Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

Андрей Михнев


Украины иргэн Андрей Михнев 2019 оны 4 сарын 1-нээс эхлэн Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Ноён Михнев нь Монгол дахь хамтрагч талуудтай Дэлхийн Банкны бодлогын хэлэлцүүлэг болон хэрэгжих буй хөтөлбөрүүдийг удирдан ажиллах юм.

Ноён Михнев нь эдийн засгийн хөгжлийн салбарт 20 гаруй жил олон улсад ажилласан туршлагатай. Тэрбээр Монголд ирэхийнхээ өмнө Ойрхи Дорнод болон Персийн булангийн орнуудад өрсөлдөх чадвар ба хувийн хэвшилд дөрөөлсөн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн Банкны хөтөлбөрийг удирдаж байсан юм. Үүнээс өмнө ноён Михнев Латин Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Төв Азийн олон оронд эдийн засгийн реформ шинэчлэл хийх чиглэлээр ажиллаж байв.

Ноён Михнев нь Киевийн Их сургуульд олон улсын эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан. Тэрээр англи, украин, орос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд мөн Испани хэлний мэдлэгтэй.