ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

2015 онд зээлийн өртөг өсч газрын тос болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ буурсанаар хөгжиж буй орнууд хүнд хэцүү шилжилттэй тулгарч байна

2015.6.11



World Bank Group

IАНУ-д нүүрлэж буй хүний хувийн өсөлт хөгжиж буй орнууд дахь хөрөнгийн урсгалыг бууруулж, зах зээлийн тогтворгүй байдлыг өдөөж магадгүй

ВАШИНГТОН, 2015 оны 6-р сарын 10-ны өдөр Өнөөдөр гарсан Дэлхийн Банкны Группын хамгийн сүүлийн Дэлхийн Эдийн Засгийн Төлөв тайланд хөгжиж буй орнууд 2015 онд газрын тос болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн уналтын шинэ эрин үед дасан зохицохын зэрэгцээ зээлийн өртөг өсөх төлөвтэй байгаа тул дөрөв дэх жилдээ дарааллан эдийн засгийн өсөлт хангалтгүй түвшинд байх зэрэг цөөнгүй хүнд бэрхшээлүүдтэй тулгарч байна гэж мэдээллэсэн байна

Үүний үр дүнд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ жил 4.4 хувьтай, харин 2016 онд 5.2 хувь, 2017 онд 5.4 хувь болж өсөх төлөвтэй байна.

Дэлхийн Банкны Группын Ерөнхийлөгч Ноён Жим Ёонг Ким "Хөгжиж буй орнууд санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр байсан хэдий ч одоо тэдэнд илүү хэцүү эдийн засгийн орчин тулгараад байна. Бид бага болон дундаж орлоготой орнуудыг илүү тэсвэр хатуужилтай болгож, энэхүү шилжилтийг аль болох найдвартай даван туулахад нь өөрсдийн зүгээс чадах бүхнээр туслах болно. Ард иргэдийн боловсрол болон эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн орчныг сайжруулж, дэд бүтцийн шинэчлэлт сайжруулалтаар шинэ ажлын байрууд бий болгож чадсан орнууд ирэх жилүүдэд илүү бат бөх, хүчтэй болно гэдэгт бид итгэж байна. Эдгээр төрлийн хөрөнгө оруулалтууд хэдэн зуун сая хүмүүст ядуурлаас гарахад нь тус нэмэр үзүүлэх болно." гэж мэдэгдсэн байна.

АНУ дахь хүүний хувь хөөрөх төлөвтэй байгаа тул ирэх саруудад хөгжиж буй эдийн засгуудын хувьд зээлийн өртөг нэмэгдэж улам үнэтэй болно. АНУ-ын эдийн засгийн сэргэн босголт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд дэлхийн томоохон эдийн засгуудын хүүний хувийн түвшин бага хэвээр байгаа тул энэхүү үйл явц харьцангуй нам тайван илрэх төлөвтэй байна.

Хэдий тийм боловч энэхүү хүлээлттэй холбоотой томоохон эрсдлүүд байгааг тайланд тайлбарласан байна. 2013 онд АНУ-ын бодлогыг хэвийн хэмжээнд оруулж тогтворжуулах анхны мэдэгдэл санхүүгийн зах зээлд эмх замбраагүй байдал үүсгэсэнтэй адил - одоо "бууралтаас болсон хилэгнэл" гэж яригддаг - АНУ-ын Холбооны Нөөцийн Сан буюу Төв Банкны дэлхийн санхүүгийн хямралаас хойших анхны хүүний хувийн өсөлт буюу хөөрөлт нь зах зээлийн тогтворгүй байдлыг өдөөж, хөгжиж буй зах зээлд чиглэсэн хөрөнгийн урсгалыг ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулж болзошгүй байна.

