Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банканд Монголыг төлөөлөн суугч Гүйцэтгэх Захирал Монголд айлчилна

2006.5.31



УЛААНБААТАР, 2006 оны 5 дугаар сарын 31: 2006 оны 6 дугаар сарын 1-нээс 6-ны хооронд Дэлхийн Банканд Монгол Улсыг төлөөлөн суугч, Гүйцэтгэх захирал доктор Жүнг -Киунг Чой Монгол Улсын Төр засгийн албаны хүмүүстэй уулзах, мөн Монгол оронтой өөрийн биеэр танилцах зорилгоор Монголд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Гүйцэтгэх захирлын хувьд Монгол улсад хийх анхны айлчлал юм.

Жүнг- Киунг Чой нь Монгол болон Солонгос, Австрали, Камбоджи, Шинэ Зеланд, Номхон далайн арлуудын улсыг Дэлхийн Банканд төлөөлөн суугаа Гүйцэтгэх захирал юм. Дэлхийн Банкны төв байранд байрладаг Доктор Жүнг -Киунг Чойгийн ажлын алба Дэлхийн Банкны бодлого, үйл ажиллагааг өөрийн хариуцдаг гишүүн орнуудад илүү сайн ойлгуулснаар тэдний Банктай явуулах хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн Дэлхийн Банкнаас гишүүн орнуудтай нягт хамтран ажиллахыг дэмжих үндсэн үүрэгтэй юм.

Доктор Жүнг- Киунг Чой Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Дэлхийн Банкны бүлгийн байгууллагуудад Монгол Улсыг төлөөлөх захирагч Н. Баяртсайхан, Монгол Улсын Их Хурлын дарга Ц. Нямдорж, Ерөнхий сайд М. Энхболд, мөн Их хурлын зарим гишүүд, хандивлагч орнуудын төлөөлөгчидтэй уулзана. Доктор Чой Хэнтий болон Төв аймгуудад хэрэгжиж буй Дэлхийн Банкны төслүүдтэй газар дээр нь танилцаж, төслийн ажилтан нар, төслийн хүлээн авагч талуудтай уулзаж ярилцах юм.

Тэрбээр мөн Хөгжлийн Мэдээлэл Судалгааны Төвийн болон “Гудамжны хүүхдүүдэд туслах” төслийн үйл ажиллагаатай танилцана. Хөгжлийн Мэдээлэл Судалгааны Төв нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтарсан төслийн хүрээнд 2004 оны 7 сард байгуулагдcан.   Тус төвүүдэд айлчлах үеэр Доктор Чой иргэдийн төлөөлөгчид болон хүүхдүүдтэй уулзаж, ярилцах юм.

 

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/05/31

Api
Api