ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ЯДУУРЛЫН ТҮВШИН 2012 ОНД 27.4 ХУВЬ БОЛЛОО

2013.5.21



Үндэсний статистикийн хороо Өрхийн орлого, зарлагын судалгааг 1966 оноос эхлэн явуулж ирсэн бөгөөд Өрхийн орлого, зарлагын судалгаа, Амьжиргааны түвшний судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сараас эхлэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г зохион байгуулан явуулж байна. Судалгаанд жил бүр Монгол Улсын 11232 өрхийг түүвэрлэн авч, тэднээс өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж байна.

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) Дэлхийн Банк (ДБ)-тай хамтран статистикийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, хүн амын амьжиргаа, ядуурлын үзүүлэлтийг тооцох арга зүйг сайжруулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж, Монгол Улсын хүн амын амьжиргаанд гарч буй өөрчлөлтийг бодитоор харуулж чадахуйц арга зүйг тодорхойлон үр дүнг хамтран тооцож байна.

Хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлтөнд үнэлгээ өгөх боломжийг ханган тодорхой нэг оныг суурь болгосон тооцооллыг хийж хамтран зарлаж байгаа нь аргачлал, арга зүйн хувьд дэвшилттэй болсон төдийгүй Монгол Улсын ядуурлын талаарх мэдээллийг нэг мөр болгосон ажил болж байна.

2010, 2011, 2012 оны ядуурлын үзүүлэлт

Image

ҮСХ ядуурлын үзүүлэлтүүдийг бүс, улсын түвшинд мөн суурьшлаар тооцон гаргаж байгаа бөгөөд цаашид хэрэглэгчдэд хэрэгцээтэй, хүртээмжтэй мэдээллийг бий болгох шаардлагын үүднээс 2014 оноос эхлэн судалгааныхаа түүврийн хэмжээг нэмэгдүүлэн аймгийн түвшинд ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг тооцох зорилт тавин ажиллаж байна. Ядуурал, амьжиргааны үзүүлэлтүүдийг аймаг, нийслэл, бүс, улсын түвшинд тооцон гаргах нь улс орны хөгжлийн төлөвлөлт, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой мэдээлэл болох юм.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/05/21

Api
Api

Welcome