Skip to Main Navigation
BRIEF 2018.12.21

Монгол Улстай байгуулах Түншлэлийн Стратегийн Хүрээг зөвлөлдөх төлөвлөгөөө


ЗОРИЛГО:

Дэлхийн Банкны Групп нь Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ Стратегийн Хүрээг (ТСХ) боловсруулж байгаатай холбогдуулан төрөл бүрийн оролцогч талуудтай санал, зөвлөмж авах олон нийтийн хоёр дахь шатны уулзалтыг зохион байгуулах гэж байна. Түншлэлийн Стратегийн Хүрээний гол зорилго нь ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банкны Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал салбаруудыг тодорхойлж тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал юм.

Нүүр тулсан зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 1-р сарын 28-наас 2-р сарын 1 хүртэл засгийн газар, Улсын Их Хурал, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдтэй уулзалт зохион байгуулж, 2018 оны 12-р сарын 15-нээс 2019 оны 2-р сарын 28 хүртэл хугацаанд олон нийтийн дунд онлайн хэлбэрээр хэлэлцүүлэг явуулах юм.

ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсад ядуурлыг бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих боломж, тулгамдсан асуудлууд болон Дэлхийн Банкны Группын үзүүлж болох дэмжлэгийн талаар эхний шатны зөвлөлдөх уулзалтуудыг 2017 оны 8-10-р сард зохион явуулсан билээ. Улаанбаатар хот болон 4 бүсэд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт болон онлайн судалгаанд төр, засгийн газар, Улсын Их Хурал, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбараас 400 гаруй оролцогчид оролцож санал бодлоо хуваалцсан юм. Өмнөх зөвлөлдөх уулзалтанд оролцсон оролцогчдын санал бодлыг тусган боловсруулсан Монгол улсын хөгжлийн сорилт, боломжийн талаар боловсруулсан аналитик судалгааны баримт бичгийг .-линкээр орж үзэх боломжтой. Эдгээр оролцогчдын саналын нэгтгэсэн тоймыг this link линкээс уншиж танилцах боломжтой бөгөөд Нийгэм Эдийн Засгийн Хөгжлийн Дүн Шинжилгээ/ Оношлогоо (НЭЗХДШО) баримт бичигт хавсаргасан болно.

ГОЛ ОРОЛЦОГЧ ТАЛУУД:

Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод дор дурдсан олон талын оролцогч талуудыг оролцуулан зохион байгуулна:

  • Засгийн газар: засгийн газрын яам, тамгын газар, агентлагууд
  • Улсын Их Хурал
  • Хөгжлийн түншүүд: НҮБ-ийн байгууллагууд, хандивлагчид, олон талт болон хоёр талын хөгжлийн түншүүд
  • Иргэний нийгмийн байгууллагууд: Төрийн бус байгууллагууд болон холбоод, үйлдвэрчний эвлэлийн бүлгүүд, “think tank” буюу судалгаа шинжилгээний байгууллагууд, сургалт шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид
  • Хувийн хэвшил: Бизнесийн салбар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бизнесийн байгууллага, жижиг дунд үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн зөвлөлүүдийн төлөөлөл.

ЗӨВЛӨЛДӨХ ҮЙЛ ЯВЦ:

Санал авах үйл ажиллагаанд олон талын өргөн цар хүрээтэй оролцогч талуудыг хамруулахын тулд нүүр тулсан уулзалтууд болон онлайн/вэбсайтад  суурилсан платформын аль алиныг ашиглах юм. Нүүр тулсан уулзалтыг нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг, шаардлагатай тохиолдолд бүлгийн ярилцлага хийж улмаар хөндлөнгийн төвийг сахисан чиглүүлэгчтэйгээр нэгтгэн хэлэлцэж тайлагнах замаар зохион байгуулах боломжтой. Онлайн уулзалтын хувьд сонирхсон оролцогч талууд и-мейлээр санал сэтгэгдлээ бичиж ирүүлэн боломжтой юм.

ХЭЛ:

НҮБ, хөгжлийн түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг англи хэлээр явуулах бөгөөд монгол хэлнээ хөрвүүлэх синхрон орчуулгатай байна. Засгийн газар, УИХ, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн бусад бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг монгол хэлээр явуулах бөгөөд англи хэлнээ хөрвүүлэх синхрон орчуулгатай байна.

УРИЛГА БА ТАНИЛЦУУЛГА МАТЕРИАЛ:

Урилга болон холбогдох танилцуулга материалыг Англи, Монгол хэлээр бэлтгэж хуваарьт уулзалтаас өмнө оролцогчдод хүргэнэ.

ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН САНАЛ:

Монгол Улсад зохион байгуулах уулзалтын вебсайтад  оролцогч талуудын уулзалтын хураангуйг монгол, англи хэлээр бэлтгэж байршуулна.  ТСХ-ний батлагдсан эцсийн хувилбарыг Дэлхийн Банкны Монгол Улсын веб хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна.