Энэ хуудасны хэл:

Малчдад зориулсан бие даасан нарны цахилгаан үүсгүүр

Монгол улс 100, 000 (хагас сая хүн) малчин өрхийг бие даасан нарны цахилгаан үүсгүүрээр хангасан

2013.4.08

Дэлхийн банк ба Нидерланд улсын засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжсэн төслийн хүрээнд малчдад уламжлалт ахуйд нь тохирсон зөөврийн нарны цахилгаан үүсгүүр нийлүүлсэн. цомог

“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл” (REAP) нь Монгол Улсын Засгийн газрын малчдыг цахилгааны эх үүсвэрээр хангах “100 000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсний ачаар хагас сая гаруй малчид ахуйн хэрэглээнд зориулсан зөөврийн нарны цахилгаан үүсгүүр ашиглан эрчим хүч ашиглах боломжтой боллоо. Мөн түүнчлэн, төслийн шугмаар сум, дүүргийн цахилгаанжуулалтыг сайжруулах чиглэлээр, тухайлбал, дэд станцуудыг нөхөн сэргээх, тэдгээрийг эрчим хүчээр хангахад сэргээгдэх эрчим хүчний технологийн аналог системийг суурилуулах ажилд зориулан санхүүжилт олгосон.
70%

Үүний үр дүнд, Монгол улсын малчдын 70 хувийг хамарсан хагас сая малчин хүн ахуйдаа цахилгаан хэрэглэх боломжтой боллоо.

ТӨСЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ

Тулгамдсан асуудлууд

Монгол улсын нийт хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь мал маллаж уламжлалт гэртээ амьдарч байна.  Шинэ мянганы эхэн үеийн байдлаар Монгол улсын нэг хүнд ногдох жилийн орлого 470 ам.доллар  гэсэн тооцоо гарсан бөгөөд малчдын орлого үүнээс ч бага байсан.  Хэдхэн жилийн өмнө хөдөөгийн малчин ахуйдаа лаа эсвэл дэнлүү хэрэглэж байсан.

2000 онд, Монгол улсын Засгийн газраас “100 000 Нарны гэр” үндэсний хэмжээний цахилгаанжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд малчин өрхүүдийг тэдний нүүдлийн амьдралын хэв маягт тохирсон зөөврийн нарны цахилгаан үүсгүүрээр хангасан.  Монгол улсын Засгийн газраас  2005 оны байдлаар хэд хэдэн хандивлагч орнуудын буцалтгүй тусламжын ачаар 30,000 өрхөд нарны цахилган үүсгүүр олгосон байсан.

Ийнхүү арга хэмжээ авсан хэдий ч, малчин өрхүүдийг эрчим хүчээр хангах ажил удаашрах хандлагатай байлаа. Засгийн газар тавьсан зорилтонд хүрэхийн тулд тус хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхээс гадна,  хөтөлбөрийн хамрах цар хүрээг тэлэх шаардлагатай гэдгийг ойлгосон.

Хандлага

2006 онд, Дэлхийн банкны зүгээс “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-өөр дамжуулан Монгол Улсын Засгийн газрын малчин өрхийг цахилгаан үүсгүүрээр хангах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх болсон.

Дэлхийн банк хөдөөгийн цахилгаан хангамжийн чиглэлээр бусад улс орнуудад хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийн туршлага дээр үндэслэн хөтөлбөрийг Монгол улсын онцгой нөхцөлд нийцүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хөтөлбөрийн загварт зарим өөрчлөлтүүдийг оруулж сайжруулсан.

“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл” нь малчидтай өртөг хуваалцах механизмыг нэмж оруулсан нь хөтөлбөрийн хүрээг  амжилттайгаар тэлэхэд нөлөөлсөн.   Малчид нарны цахилгаан үүсгүүрийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч харин төслийн зүгээс ихээхэн хэсгийг төлөх зохицуулалтыг хийсэн.

“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн чиглэлээр худалдаалагдсан төхөөрөмжийн чанарыг шалгаж, чанар, стандартын баталгаа гаргах болсноор малчид илүү итгэлтэйгээр худалдан авалт хийх нөхцлийг бүрдүүлсэн.

Улсын хэмжээнд, малчин өрх төхөөрөмжийг худалдан авсны дараах аливаа засвар, үйлчилгээг хариуцаж  малчдад ойр үйлчилгээг хүргэх зорилго бүхий нийт 50 Борлуулалт, үйлчилгээний төвийг үүсгэн байгуулсан.