Дэлхийн Банкны Ахлах Эдийн Засагч болон Дэд Ерөнхийлөгч Каушик Басу "Дэлхийн эдийн засгийн хөл доорх газар аажмаар тэгэхдээ гарцаагүй шилжилт хөдөлгөөнд орж байна. Хятад маш чадамгай саад бэрхшээлийг даван гарч одоо 7.1  хувийн өсөлттэй явж байна, харин авлигын хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад байгаа Бразил улсын хувьд байдал таагүй байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт хасах тооруу орсон байна. 7.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа Энэтхэг улс энэ жил анх удаа Дэлхий Банкны томоохон эдийн засгуудын жагсаалтыг тэргүүлж байна. Энэхүү эдийн засгийн дүр төрхийн шилжилт хөдөлгөөнийг сүүдэрлэж байгаа хамгийн том зүйл бол удахгүй нүүрлээд байгаа АНУ-ын хөөрөлт юм. Энэ хөөрөлт нь хөрөнгийн урсгалыг бууруулж, зээлийн өртгийг өсгөж болзошгүй юм. Дэлхийн Эдийн Засгийн Төлөв тайлангийн энэ удаагийн дугаар АНУ-ын хүүний хувийн хөөрөлт хөгжиж буй дэлхий дахины орнуудад хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй дүн шинжилгээ танилцуулах болно." хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Энэхүү хөөрөлт нь ялангуяа хөгжиж буй зах зээлүүдийг улам өртөмхий, эмзэг, тогтворгүй болгохын зэрэгцээ ирээдүйн өсөлтийн төлөвийг доройтуулах юм. Тасралтгүй үргэжилж буй бараа бүтээгдэхүүний үнийн уналтанд дасан зохицох гэж тэмцэж буй бараа бүтээгдэхүүн экспортлогч хөгжиж буй зах зээлүүдийн болон бодлогын тодорхойгүй байдалтай орнуудын хувьд хөрөнгийн урсгалын удаашрал нь тэдний бодлогын түвшний асуудлуудыг улам гүнзгийрүүлэх аюултай байна.

"Хөгжиж буй зах зээлүүдийн хувьд санхүүгийн болон гадны хүчин зүйлсд тэсвэр хатуужилтай болох оновчтой, хэрсүү бодлогын түвшний арга хэмжээ аваагүй бол тэд дэлхийн эдийн засгийн ороо бусгаа байдал болон АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн чангалах бодлогын үр дүнд томоохон саад бэрхшээлүүдтэй тулгарах аюул нүүрлээд байна." хэмээн Дэлхийн Банкны Хөгжлийн Хэтийн Төлөв Судлах Газрын Захирал Айхан Козе хэлсэн байна.

Газрын тос болон бусад стратегий ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний үнийн түвшин доогуур байгаа нь бараа бүтээгдэхүүний экспортоос өндөр хамааралтай хөгжиж буй орнуудын эдийн засгийн удаашралыг эрчимжүүлж байна. Нэг талаас инфляцийн бага түвшин, төсвийн зарцуулалтын дарамт болон импортын өртөг бараа бүтээгдэхүүн импортлогч орнуудад эерэгээр нөлөөлж байгаа ч газрын тосны үнийн уналт үүнээс илүү эдийн засгийн хөдөлгөөн бий болгохгүй байгаа нь маш олон улс орон цахилгаан, тээвэр, усжуулалт болон бусад гол дэд бүтцийн үйлчилгээний байнгын хомсдол, улс төрийн тодорхойгүй байдал болон цаг уурын сөрөг үзэгдлээс үүдэлтэй ширүүн үер ба ган гачигтай тулгарч байгаатай холбоотой юм.

Итгэл найдвар сул мөн инфляцийн түвшин өссөн Бразилийн эдийн засгийн өсөлт 2015 онд 1.3  хувиар агших төлөвтэй байгаа нь 1-р сартай харьцуулвал 2.3 хувиар доогуур байна. Харин газрын тосны үнийн уналт болон хориг арга хэмжээнд цохиулсан Оросын эдийн засаг 2.7 хувиар агших төлөвтэй байна. Мексикийн ДНБ дөнгөж 2.6 хувиар дээшлэх төлөвтэй байгаа нь АНУ-ын эдийн засаг дахь богино хугацааны удаашрал болон дэлхийн газрын тосны үнийн уналт Мексикийн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж байгаатай холбоотой юм. Хятадад маш анхаарал болгоомжтой удирдсан эдийн засгийн удаашрал үргэлжилж байгаа хэдий ч өсөлт энэ жил маш өндөр түвшинд буюу 7.1 хувьтай байна. Газрын тосны импортлогч болох Энэтхэгийн хувьд эдийн засгийн шинэчлэлүүд итгэл найдварыг дээшлүүлсэн бөгөөд газрын тосны үнийн уналт өртөмтгий эмзэг байдлыг бууруулсанаар 2015 онд эдийн засгийн өсөлтийг маш өндөр буюу 7.5 хувьд аваачсан байна.

