ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2017.10.26

Дэлхийн Банк: 2018 онд түүхий эдийн үнэ цаашид өсөх хандлагатай байна

Газрын тосны үнэ 2017 онд дунджаар нэг баррель нь 53 ам. доллар байсан бол 2018 онд дундажаар 56 ам. долларт хүрэх төлөвтэй.

ВАШИНГТОН, 10-р сарын 26 - Металын үнэ ирэх жил тогтвортой байх төсөөлөлтэй байгаа бол газрын тосны эрэлт тогтвортой нэмэгдэн, экспортлогчид тохиролцон үйлдвэрлэлээ бууруулсан, АНУ-ын шатдаг занарын үйлдвэрлэл тогтворжсон зэргийн улмаас  газрын тосны үнэ энэ жил нэг баррель нь $53 байснаа 2018 онд $56 болж өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн Банкнаас пүрэв гарагт мэдэгдлээ. 

Газрын тос, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний түүхий эдийн үнэ энэ жил 28 хувиар огцом өссөний дараа 2018 онд 4% -иар өсөх төлөвтэй байна хэмээн Дэлхийн Банкны 10-р сарын Түүхий эдийн зах зээлийн тойм” тайланд дурджээ. Төмрийн хүдрийн үнэд хийсэн залруулга нь бусад суурь металлын үнийн өсөлтөөр нөхөгдсөн учраас металын индекс энэ жил 22 хувиар огцом өссөний дараа ирэх жил тогтвортой байх төлөвтэй байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүн, түүхий эд зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2017 онд бага зэрэг буурсан ч ирэх жил өсөх төлөвтэй байна.

Нийлүүлэлт багасч, эрэлт тогтвортой нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрчим хүчний үнэ сэргэж байгаа ч газрын тос үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхээс их зүйл хамаарна. Металын үнийн төсөөлөлд Хятадын хөгжил чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж Ахлах эдийн засагч, Түүхий эдийн зах зээлийн тоймын тэргүүн зохиогч Жон Баффес хэллээ.

Газрын тосны үнийн төсөөллийг 4-р сарын түүхийн эдийн зах зээлийн тоймд тусгаснаас бага зэрэг бууруулж залруулсан бөгөөнд үүнд хэд хэдэн эрсдэлүүд нөлөөлөх магадлалтай. Ливи, Нигери, Венесуэл зэрэг үйлдвэрлэгчдээс нийлүүлэх түүхий эдийн нийлүүлэлт тогтворгүй байхын зэрэгцээ Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллагын (ОПЕК) гишүүн орнууд болон бусад үйлдвэрлэгчид цаашид үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулахаар тохиролцож, түүхий эдийн үнэнд дарамт учруулсан хэвээр байж болзошгүй.

Гэвч ийнхүү тохиролцож чадахгүй эсвэл АНУ-ны шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдэх тохиолдолд үнэ буурч, болох юм. 2018 онд байгалийн хийн үнэ 3 хувиар өсөх төлөвтэй байгаа бол 2017 онд нүүрсний үнэ бараг 30 хувиар өссөний дараа эргэж буухаар байна. Хятадын байгаль орчны бодлого нь нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл болох төлөвтэй.

Төмрийн хүдрийн үнэ ирэх жил 10 хувиар унах төсөөлөлтэй байгаа ч хар тугалга, никель, цайр зэрэг суурь металлын нийлүүлэлт бага байвал тэдгээрийн үнэ өсөхөд нөлөөлнө. Төсөөллийн гол эрсдэл нь Хятадын эрэлт төсөөллөөс доогуур байх эсвэл Хятадын хүнд үйлдвэрүүд дэхь үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулах явдал юм.

АНУ-ын хүүгийн түвшин өндөр байх хүлээлтийн улмаас ирэх онд алтны үнэ буурах төлөвтэй байна.

Нийлүүлэлт багассан, үр тариа, тос, хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2018 онд өсөх хандлагатай байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт сайн, зарим үр тарианы хадгалалт-ашиглалтын харьцаа нь (зах зээлд нийлүүлэлт хир сайн байгааг хэмжих үзүүлэлт) олон жилийн үзүүлэлтээс өндөр байх төлөвтэй байна.

Гэвч цаг уурын таатай нөхцөл байдал, дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт сайн, дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй доогуур байгаа зэрэг нь хоол хүнсий хүртээмжтэй байдал хаа ч хангалттай гэсэн үг биш юм. 60 жилд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгдсэний улмаас Этиоп, Сомали, Кенийн зарим газарт ур тариа ургаагүй бөгөөд хоол хүнсний хүнд хомсдолд ороод байна. Өмнөд Судан, Йемен, Нигерийн зөрчилдөөнүүд олон сая хүмүүсийг орон гэрээс нь дайжуулж, олон сая хүнийг хоол хүнсний яаралтай тусламжийн хэрэгцээнд оруулжээ.

Дэлхийн Банкны Түүхий эдийн зах зээлийн тоймд эрчим хүч, металл, хөдөө аж ахуй, үнэт метал, бордоо гэх мэт гол ангиллаар түүхий эд, бараа бүтээгдэхүүний зах зээлийн нарийвчилсан дүн шинжилгээг оруулдаг. Энэхүү тайланд 45 гаруй нэр төрлийн түүхий эдийн үнийн 2030 он хүртэлх төсөөллийг багтаадаг. Мөн түүхий эдийн үнийн түүхэн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт, худалдааны тэнцвэрийн талаарх мэдээлэл багтдаг.

Image

Түүхий эдийн зах зээлийн 10-р сарын тоймыг татаж үзэх: http://pubdocs.worldbank.org/en/743431507927822505/CMO-October-2017-Full-Report.pdf  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: http://www.worldbank.org/commodities

Бидний фейсбук хаягаар зочилно уу: http://www.facebook.com/worldbank

Манай твиттер хуудаснаас шинэ мэдээлэл авах: http://www.twitter.com/WorldBankMGL

Манай youTube суваг: http://www.youtube.com/worldbank


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2018/044/DEC

Холбоо барих

Вашингтон хотод
Марк Фелсентал
+1 (202) 458-0051
mfelsenthal@worldbank.org
Фил Хей
+1 (202) 473-1796
phay@worldbank.org
Хума Имтиаз
+1 (202) 473-2409
himtiaz@worldbank.org
Api
Api