Үр дүн

  • 2006-2012 онд аймаг тус бүрт хүрч үйлчилснээр 67,000 гаруй нарны цахилгаан үүсгүүр худалдаалагдсан. Үүний үр дүнд,  Монгол улсын малчдын  60-70 хувийг хамарсан хагас сая малчин хүн ахуйдаа цахилгаан хэрэглэх боломжтой боллоо.
  • Улсын хэмжээнд 50 буюу 21 аймаг тус бүрт нэг буюу түүнээс дээш борлуулалт, үйлчилгээний төв  байгуулагдсан.
  • Эдгээр Борлуулалт, үйлчилгээний төвүүд малчдад хэрэгцээтэй бусад цахилгаан бараа, хэрэгслүүдийг давхар худалдаалдаг.
  • Цахилгаан үүсгүүртэй болсноор малчид өнөөдөр радио сонсож, сателлит тавгаар зурагт үзэх, утсаа цэнэглэж, улмаар бүтээгдэхүүний зах зээлийн үнийн мэдээллийг авах,  дэлхий ертөнцтэй холбогдох боломж бүрдсэн. Өрх бүр цахилгаан гэрэлтэй болсноор  хүүхдүүд оройн цагаар ном уншиж,  хичээлээ хийх боломжтой болсон.
  • Төслийн хүрээнд 30 сумын цахилгаан түгээх системийг нөхөн сэргээж, өндөр өртөгтэй дизелийн түлшний хэрэглээг багасгах зорилгоор 15 сумд Сэргээгдэх эрчим хүчний технологийн холимог системийг суурилуулсан.
  • Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний бодлого, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг сайжруулах зорилтын хүрээнд 400 хүнийг сургалтанд хамруулсан.
Open Quotes

Бид лаа, дэнлүү асааж амьдрал ахуйгаа зохицуулдаг байсан. Малчдын амьдрал өдөр шөнө шиг өөр болсо. Close Quotes

Баарат Хандаа
малчин

Банкны оруулсан хувь нэмэр

“Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл” нь Олон улсын хөгжлийн ассоциациас (IDA) –гаас 3.5 сая ам. долларын буцалтгүй тусламж,  Дэлхийн Байгаль Орчны Байгууллагаас (GEF)   3.5 сая ам. долларын буцалтгүй тусламж,  Недерландын Засгийн Газраас 6 сая ам. долларын буцалтгүй тусламжийг тус тус оролцуулсан Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгждэг.

Хамтрагчид

Дэлхийн Байгаль Орчны Байгууллагаас (GEF)  3.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг төсөл хэрэгжүүлэхэд зориулан олгосон. Мөн, Недерландын Засгийн Газар 6 сая ам. долларын буцалтгүй тусламжийг олгосон.

 Азийн тогтвортой, байгальд хоргүй эрчим хүчний хөтөлбөр (ASTAE) нь төслийн үр дүнгийн мэдээллийг түгээхэд санхүүгийн туслалцаа үзүүлсний дотор  Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн  цахилгаанжуулалтын “100 000 Нарны гэр” үндэсний хөтөлбөр-ийн нөлөөлөл, хувь нэмрийг харуулсан   илтгэл, баримтат кино гаргасан. Азийн тогтвортой, байгальд хоргүй эрчим хүчний хөтөлбөр (ASTAE)  нь “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл” –ийн хэрэгжилтийн эхлэлийн үед техникийн туслалцаа үзүүлэхэх шаардлагатай санхүүжилтийг олгосон нь чухал үүрэг гүйцэтгэсэн.

Цаашид хийгдэх ажлууд

Дахиад 200-300,000  малчин цахилгаан авч чадаагүй тул цаашид хийгдэх  ажил их байна.  “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”-ийн хүрээнд боловсруулсан систем, зохин байгуулалтын дагуу улсын хэмжээний малчин өрхүүдийг цахилгаан үүсгүүрээр хангах ажил цаашид үргэлжлэх болно гэдэгт найдаж байна. Монгол Улсын Засгийн газрын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт  (2005-2020)  2020 он гэхэд нийт улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх зорилт тусгагдсан байдаг.  Монгол улсад, уул уурхайн салбарын орлоготой холбоотойгоор эдийн засгийн хурдацтай өсч байгаа өнөө үед малчдын цахилгаан, эрчим хүчээр хангах нь нүүдлийн ахуйгаа үргэлжлүүлж улс орны түүхэн уламжлалыг хэвээр хадгалан үлдэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно.

Ашиг хүртэгчид

Нарны цахилгаан үүсгүүр худалдан авсан 800 өрхөөс хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авахад нийт судалгаанд хамрагдагсдын 93 хувь нь “маш их сэтгэл хангалуун”, “сэтгэл хангалуун” гэсэн хариултыг өгсөн. Ихэнх оролцогчид “ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн” нь тус системийн хамгийн чухал өгөөж гэж хариулжээ.   Одоогоор, төсөл хэрэгжихээс өмнө “тэг” үзүүлэлтэй байсантай харьцуулахад, судалгаанд хамрагдсан хүмүүсийн  90 гаруй хувь нь гар утас, сателлит зурагт хэрэглэдэг болсон байна.

"Бид лаа, дэнлүү асааж амьдрал ахуйгаа зохицуулдаг байсан. Малчдын амьдрал өдөр шөнө шиг өөр болсон," хэмээн малчин Баарат Хандаа ярьсан юм.