Чулууны Тунгалаг


Ч. Тунгалаг нь 2009 оноос эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар дахь Дэлхийн Банк (ДБ)-ны  техник туслалцааны багт ажиллахдаа дээрх салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд 2013 оноос нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудлаар мэргэшин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацанд  Монгол улсад Дэлхийн Банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын чанарыг сайжруулах нь” төсөл (2012-2017) болон  “Олон салбарыг хамарсан техник туслалцааны  төсөл” (2010-2016) -ийн  нийгмийн халамжийн болон тэтгэврийн шинэчлэлийг дэмжих бүрэлдэхүүн хэсгүүдийн хэрэгжилтийг дэмжих ДБ-ны багийн ахлагчаар ажилласан.

Одоо хэрэгжиж буй  “ Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”  (2017-2021)-ийн  нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хэсэг болон “Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”  (2017-2021) -ийн хэрэгжилтийг дэмжих ДБ-ны багийн ахлагч болон хамтарсан багийн ахлагчаар тус тус ажиллаж байна.

ДБ-нд ажиллахаас өмнө Английн Хүүхдийн Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн дэд захирал, захирлын алба хашиж байсан, боловсрол болон нийгмийн хамгааллын чиглэлд зөвлөх үйл ажиллагаа хийж байсан туршлагатай.    

АНУ-ын Пеннсилваны Их Сургуулиас нийгмийн ажлын магистерийн зэрэгтэй (2001).

  • Api
  • Api
  • Api
  • Api