ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монголын анхны Хөгжлийн Зах үйл ажиллагаагаа нээв

2007.9.10



Нийгмийн суурь үйлчилгээг ядуу ба эмзэг бүлгийнхэнд илүү чанартай хүргэе! 

2007 оны 9 сарын 10- Улаанбаатар хот: Улбар шар, цагаан, ногоон, цэнхэр, улаан, шар өнгийн зургаан павилонууд болон бусад захын үйл ажиллагааны гэрүүд, ерөнхий тайз бүхий зах 2007 оны 9 сарын 7-ны өглөө Сүхбаатарын талбай дээр эрт бэлэн болсон байна. Энэ нь Монголын анхны Хөгжлийн Зах юм. 

Дэлхийн Банкнаас санаачлан, хөгжлийн түншүүдтэй хамтран Монголд анх удаа зохион байгуулж буй “Монголын Хөгжлийн Зах - 2007” нь иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдээс ирсэн нийгмийн суурь үйлчилгээнүүдийг олон түмэнд, ялангуяа ядуу ба эмзэг бүлгийнхэнд илүү хүртээмжтэй,  илүү чанартай хүргэхэд чиглэсэн шинэлэг, бүтээлч санаа бүхий төслүүдийг дэмжин, шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тэтгэлэг олгох үндсэн зорилготой. Түүнчлэн хөгжлийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, идэвхи санаачлагыг эрчимжүүлж, асуудлыг шийдэх түншлэл, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн юм. 

Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жэймс Адамс Монголын Хөгжлийн Захын нээлтийн үйл ажиллагаан дээр үг хэлэхэдээ нийгмийн суурь vйлчилгээний гол цөмд ядуу хүмүүсийг тавихын чухлыг  тэмдэглэв. Тэрээр “ингэснээр ядуу хүмүүс үйлчилгээнд хяналт тавих, үйлчилгээ үзүүлэгчидэд болон бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргэх илүү боломжтой болно” гэв. 

“Монголын хөгжлийн зах” энэхүү уралдаант тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын өнцөг бүрээс ирүүлсэн 1851 гаруй төслүүдээс эхний шатанд шалгарсан 190 орчим төслийг Сүхбаатарын талбайд нээгдэж байгаа энэ Хөгжлийн Зах дээр олон нийтэд дэлгэн үзүүлнэ. Мөн хөгжлийн зах дээр олон улсын болон дотоодын байгууллагуудын мэрэгжилтэнүүдээс бүрдсэн шүүгчдийн баг шилдэг төслүүдийг шалгаруулж, ялагчдыг тодруулах юм. 

Монголын Хөгжлийн Захын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд нээж хэлсэн үгэндээ оролцогчдод хандан “Шүүгчдийн шалгаруулалт явсаны дараа өнөөдөр та бүхнээс хэн нь энэхүү тэтгэлэгийн уралдаанд түрүүлэх нь тодорхой болох бөгөөд чухамдаа шалгарч буй төслийн олон цөөнд ач холбогдол байгаа бус төслийн хүрээнд манай иргэд өөрсдийн санаачлагаар аливаа төсөл боловсруулах туршлага хуримтлуулж, шалгарсан төслүүдийн хувьд орон нутгийнхаа хөгжилд бага болов ч хувь нэмэр оруулах боломж олдож байгаад  энэхүү төслийн ач холбогдол оршиж байна” гэв. 

Монголын Хөгжлийн Захын үйл ажиллагааны нэг хэсэг дотоодын болон олон улсын байгууллагууд, оролцогчид, иргэд хооронд мэдлэг мэдээлэл солилцох Мэдлэгийн форум бөгөөд энэ арга хэмжээ нь Соёлын төв өргөөнд 9 сарын 6-ны өдөр зохиогдсон. Мэдлэгийн форумын үндсэн илтгэлүүдийг Саникон ХХК, зөвлөх Н. Болд “ Шинэлэг санаа – Хөгжлийн хөшүүрэг” сэдвээр,  Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Суурин Төлөөлөгч М. Дубах “Нийгмийн үйлчилгээ –Хариуцлага” сэдвээр тавьсан. 

 Сүхбаатарын талбай дээр нээгдсэн Монголын Хөгжлийн Захын үйл ажиллагаа нэг өдөр үргэлжилнэ. Захын хаалтын болон шилдэг төслүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнийлөгч Н. Энхбаяр, Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал Давид Доллар болон олон улсын болон дотоодын түнш байгууллагуудын төлөөлөгч нар оролцох юм. 

“Монголын Хөгжлийн Зах - 2007” нь бүхий л түвшинд хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн Банкнаас Монголын төр засгийн байгууллагууд, үндэсний хэмжээний төрийн бус байгууллагууд, нийгэмд хариуцлагатай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөгжлийн байгууллагуудыг тус хөтөлбөрт түншээр урин оролцуулсан болно. 

“МХЗ-2007” хөтөлбөрт дараах байгууллагууд түншээр ажиллаж байгаа. Үүнд: Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УБ хотын Засаг Даргын Тамгын Газар, Тогтвортой Амьжиргаа Төсөл, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Швецарын Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Агентлаги, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Мобиком ХХК, Хаан Банк , Хас Банк, Newcom Group, Германы Элчин Сайдын Яам, НҮБХХ, Азын Сан, Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй эрчим хүчний болон хөдөөгийн боловсролыг дэмжих төслүүд, ДЭМБ, НҮБХС, Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Монгол дахь АНУ-ын Энх Тайвны Корпус, Skytel, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, хот, аймгууд дахь төвийн номын сангууд болно.

“Монголын Хөгжлийн Зах-2007” –ын мэдээллийн гэр 

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан нарт зориулан МЭДЭЭЛЛИЙН гэрийг хөгжлийн

захын төв хэсэгт ажиллуулна

Энэхүү гэр нь Сүхбаатарын талбай дээр, хөгжлийн захын голд баруун хэсэгт байрлана. 

Захын үйл ажиллагааны үед сурвалжлага хийх 

Хөгжлийн Захын зохион байгуулалт, түүний  дэгийг сахих үүднээс сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар Дэлхийн банкны ажилтан Ж. Сүнжидмаа (гар утас: 9908 7912) , Ануужин (гар утас: 8811 5601) урьдчилан холбоо барина уу. 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/09/10

Api
Api

Welcome