ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Монгол улсын Сангийн Яам болон Дэлхий Банк боловсролын чанар болон ил тод ба үр ашигтай үйлчилгээний хүргэлтийг дэмжих төслүүдийн зээлийн гэрээнд гарын үсэг зурав

2015.6.18


Image

УЛААНБААТАР ХОТ, 6-р сарын 18, 2015 — Монгол улсын Сангийн Сайд Ж. Эрдэнэбат болон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон нар өнөөдөр нийт 63 сая ам доллар бүхий гурван шинэ төслийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гурван төсөл нь Боловсролын Чанарын Шинэчлэлийн Төсөл, Цахим Эрүүл Мэндийн Төсөл ба Ухаалаг Засаг Төслүүд юм.

 "Дэлхийн Банк болон Монгол улсын Засгийн Газар 25 жилийн турш төрөл бүрийн салбарт маш олон төсөл дээр хамтран ажилласаар ирсэн билээ. Өнөөдөр бид Монгол улсын Засгийн газар, эрүүл мэнд, боловсролын болон засаглалын салбарт хамтран ажиллах гурван төслийн хэлэлцээрт гарын үсэг зурж буйдаа баяртай байгаа бөгөөд цаашдаа ч Дэлхийн Банктай хамтран ажиллах болно гэдэгт найдаж байна" хэмээн Монгол улсын Сангийн Сайд Ж. Эрдэнэбат хэлсэн байна.

Боловсролын Чанарын Шинэчлэл төслийн зорилго (27.4 сая ам. доллар) Монгол улсын бага ангийн боловсролын чанарыг сайжруулахад оршино. Төслийг хэрэгжүүлсэнээр үр дүн дээр тулгуурласан боловсролын тогтолцоог бий болгож, улсын хэмжээнд бүх бага ангийн сургуульд дэмжлэг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх болно. Төслийн хүрээнд өндөр чанар бүхий сургалтын материалын хүртээмжийг өргөжүүлж, үндэсний үнэлгээний тогтолцоог байгуулж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сурагчдын сургалтыг сайжруулахад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Цахим Эрүүл Мэнд төсөл нь (17.9 сая ам. доллар) эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн системд шуурхай нэвтрэх, мэдээлэл авахад  чиглэсэн цахим эрүүл мэндийн систем боловсруулж нэвтрүүлэх зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлж цахим эрүүл мэндийн системийг нэвтрүүлсэнээр эрүүл мэндийн байгууллагууд дахь өвчтний эмчилгээ, оношилгоотой холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах, шаардлагагүй шинжилгээ давхардуулан хийлгэхээс зайлсхийх, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж олгох юм. Энэхүү шинэ системийг эхний ээлжинд хоёр  аймагь Улаанбаатар хотын нэг дүүрэгт турших бөгөөд төслийг нэвтрүүлсэнээр алслагдсан орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд хүртэл мэдээлэл солилцох боломж нээгдэх юм.

Ухаалаг Засаг төслийн зорилго (17.8 сая ам. доллар) мэдээлэл, харилцаа холбооны техник технологи ашиглан Монгол улсын төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгон сайжруулахад оршино. Энэхүү төсөл нь Монгол улсын Засгийн газрын мэдээлэл, харилцаа холбооны салбарын өсөлт, өрсөлдөх чадвар, сайн засаглалд хүрэх гол хөдөлгүүр нь болгох хэтийн зорилгод хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Ухаалаг Засаг төсөл эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бусад орны цахим засгийн жагсаалт дахь Монгол улсын эзлэх байр суурийг ахиулах болно.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин Төлөөлөгч ноён Жеймс Андерсон "Бид Засгийн Газартай хамтран улс даяар бага ангийн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулж, мэдээлэл, харилцаа холбооны өргөн хөгжсөн дэд бүтэц бүхий салбарыг ашиглан төрийн үйлчилгээг үр ашигтай, олон нийтэд хүртээмжтэй болгохоор ажиллах гэж байгаадаа баяртай байна." хэмээн мэдэгдсэн байна. 


Холбоо барих
Хаана Улаанбаатар
Tina Puntsag
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/06/18

Api
Api

Welcome