгч ба ажил олгогчидийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байх нь бизнес эрхлэлтийг хөнгөвчлөх жагсаалтад өндөр зэрэглэл авах бас нэг үзүүлэлт болдог. Тайлангийн зохиогч Карали МакЛишийн хэлснээр:” Зохицуулалтын агуу шинэчлэл нь эмэгтэйчүүдэд онцгой их ашиг тус өгдөг. Эмэгтэйчүүд нь ихэнхдээ тэдгээрийг хамгаалахад чиглэгдсэн байж болох ч үр дүн нь өгөөжгүй болох зохицуулалттай тулгарч улмаар энэ нь тэдгээрийг албан бус сектор луу оруулдаг байна. Тиймээс ч эмэгтэйчүүдэд ажлын байрын баталгаа, нийгмийн ач тус маш бага байдаг.” Ардчилсан Конго Улсад эмэгтэйчүүд нь бизнес эрхлэхэд нөхрийнхөө зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг ба жижиг бизнесийн зөвхөн 18 хувийг явуулдаг байна. Хөрш зэргэлдээ Руандаа улсад ийм зохицуулалт байдаггүй тул эмэгтэйчүүд жижиг бизнесийн 41 хувийг эзэмшдэг байна. 

“Бизнес эрхлэх нь -2008” тайланд бизнес эрхлэлтийг хөнгөвчилсөн байдлаар 178 орнуудыг жагсаасан. Эхний 25 дотор зэрэглэлээрээ: Сингапур, Шинэ Зеланд, Америкийн Нэгдсэн улс, Хонг Конг /Хятад/, Дани, Их Британи, Канад, Ирланд, Австрали, Исланд, Норвеги, Япон, Финланд, Швед, Таиланд, Швейцар, Эстони, Гүрж, Белги, Герман, Нидерланд, Латви, Саудын Араб, Малайз ба Австри жагсаж байна. 

Зэрэглэл тогтоохдоо бизнес эрхлэлтийг зохицуулах хүрээнд компани байгуулах, үйл ажиллагаа явуулах, худалдаа эрхлэх, татвар төлөх болон компани татан буулгахад  төрийн зохицуулалтын шаардлагыг биелүүлэхэд гарах цаг хугацааны болон санхүүгийн зардлуудыг тусгасан 10 үзүүлэлтүүдийг шалгуур болгосон болно. Зэрэглэл тогтоох шинжилгээ нь зах зээлийн багтаамж, макроэдийн засгийн бодлого, дэд бүтцийн чанар, хөрөнгө оруулагчдын байр суурь, гэмт хэргийн түвшин зэрэг үзүүлэлтүүдийг харгалздаггүй болно. 2003 оноос “Бизнес эрхлэх” тайлан нь дэлхий даяар 113 гаруй шинэчлэлийн түлхэц болсон. 

Онлайн МэдээллийнТөв:

Сэтгүүлчид Дэлхийн банкны Онлайн Медиа Брифинг Төвийн http://media.worldbank.org хаягаар материалд хандаж болно. 

Дээрхи хаягд хандах түлхүүр үг аваагүй итгэмжлэгдсэн сэтгүүлчид нь мөн http://media.worldbank.org хаягаар орж бүртгүүлснээр түлхүүр үг авч болно. 

“Бизнес эрхлэх нь” төсөл нь бүс нутгийн 5000 гаруй шинжээчдийн ажилд тулгуурлаж байдаг ба эдгээр нь: бизнес-зөвлөгчид, хуульчид, аудиторууд, төр засгийн түшмэдүүд, дэлхийн тэргүүний эрдэмтэн мэргэд бөгөөд эдгээр хүмүүс нь арга зүйн дэмжлэг болон шинжилгээ явуулсан. Энэхүү тайланг бэлтгэхэд дэм болсон өгөгдөл, арга зүй болон шинжээчдийн нэрсийг www.doingbusiness.orgхаягаар олон нийтийн хүртээл болгосон.

Холбоо барих
Хаана Вашингтон ДС-д
Karina Manasseh
Утас: +(202) 458-0434
kmanasseh@ifc.org
Хаана Hong Kong
Andrew Mak
Утас: (+852) 9277 0706
amak@ifc.org
Хаана Beijing
Li Li
Утас: 86-10-58617850
lli2@worldbank.org



Api
Api

Welcome