ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улсын хөгжлийн төлөө Засгийн газар, хөгжлийн түншүүд техникийн хоёр дахь уулзалтаа хамтран хийж байна

2006.10.09



УЛААНБААТАР , 2006 оны 10 САРЫН 09 - Монголын Засгийн газар, Дэлхийн Банкнаас хамтран жилд хоёр удаа зохион байгуулдаг техникийн уулзалт нь 10 сарын 9-10 –ны өдрүүдэд үргэлжлэн явагдана. Энэхүү уулзалт УБ зочид буудлын Их Танхимд болж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад  нээлттэй байх болно. 

Техникийн уулзалт нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих үүднээс Засгийн газар, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг улам нягтруулах зорилготой. Уулзалтаар талууд 2006 оны 2 дугаар сард зохиогдсон техникийн уулзалтаас хойш гүйцэтгэсэн ажлаа тухайлбал Үндэсний Хөгжлийн Стратеги боловсруулах ажлын явц, макро эдийн засгийн байдал, өрийн стратеги болон хувийн хэвшил, боловсролын салбарт хийгдсэн ажлуудыг дүгнэн хэлэлцэнэ. 

2 дугаар сарын уулзалтаар боловсролын салбар, хувийн хэвшлийн хөгжлийн асуудлуудыг нарийвчлан хэлэлцсэн бол энэ удаад дэд бүтэц, байгаль орчины хөгжил уулзалтын үндсэн сэдвүүд байх болно. 

Салбарын хэлэлцүүлгээр Засгийн газар, холбогдох яамдууд тухайн салбарын үндсэн чиглэл, холбогдох хөтөлбөрүүдийн талаар танилцуулах бөгөөд хөгжлийн гадаад түншүүд түүнд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, хамтран хэлэлцэнэ.  Хэлэлцүүлэг тус бүрийг тухайн салбарт гол тусламж үзүүлдэг  1-2 гадаад түншүүд хөтлөнө. Хэлэлцүүлгийн энэхүү хэлбэр нь Монголын хөгжилд нэн чухал салбаруудын хэрэгцээ, бололцоог тодорхойлох, эдгээр салбаруудын хөгжилд талуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг сайжруулахад чиглэж байгаа юм. 

Тус уулзалтанд Их хурал, Засгийн газар, хөгжлийн гадаад түнш байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгчид болох 200 гаруй хүмүүс оролцож байна. 

Техникийн уулзалтыг Монгол улсын сангийн сайд Н. Баяртсайхан, Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал Давид Доллар нар нээж үг хэлнэ. 

Энэхүү уулзалт нь Монголын Засгийн газар, хөгжлийн   түншүүд зургаан сар тутам Монголын хөгжлийн чухал асуудлуудад хамтран анхаарлаа хандуулж, үйл явцыг дүнгэх хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр юм. Ингэснээр хөгжлийн түншүүдийн тусламж, хөтөлбөрүүдийг Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн үе шаттай уялдуулахыг эрэлхийлж байгаа юм.    

Уулзалтын төгсгөлд Монголын засгийн газрыг төлөөлж, Сангийн яам Дэлхийн банк болон бусад гадаад түншүүдтэй хамтран хэвлэлийн бага хурал хийж, уулзалтын үр дүнг мэдээлж, сэтгүүлчдийн асуултанд хариулна. 

Техникийн уулзалтын талаар нэмэлт мэдээллийг Дэлхийн Банкны УБ хот дахь суурин төлөөлөгчийн газрын вэб хуудаснаас авна уу.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/10/09

Api
Api