Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

BRIEF 2019.12.16

ДЭЛХИЙН БАНК ГРУППЫН МОНГОЛ УЛСТАЙ БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛИЙН СТРАТЕГИЙН ГҮЙЦЭТГЭЛ БА СУРГАМЖИЙН ДҮГНЭЛТ

Монгол улстай байгуулсан одоогийн Түншлэлийн Стратегийг 2013-2017 онд хэрэгжүүлэхээр бэлтгэж улмаар 2017 оны 12-р сарын 31 хүртэл хугацааг нь сунгасан билээ. Түншлэлийн шинэ Хүрээг (ТХ) бэлтгэх үйл явцыг 2020 оны 6-р сард болох Улсын Их Хурлын дараагийн сонгууль явагдаж дуусах хүртэл хойшлуулсан бөгөөд ингэснээр төрийн хөгжлийн тэргүүлэх бодлого чиглэлтэй Түншлэлийн Хүрээг илүү сайн уялдуулах нөхцөл бүрдэх юм.

Монгол улсад Дэлхийн Банк Групп (ДБГ)-ын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх нөхцлийг хангахын тулд Монгол улсын эрх бүхий удирдах байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү Гүйцэтгэл ба Сургамжийн Дүгнэлт (ГСД) одоо хэрэгжүүлж буй түншлэлийн стратегийн хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэлх хугацаанд сунгалаа. ДБГ нь 2020 оны хуанлийн жилийг дуусахаас өмнө Түншлэлийн шинэ Хүрээг бэлтгэхээр зорьж байна.

Одоо хэрэгжиж буй Түншлэлийн Стратегийн үндсэн чиглэл ба зорилго нь Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн, тэдгээрийг шийдвэрлэхэд хамааралтай хэвээр байна. Уул уурхайн эдийн засгийг удирдах, эдийн засгийн төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах зэрэг нь Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал -2030, Эдийн Засгийг Сэргээх Хөтөлбөр гэх мэт Монгол улсын засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан гол асуудлууд юм.