ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол Улсыг алдар хүндтэй “Бүх Нийтийн Боловсрол” Шуурхай Сургах Санаачлага Холбоо халуун дотноор хүлээн авлаа

2006.9.27



УЛААНБААТАР, Улсын хэмжээнд сургуулийн насны бүх хүүхдэд нийтлэг суурь боловсрол олгох үүднээс Монгол улсыг дэлхий даяарт алдаршсан “Бүх нийтийн боловсрол” Шуурхай сургах санаачлага (ШСС) Холбоонд хүлээн авсан тухай   Дэлхийн Банкнаас мэдээллээ. 

“Бүх нийтийн боловсрол” ШСС Холбоо нь 2015 он хүртэл бага орлоготой улсын хүүхдүүдэд үнэ төлбөргүй, нийтлэг суурь боловсрол олгоход туслалцаа үзүүлэх  дэлхийд урьд нь байгаагүй анхны, бүхнийг хамарсан сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн хүрээнд хандивлагч болон хөтөлбөрт хамрагдах орон бүр харилцан хариуцлагатай байх үүрэгтэй. Тийм ч учраас ШСС нь санхүүгийн болон техникийн тусламжийг уялдуулах бүх ажлыг зохицуулах, энэ ажлыг ил тод нээлттэй, ойлгомжтой  байлгах мөн хөгжиж буй орны өмнө тулгарсан анхан шатны боловсрол олгох зорилтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд тухайн улсад туслах юм. 

“Монгол Улс ШСС Холбоонд сонгогдон орсон нь тун хүндтэй хэрэг бөгөөд ингэснээр монголын бүх  хүүхдэд үнэ төлбөргүй суурь боловсрол эзэмшүүлэх манай улсын хүчин чармайлтад ихээхэн дэмжлэг болно” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд О. Энхтүвшин хэлэв. 

Ингэж Монгол Улс ШСС Холбооны гишүүн болсноор тус улс нь 2007-2009 онуудад боловсролын салбарт хангалтгүй байгаа төсвийн цоорхойг ШСС-ын хандивлагч орнуудаас ирэх тусламжаар нөхөх эрхээр хангагдаж байна. Энэхүү нэмэлт хөрөнгө нь Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. 

ШСС-ын Хандивлагчдын зөвлөл (Бельги, Итали, Голланд, Норвег, Швед, Их Британи, Испани, Европын Комисс болон Ирланд) энэ оны 10 сард Монголд олгох тусламжын талаарх нарийвчилсэн асуудлуудыг шийдэнэ. 

Монгол улсыг  “Бүх нийтийн боловсрол” ШСС-ын Холбоонд оруулахын өмнө 2006-2015 онуудын Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг дотоодын хандивлагчид болон Засгийн газар 2006 оны 8 сарын 16 – нд баталсан.  Монгол улс нь ШСС-ын хүлээн авсан 21 дэхь улс болсноос гадна ШСС-ын хандивлагчдаас тусламжын хандив авах 10 дахь улс болох юм. Хандивын хөрөнгө нь зөвхөн хандивлагчийн тусламж хүрэлцээгүй болон хэрэгцээ ихтэй орнуудад олгогддог байна. 

ШСС-ын гэрээгээр боловсрол олгох санхүүгийн тусламж нь Монголын нийт хүүхдүүдэд аливаа ялгаралгүйгээр хүрнэ. Тухайлбал, хөдөө, хотгүй, баян, ядуу гэлгүй, нүүдлийн эсвэл суурин гэдгээс үл хамаарч, хол ойр гэлгүй, яс үндэс үл харгалзан хамрах болно. Дэлхий нийтийн жишгийг даган Монгол улсын боловсрол олгох систем нь 11 жилийн суурь боловсролоос 2008 он гэхэд 12 жилийн боловсролд шилжих өөрчлөлт хийгдэх тул нийгмийн бүх давхаргад суурь боловсролын системийн хүртээмжийг дээшлүүлэх нь маш чухал болоод байна. 

Энэ долоо хоногт дотоодын хандивлагчид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүстэй  уулзаж Боловсролын салбарын Мастер төлөвлөгөөний дагуу суурь боловсрол олгох асуудлаар нэн тэргүүнд санхүүжилт хийгдэх гол асуудлын талаар ярилцаж байна. Хандивлагчид, засгийн газартай хамтран ШСС-д явуулах тусламжийн санхүүжилтын саналын төсөл дээр ажиллахаас гадна Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний хүрээнд ШСС-ын санхүүжилтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах болно. 

“Бүх нийтийн боловсрол” Шуурхай сургах санаачлага (ШСС) Холбооны тухай 

Дэлхий даяар 100 гаруй сая хүүхэд сургуульд сурч чадахгүй байгаа тул дэлхийн тэргүүлэгч улсуудын тэргүүн нар 2002 онд дэлхийд анх удаа “Бүх нийтийн боловсрол” Шуурхай сургах санаачлага (ШСС) хөтөлбөрийг бага орлоготой орны хүүхдүүдэд 2015 он хүртэл үнэ төлбөргүй, нийтлэг суурь боловсрол олгоход туслах зорилгоор байгуулсан байна. 

Энэхүү хөтөлбөр нь ядуу улс орныг иргэддээ тууштай, баттай боловсрол олгох төлөвлөгөөг боловсруулан  хэрэгжүүлэхэд нь хүч өгөх зорилготой.  Хөгжиж буй орны хувьд нийт иргэдээ боловсрол эзэмшүүлэх бүтээлч төлөвлөгөө боловсруулах ба түүндээ санхүүгийн бүртгэл хөтлөлтийг тусгах мөн улс төр, санхүүгийн нөөц бололцоог ашиглах үүргийг хүлээх ба харин хандивлагч улсууд техникийн дэвшилтэт нэмэлт ноу-хау болон хөрөнгөөр хангаж   нэг ч улс техникийн болон хөрөнгийн боломжгүй байдлаас болж хохирохгүй байх нөхцөл  хангагдах үүргийг хүлээх болно. 

Дэлхийн хэмжээнд ШСС нь бүх гол хандивлагчдыг боловсролын асуудалд хамруулаад байна. Тухайлбал, 30 гаран хоёр талын, бүсийн болон олон улсын агентлагууд мөн хөгжлийн банкууд энэхүү хөтөлбөрт хамтран ажиллаж байна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/09/27

Api
Api

Welcome