Тайлан дахь тусгай дүн шинжилгээ нь бараа бүтээгдэхүүний экспорт болон хөрөнгө оруулалтаас хамааралтай бага орлоготой орнууд одоогийн эдийн засгийн орчинд өртөмтгий байгааг харуулж байна. 2000-д оны дунд үеийн бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь эдгээр орнуудын эдийн засгийг их хэмжээгээр бэхжүүлсэн нь гол метал, ашигт магтмалын ордуудын шинэ нээлтүүд, нөөцийн хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүний экспорт өргөжсөнтэй холбоотой юм. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийн түвшний уналт үргэлжлэх төлөв нь бодлого боловсруулагчдыг улсын нөөцийг метал болон ашигт малтмал биш харин өсөлтийг залах бусад үндэсний эдийн засгийн ач холбогдолтой салбаруудад зориулахад хүргэж магадгүй болоод байна. Энэ байдал нь шилжилтийг хөнгөвчлөх чиглэсэн буфер бий болгох бодлогууд болон байгалийн нөөцийн бус салбар дахь өсөлтийг дэмжсэн шинэчлэлүүдийн ач холбогдлыг өсгөж байна.

"Дөрвөн жил дарааллан үргэлжилсан хангалтгүй гүйцэтгэлийн дараа хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт одоо ч эрч хүчээ авч чадахгүй байна. Санхүүгийн нөхцөл байдал таатай байгаа хэдий ч хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц болон бусад амин чухал эдийн засгийн үйлчилгээний дутагдлын улмаас удаан хугацааны турш сунжирсан эдийн засгийн удаашрал маш олон хөгжиж буй орнуудад үргэлжилсээр байна.Тийм учраас бүтцийн шинэчлэлийг яаралтай хийх шаардлага гарч байна." хэмээн энэхүү тайлан гаргах ажлыг удирдсан ахлах нийтлэгч Франциска Онсорж хэлсэн байна.

Өндөр орлогтой орнуудын хувьд харин эсрэгээр эдийн засгийн сэргэн босголт хүчээ авсаар байна. Европын бүс нутаг болон Японд өсөлт хурдсаж, харин АНУ-д жилийн эхээр сул байсан эдийн засаг өргөжсөөр байна. Өндөр орлоготой орнуудын эдийн засаг энэ жил 2.0 хувь, 2016 онд 2.4 хувь, 2017 онд 2.2 хувиар өсөх төлөвтэй байна. Харин дэлхий нийтийн эдийн засаг энэ жил 2.8 хувь, 2016 онд 3.3 хувь, 2017 онд 3.2 хувиар өсөх төлөвтэй байна. 1

Хөгжиж буй эдийн засгуудын төлөвийн эрсдлүүд өсөлтөд дарамт учруулсаар байна. Европын бүс нутаг болон Япон дахь зогсонги байдал үргэлжлэх аюул гэх мэт зарим эрсдлүүд буурсан хэдий ч шинэ эрсдлүүд бий болсоор байна. Удахгүй нүүрлээд байгаа АНУ дахь хүүний хувь өсөлттэй давхцан хөгжиж буй зах зээлүүдийн эерэг зээлийн зэрэглэл буурч байна. Ялангуяа газрын тос экспортлогч орнуудад санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлын эрсдэл нэмэгдэж, хөрөнгийн урсгал буурч байна. АНУ-ын долларын ханшийн хэт өсөлт дэлхийн хамгийн том зах зээлийн сэргэн босголтыг хязгаарлахын зэрэгцээ дэлхий даяарх АНУ-ын худалдааны хөршүүдэд сөрөгөөр нөлөөлөх магадлал өндөр байна.

Тайлангийн эх хувилбар болон дагалдах өгөгдөл мэдээллийг дараах хаягаас авах боломжтой:  www.worldbank.org/globaloutlook

 

1 2010 оны худалдан авах чадварын харьцааны жин ашиглавал дэлхий дахины эдийн засгийн өсөлт 2015 онд 3.4 хувь, 2016 ба 2017 онд 4 хувь болно.

 


Холбоо барих
Хаана Вашингтонд
Phil Hay
Утас: +1 (202) 473-1796, +1 (202) 492-7238
phay@worldbank.org
Mark Felsenthal
Утас: +1 (202) 458-0051
mfelsenthal@worldbank.org
Хаана ТВ/Нэвтрүүлэг
Mehreen Arshad Sheikh
Утас: +1 (202) 458-7336
msheikh1@worldbankgroup.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/486/DEC

Api
Api